| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/02153/И |
| Дугаар | 182/ШШ2024/02484 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02484
| 2024 06 03 | 182/ШШ2024/02484 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С хаягт байрлах, И ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 10 738 189.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И ББСБ ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь И ББСБ ХК-тай 2021.12.14-ний өдөр L14021121403 тоот Зээлийн эрх нээх гэрээ, С1402112140301 тоот Барьцааны гэрээ-г байгуулан 10 000 000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийн зориулалтаар авсан.
Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж, төлөлт хийгээгүй, зээлийн зөрчилгсөн төлбөрийг төлж гэрээний зөрчлийг арилгах хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийн гэрээний 10.2-т заасны дагуу зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас нь өмнө буюу 2024.03.25-ны өдрөөс тасалбар болгож цуцалж, L14021121403 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 6 952 607.01 төгрөг, зээлийн хүү 3 455 764.14 төгрөг, ашиглагдаагүй зээлийн 5 009.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 312 308.63 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдоотой нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 10 738 189.19 төгрөг байна.
Иймд зээлдэгч *******гаас L14021121403 тоот зээлийн эрх нээх гэрээний үүрэгт 10 738 189.19 төгрөгийг гаргуулан манай байгууллагад олгуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь иргэн *******тай эвлэрлийн гэрээг байгуулан эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
3.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* би нэхэмжлэлийн шаардлага 10 738 189 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 894 849 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан учир эвлэрлийг баталж өгнө үү гэв.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэхэмжлэгч И ББСБ ХК нь *******д холбогдуулан 10 738 189.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Үүнд:
1.2024.07.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.08.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.09.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.10.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.11.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.12.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.01.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.02.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.03.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.04.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.05.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.06.03-ны өдөр 894 849 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
2.Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй бөгөөд гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд 2021.12.14-ний өдөр байгуулагдсан Зээлийн эрх нээх гэрээ, Барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт, *******гийн зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг гаргаж, хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 738 189.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.08.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.09.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.10.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.11.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.12.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.01.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.02.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.03.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.04.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.05.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.06.03-ны өдөр 894 849 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, талууд харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 93 381 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. И ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10 738 189.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 2024.07.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.08.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.09.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.10.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.11.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.12.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.01.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.02.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.03.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.04.03-ны өдөр 894 849 төгрөг, 2024.05.03-ны өдөр 894 849 төгрөг, 2025.06.03-ны өдөр 894 849 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 93 381 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА