Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 00372

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч П.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С-т холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инжинер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Саарал адуу овгийн П.С

Шүүгдэгч П.С нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой М баарын үүдэнд Б.У зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Хохирогч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... М бааранд очиж суусан. Тухайн өдөр би амарч байсан. 23 цаг болж байхад бармен У надад хандаж энэ залууг дагаж гараад тооцоо аваад ирээч гэхээр нь би за гэж хэлчихээд танихгүй залуугийн араас дагаад гарч байхад тэр залуу баарны үүд хэсэгт эргэж хараад миний хүзүүг гараараа дарж боохоор нь би тэр залууг түлхэж өөрөөсөө холдуулахад тэр залуу миний хүзүү хэсгийг гараараа түлхсэн. Тэр залууд юугаар миний хүзүү хэсгийг урчихсан юм бэ? гэхэд эргэж хараад намайг заамдаж аваад 2 удаа толгой хэсэг рүү мөргөж, хана руу тулгаж байгаад хүзүүгээр боомилсон. Тэр үед хажуугаар танихгүй хүн гарахад миний хоолойг боомилж байсан гараа тавиад 2 гарнаас барьчихаад миний гараар нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэр залуу намайг хэл амаар доромжилсон, ална гэж сүрдүүлсэн. Би С гэдэг хүнээс эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг бэлнээр авсан.  Одоо бариа засалд 150.000 төгрөгийг С 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр авахаар хоорондоо тохиролцсон. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 ху/

 

-Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: У бармен эмэгтэй Санчиртай хамт гаргасан. Би бааранд сууж байхад үүдэнд хүн хашгираад байхаар нь би гараад харахад С У хоёр гарнаас барьчихсан У гараар өөрийг нь цохиод байсан  гэсэн мэдүүлэг /хх 11 ху/

 

-Гэрч Ц.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хэсэг хугацааны дараа У баарны хаалганы харалдаа хашгираад байхаар нь би очиход нөгөө хамт гарсан залуу У боомилчихсон цохисон байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 947 дугаартай шинжээчийн: Б.У биед тархи доргилт, хүзүүнд шалбархай, зүүн гуянд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна.  Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 15 ху/,

 

-П.С яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 23-24 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч П.С нь  М баарны үүдэнд Б.Уранбайгалийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.У... эргэж хараад намайг заамдаж аваад 2 удаа толгой хэсэг рүү мөргөж, хана руу тулгаж байгаад хүзүүгээр боомилсон. Тэр үед хажуугаар танихгүй хүн гарахад миний хоолойг боомилж байсан гараа тавиад 2 гарнаас барьчихаад миний гараар нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 хуудас/ хохирогчийн биед тархи доргилт, хүзүүнд шалбархай, зүүн гуянд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 947 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч П.С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Б.У нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ  Санчир гэдэг хүнээс эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг бэлнээр авсан.  Одоо бариа засалд 150.000 төгрөгийг Санчираас 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр авахаар хоорондоо тохиролцсон. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.