Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 00368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Х.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г холбогдох эрүүгийн 1 хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 онд  төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,  ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Г

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  Л.О-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Хохирогч Л.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр найз Ч гэрт очиж 2 шил архи хувааж уусан. Тухайн үед Ч эхнэр Н, манай нөхөр Г бид 4 хамт байсан. Архи ууж байхад Г, Ч нар хоорондоо маргалдаад байхаар нь би нөхрийгөө салгаж аваад гэртээ харьсан. Харих замдаа ямар гудамжаар дагуулж яваад байгаа  юм бэ? гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Гэртээ ороход нөхөр Г үгийн зөрүүгүй миний толгой хэсэг рүү нилээн удаан цохиод эхлэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойход хөлөөрөө толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 ху/

-Гэрч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой гэртээ байхад 4 настай зээ охин  миний утас руу залгаад эмээ хурдан ирээрэй ээж, аав 2 хэрэлдээд зодолдоод байна гэхээр нь би Г гэрт ирэхэд Ганбаяр гараад явчихсан охин О гар хөхөрчихсөн уйлаад сууж байхаар нь асуухад Г сая гаднаас хамт орж ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 12 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 902 дугаартай шинжээчийн Л.О биед тархи доргилт, хоёр гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн ямар ч дэс дарааллын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 14 ху/,

-Х.Г  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20-21 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Л.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Л.О-н гэртээ ороход нөхөр Г үгийн зөрүүгүй миний толгой хэсэг рүү нилээн удаан цохиод эхлэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойход хөлөөрөө толгой руу 4-5 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/ хохирогчийн биед тархи доргилт, хоёр гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 902 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Х.Г  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Л.О нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.