| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03083/И |
| Дугаар | 182/ШШ2024/02605 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02605
| 2024 06 07 | 182/ШШ2024/02605 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах Г ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 933 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г ББСБ ХХК нь 2022.03.31-ний өдрийн 4230 тоот Зээлийн гэрээ-р хариуцагчид 2 099 900 төгрөгийн барааг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас Huawei nova 9 маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн ХААН банк дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3-т заасныг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7-д заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024.04.30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэлд 933 860 төгрөг, төлөх ёстой хүү 19 955 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 000 төгрөг, нийт 933 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 933 860 төгрөгийг төлж барагдуулахаар хариу тайлбар өгсөн байна. Манай байгууллагын зүгээс хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие Г ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 933 860 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Г ББСБ ХХК нь хариуцагч *******тай дараах байдлаар эвлэрч байна.
1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 933 860 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3 хувааж буюу 2024.05.30-ны өдөр 310 000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 310 000 төгрөг, 2024.07.09-ний өдөр 313 860 төгрөгөөр тус тус төлнө... гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар төлөөлөгч томисон итгэмжлэл, 2022.03.31-ний өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн тооцоолол, зээл хүсэгчийн анкет, нэхэмжлэх, бараа хүлээлгэн өгсөн акт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан, 933 860 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөн 3 хувааж буюу 2024.05.30-ны өдөр 310 000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 310 000 төгрөг, 2024.07.09-ний өдөр 313 860 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 481.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 13 481.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, 933 860 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.05.30-ны өдөр 310 000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 310 000 төгрөг, 2024.07.09-ний өдөр 313 860 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13 481.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 13 481.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА