Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00366

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.Н, Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт  оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Д.Н

Шүүгдэгч  Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  нөхөр Д.Н маргалдан сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Н нь эхнэр Б.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.

 

-Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Мягмар ахын гэрт нүүр, толгой руу гараараа 2 удаа цохисон, хашааны гадаа нэг удаа цохиж газар унагаасан. Миний 2 гарын шуунд гэмтэл учирсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гадуур архи уучихаад гэртээ ирсэн чинь манай эхнэрийн эгч болон нөхөр нь ирсэн байсан. Манай эхнэр гаднаас орж ирээд намайг архи уулаа гэж маргасан. Эхнэр Мөнхжаргал гартаа нэг юм бариад толгой руу цохиод авсан. Би яаж байна гээд нүдээ дарсан чинь цус гарсан. Одоо бид хоорондоо эвлэрсэн, бие биеэ уучилсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

-Гэрч О.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайд орж ирээд тэр 2 хүүхдүүдээсээ болоод нөхөр нь хүүхдээ цэцэрлэгт явуулсангүй, хувцас өмсгөөгүй, оймс өмсгөөгүй байна гээд маргалдаад байсан. Маргалдаж байгаад нөхөр нь эхнэрээ гараараа цохиод унагаасан. Би салгасан. Намайг гал тогоонд хоол хийх гээд буруу хараад зогсож байтал ард таг хийх чимээ гарсан. Эргээд хартал М манай гэрт байдаг жижиг модон сандал дээр сууж байгаад босч ирээд нөгөө сандлаараа нөхрөө хөмсөгнийх нь орчимд цохичихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 888 дугаартай шинжээчийн Д.Н-н биед духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний урд буланд зулгаралт үүсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 12  ху/,

          - Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 889 дугаартай шинжээчийн Б.М  биед 2 гарын бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Эдгээр гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарана. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 18 ху/

-Б.М-г  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 47-48 ху/

-Д.Н-г  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45-46 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28, 32 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.М нь нөхөр Д.Н-тай маргалдан сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Н-н манай эхнэр М гартаа нэг юм бариад толгой руу цохиод авсан. Би яаж байна гээд нүдээ дарсан чинь цус гарсан гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед  духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний урд буланд зулгаралт үүссэнийг тогтоосон 888 дугаартай шинжээчийн дүгнэлт,  гэрч О.Ц мэдүүлэг /хх 23 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

     

          Шүүгдэгч Д.Н нь  т эхнэр Б.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Б.М нүүр, толгой руу гараараа 2 удаа цохисон, хашааны гадаа нэг удаа цохиж газар унагаасан. Миний 2 гарын шуунд гэмтэл учирсан гэх мэдүүлэг, Б.М биед 2 гарын бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон шинжээчийн 889 дугаартай дүгнэлт, гэрч О.Ц мэдүүлэг /хх 23 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Б.М, Д.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Д.Н, Б.М нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.