Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03246

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03246

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг* дүгээр хороо *дугаар давхар * тоотод байрлах,* ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг* дугаар хороо * дүгээр байр *тоотод оршин суух, *

Зээлийн гэрээний үүрэгт 4,028,868 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь нэхэмжлэгч *ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,028,868 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 428,868 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 79,500 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 39,750 төгрөг, *аас 39,750 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА