| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03069/И |
| Дугаар | 182/ШШ2024/02702 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02702
| 2024 06 10 | 182/ШШ2024/02702 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах М ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 061 974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь М ББСБ ХХК-тай 2021.02.04-ний өдөр ЗГ20211132х тоот зээлийн гэрээ байгуулж 2 799 900 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгчээс олгосон зээлээр UE55TU7500UXCE загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024.04.08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 641 919 төгрөг, үндсэн хүү 1 267 297 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152 758 төгрөг, нийт 3 061 974 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3 061 974 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу сард 300 000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: М ББСБ ХХК нь хариуцагч *******тай дараах байдлаар эвлэрч байна.
1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 3 061 974 төгрөгийг 10 хувааж буюу 2024.07.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.08.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.09.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.10.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.11.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.12.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.01.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.02.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 300 000 төгрөгөөр тус тус төлнө... гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, талуудын хооронд байгуулсан 2021.02.04-ний өдрийн 20211132 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол, зээл төлөлтийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан, 3 061 974 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.08.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.09.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.10.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.11.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.12.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.01.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.02.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 300 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 941.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31 970.79 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 31 970.79 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, 3 061 974 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.08.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.09.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.10.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.11.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.12.21-ний өдөр 300 000 төгрөг, 2024.01.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.02.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 300 000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 300 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 941.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31 970.79 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 31 970.79 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА