Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03268

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03268

Улаанбаатар хот

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг * дугаар хороо *хороолол* гудамж-*барилга *давхар*тоотод байрлах, * ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар байр *тоотод оршин суух, *

2,128,530.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. * ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,128,530.20 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 49,006.48 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 24,503.24 төгрөг, хариуцагч *аас 24,503.24 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА