Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02594

 

 

 

 

 

 

 

 

2024 06 05

182/ШШ2024/02594

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******,

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай *******д холбогдох,

 

20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******, нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тай зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 2022.09.30-ны өдрөөс нэг жилийн хугацаатай зээлдүүлсэн. Гэрээнд зааснаар зээлийн хүүд нь Б тоот орон сууцанд үнэ төлбөргүйгээр суухаар тохирсон ба тэр өдрөө би хариуцагч гийн ХААН банкны дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл 2023.08.05-ны өдөр байрны өмчлөгч гэх гэдэг хүн ирээд нь 2023 оны 04 сараас хойш түрээсийн мөнгө төлөөгүй учир та нар байр султгаж өг гэж хэлээд биднийг байрнаас хөөж гаргасан.

Ингээд тай энэ талаар холбогдож ярилцсан боловч бид ойлголцоогүй бөгөөд ах ******* нь Энхзаяа надад 20 000 000 төгрөгийг төлөөд нь 20 000 000 төгрөгийг Цэрэнбаатарт буцаан төлөхөөр тохиролцсон.

Гэтэл нь өнөөдрийг хүртэл нэг төгрөг төлөөгүй байгаа тул гаас бидэнд 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүрэг, үр дагаврыг ойлгосон болно. Цаашид гомдол санал байхгүй. гэв.

 

3.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нь *******, Л.Цэрэнбаатар нараас нэхэмжилж байгаа 20 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Шүүх хурал 2024.06.05-ны өдөр товлогдсон байна. Энэ шүүх хуралдааныг миний эзгүйд шийдэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын хооронд байгуулагдсан 2022.09.30-ны өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулга зэргийг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч д холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 128 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******, ******* нарын нэхэмжлэлтэй, д холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 20 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА