Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Н.О,

Иргэдийн төлөөлөгч: С.А, 

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,           

Шүүгдэгч: М.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн М.А д холбогдох 201716000086 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 

М.А  нь 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалантын гудамжинд төрсөн дүү М.Б ын бие эрх чөлөөнд халдан зодож олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Би дүүгийнхээ амь насыг хохироосон үйлдэлдээ ар гэрийнхнээсээ дахин дахин уучлалт гуйж байна. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр караокед орсон. З.Эр  бид хэд дэлгүүрээс уух юм аваад гэрт очиход Ш.Б  хүүхдүүдээ аваад явсан. Манай дүү над руу залгаад “Та хаана байгаа юм бэ?” гэхээр нь “би гэртээ байна” гэсэн чинь яваад очъё гэсэн. Дүүтэйгээ муудалцахад цуг байсан хүмүүс “Цагдаа дуудаад өгчихье” гэхэд нь “Яах юм бэ” гэсэн. Намайг зодоод бид хоёр муудалцаж байгаад би түүнийг “Гэртээ харь” гээд хөөж явуулаад араас нь гараад хартал хойшоо явж байсан. “Чи яагаад гэр лүүгээ явахгүй байгаа юм. Би чамайг мотоциклоор хүргээд өгье” гэхэд “Би таниар хүргүүлэхгүй, өөрөө явна” гээд маргалдаж байгаад би түрүүлээд яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Би хэргийн талаар мэдэхгүй. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10 цагт манай эгч М.Ар  залгаад цагдаагийн хэлтэс дээр яаралтай хүрээд ир гэсэн. Очиход нэг нь сэжигтнээр тогтоогдсон, нэг нь задлан шинжилгээнд орсон байсан. Би уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бөгөөд төрсөн ах нь төрсөн дүүгээ хороосон гэдэгт өнөөдрийг хүртэл итгэхгүй байна. Миний төрсөн ах, миний дүү 2 миний нүдэн дээр болон миний аав ээжийн нүдэн дээр хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаагүй ямар нэгэн зүйл болоход бусдаас нэг нэгнийгээ өмгөөлдөг байсан. Өнөөдөр хавтаст хэргийн хүрээнд дүүгийнхээ амь насыг хороосон гэж нотлох баримт цугларч ял шийтгэл оногдох хэмжээнд ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд би ахтайгаа уулзаж чадаагүй ч гэсэн миний ах уулзсан хүмүүсээр дамжуулан надаас болон ар гэрийнхэн, төрөл садангаасаа зөндөө их уучлалт гуйсан, мөн хохирол төлбөр авахгүй гэж байхад өөрийн санаачлагаар би мөнгөн төлбөр өгье гээд миний данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай аав болон ах, дүү, төрөл садан уучилсан. Энэ хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Ахад минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг эрхэм шүүгч та бүхнээс хүсэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би М.А ын төрсөн дүү нь талийгаач М.Б ын төрсөн эгч нь байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрөөгөөд манай эгч М.Ар  утсаар над руу залгаад цагдаагийн хэлтэс дээр хурдан хүрээд ир гээд уйлаад ярихаар нь шууд ирсэн. М.А , М.Б 2 архи уусан юм шиг байна талийгаач М.Быг задланд оруулсан байна гэснээр талийгаач М.Быг нас барсан гэж мэдсэн. М.А ыг баривчилсан гэсэн. Г.М.А ын эхнэр цагдаагийн гадаа байхад нь юу болсон талаар асуухад Ш.Бад  “М.А , талийгаач архи уугаад муудалцаад зодолдохоор нь Г.М.А  бид нар явчихсан” гэхээр нь “Цагдаа дуудахгүй яасан юм” гэхэд “Нэг их зодолдоогүй цохилцож аваад байхаар нь бид нар явсан” гэсэн. “Яаж зодолдсон юм” гэхэд “М.А  талийгаачийн хамарнаас цус гаргаад цамцыг нь урсан. Хүүхэд айгаад яваад өгсөн” гэж ярьсан. Зодоон маргаан болоход байгаагүй хараагүй болохоор мэдэх зүйл байхгүй байна. М.А  ахыг агсан согтуу тавиад байсныг харж байгаагүй, мэдэхгүй. Зан харьцааны хувьд даруу, төлөв, цайлган зантай, аймхайдуу, эхнэр нь цагдаад өгнө гэхээр айж байдаг, бид нар аав ээжээс 6-уул төрсөн. 2 хүү 4 охинтой. 2 хүү нь бид 2 ооны эвэр шиг гэрээсээ 2 хон эрэгтэй гэж ярьцгаадаг байсан. Талийгаач М.Б архи уудаг, талийгаач нас барахынхаа 2 хоногийн өмнө манай гэрт согтуу ирээд архи өгчих гэхэд нь манай нөхөр байхгүй гэснээс жаахан маргалдахаар нь би цагдаа дуудлаа цагдаа руу залгасан чинь гэрээс гараад зугтаад явсан. Гэртээ очоод амарсан байсан. Талийгаач бид 2 оюутан байхдаа хамтдаа байсан. Архи уугаад байхаар нь ээжид хэлсэн чинь надад жаахан дургүй болсон байснаа сүүлдээ миний хайртай эгч гээд зүгээр харьцаатай байсан. Талийгаач архи уугаагүй үедээ даруухан архи уучихаараа жаахан муухай зантай болдог байсан. Талийгаач М.Б нас барахаасаа өмнө 2 хоногийн өмнө манай гэрт ирээд хэл ам хийсний дараа 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед ах М.А  манай гэрт ирээд төрсөн өдөр тэмдэглэнэ гэхээр нь маргааш биз дээ гэсэн чинь тийн охиноо баярлуулах гэж аваад явж байна гээд 4 настай охиноо дагуулаад явж байсан. Талийгаачийн машин гадаа байсан. М.А  машин нь яагаад энд байгаа юм гэхээр нь өчигдөр гэрт ирээд согтуураад хэл ам хийгээд байхаар нь би цагдаа дуудсан чинь зугтаад явсан гэдгийг хэлсэн. М.А  тэгэж байгаад гэрээс явсан. Дахиж М.А  талийгаач нартай уулзаагүй хэл аваагүй байсан. 2017 оны 05 дугаар сарын 30-ны үдээс хойш талийгаачийг нас барсаныг мэдсэн. М.А  манай гэрт ирэхдээ мотоцикльтой явж байсан. Улаан өнгийн хятад ява мотоцикль унадаг. М.А ын эгч, дүү Алтансүх гэж байхгүй. М.А ын эгч М.Ан , дүү М.Ар , би, М гэдэг дүү нартай. Талийгаач М.Б М.Ан т агсан тавьж байсныг мэдэхгүй. М.Ан  хөдөө мал малладаг агсан тавьсан гэж ярьж байгаагүй. Талийгаач М.Б, М.А  нар миний мэдэхийн нэг нэгнийгээ зодоод байсныг мэдэхгүй. Талийгаачтай хамгийн сүүлд шөнө манай гэрт ирэхдээ 03 цаг өнгөрч байхад ирээд архи нэхээд маргаан хийгээд гарсан. Тэгэхэд ил харагдах гэмтэл харагдаагүй. Талийгаач М.Б манай нөхөртэй зодолдоогүй. Архи байхгүй гэхэд архи өг гээд маргахаар нь би цагдаад дуудлаа гээд дуудсан чинь яваад өгсөн. Талийгаачийг олон хүн нийлж зодсон байх гэж бодож байна. Талийгаач нэг хүнд дийлдэхгүй гэж бодож байна. Тэртэй тэргүй нэг нь өнгөрсөн нэг нь ял шийтгэл хүлээх болсон. Талийгаач босоод ирэх биш байгаа М.А д ял шийтгэлийг бага оноож өгөөч гэж хүсч байна. Санал гомдол байхгүй.” гэжээ /хх-72/,

Гэрч З.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 17 цагт ажлаасаа тараад гэртээ харьсан. Өөр зүйл болоогүй. Би ажлаасаа тарж гэртээ хариад гэрээсээ гараагүй. Манай гэрт эмээ, Ш.Бад  эгчийн хүү Хи, З.Т  байж байгаад З.Т  22 цагийн үед гадагшаа гарсан. Намайг ажил дээр байхад манай дүү Ө утсаар яриад “Би Баяндалай сум руу явлаа эмээ, Ш.Б  эгч, Ш.Бад , З.Эр , М.А , З.Т , М.А  нартай хамт “Онги” караокед байгаа гэж хэлсэн. Би 17 цаг 10 минутын үед харих замдаа “Онги” караоке руу эмээгээс түлхүүр авах гэж очиход тэд нар караокегоос гараад ирсэн тарж байсан. Би эмээг Хи, З.Т  нартай хамт аваад гэртээ харьсан. М.А , Ш.Бад , Ш.Б , З.Эр , Т, М.А  нар үлдсэн. Тэд нарыг яах гэж байсныг нь мэдээгүй. Би эмээг аваад шууд харьсан. Би тэд нарыг архи уусан гэж хараагүй би угаасаа тэд нартай уулзаагүй машинаасаа ч буугаагүй “Онги” караоке руу очиход тэд нар караокегоос гараад ирсэн байсан. Би шилээ буулгаад эмээг “Харих уу?” гэхэд “Тэгье” гэсэн. З.Т , Хи, эмээ гурав машинд суугаад бид нар гэртээ ирцгээсэн. Миний машинд суусан хүмүүс үлдсэн хүмүүсийг хаачих талаар надад юм хэлээгүй. Тийм яриа болоогүй. Ш.Бад ийг хэзээ ирсэнийг мэдээгүй. Намайг өглөө 8 цагт босоход Ш.Бад  хоёр хүүхэд З.Т  нарын хамт ирээд унтаж байсан. Би 23 цаг өнгөрч байхад унтсан. Намайг унтах үед Ш.Бад  З.Т  нар ирээгүй байсан. З.Т  яах гэж 22 цагт гэрээс гарсаныг мэдээгүй. Надад агаа би гараад ирье гэж хэлээд гараад явсан тэр гэрээс гарахдаа эрүүл байсан. М.А ын дүү М.Быг би танихгүй. М.А ыг би нэг их архи ууддаггүй юм болов уу гэж боддог, хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Би энэ хоёрын талаар сайн мэдэхгүй байна.” гэжээ. /хх-73/,

Гэрч З.Эр ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед Баяндалай сумаас орж ирсэн. Гадуур ажлаа амжуулж байгаад 14 цагийн үед Дундсайханы нэг дэлгүүрээс Охь нэртэй 0.5 граммын архи аваад Дунд сайханы 1-18 тоотод байдаг Ш.Б  эгчийнд очсон. Тэнд очиход Ш.Б  эгч нөхөр Д.Т  хоёул байж байсан нөгөө архийг Д.Т  ахтай хувааж уусан. Тэгээд би түүнд ойрд аймгийн төвд орж ирээгүй юм чинь бөөнөөрөө караокед оръё гээд “Онги” караокед 17 цагийн үед орсон. Тэнд ороод хүргэн М.А ыг эхнэр Ш.Бад ийн хамт дуудсан, бид нар караокед орж нэг 0.5 граммын Чингис, бас нэг архи авч уусан. Би сүүлийн архийг ямар архи байсныг нь мэдээгүй тасарсан байсан. Нэг сэрэхэд би хүргэн М.А ынд ирээд унтаж байсан, намайг сэрэхэд М.А ын гэрт манай дүү З.Т , М.А , манай дүү охин М.А , Ш.Бад , М.А ын дүү М.Б, Ш.Бад ийн хоёр хүүхэд байж байсан. М.А  дүү М.Бтайгаа маргалдаж байсан. Би босож ирээд “Та хоёр ах дүү байж яах гэж хэрэлдээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд манай дүү З.Т  намайг түлхээд унагаасан, З.Т  дүү М.А  хоёр намайг харъя гэж хэлэхэд эгч Ш.Бад  та нар харь харь гэж хэлсэн. Би З.Т  дүү М.А  хоёртой хамт гэрээс гарч яваад хуучин 48 дугаар байранд очоод эмээгээс айгаад байна дүү М.А гийнд очоод унтъя гэж хэлсэн. Тэгээд би дүү М.А тайгаа хамт такси аваад Дундсайханы 1-18 тоотод очиж хоносон. Өглөө 09 цагийн үед намайг дүүгийндээ унтаж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Манай дүүг М.А  гэдэг бид нар түүнийг М.А  гэж дууддаг. Караокед хүргэн М.А  эхнэр Ш.Бад ийн хамт, Д.Т  ах эхнэр Ш.Б  эгчийн хамт, дүү М.А , Ш.Б  эгчийн хоёр хүүхэд, манай эмээ бид нар байсан өөр хүн байгаагүй. Бид нарыг “Онги” караокед сууж байхад М.А  эхнэрийн хамт ирэхдээ архи уусан байсан эсэхийг анзаараагүй. Би өөрөө архи уусан байсан, М.А  гаднаас орж ирээд Д.Т  ах бид хэд нэг шил архи хувааж уугаад тасарсан байсан, нэг мэдсэн М.А ынд унтаж байгаад сэрсэн. Бид нар караокед 17 цагийн үед ороод 2 цаг авсан. Харин хэдэн цагт бид нар гарсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн М.А ынд ирсэн байсан. Би М.А ынд нэлээд орой, шөнө болсон байхад сэрсэн, гэхдээ би цаг хараагүй болохоор хэд болж байсаныг мэдээгүй. Би гэрийн баруун талын орон дээр унтаж байгаад сэрсэн. Намайг сэрээд босоход М.А  гэрийнхээ зүүн талд сандалны тэр хавьд суучихсан дүү М.Б нь босоод зогсчихсон хоорондоо маргалдаад байж байсан. З.Т  М.Бын хажууд байсан. Би М.А  М.Б хоёрт “Та хоёр ах дүү байж яагаад хэрэлдээд байгаа юм бэ?” гэж хэлээд босоод иртэл З.Т  намайг түлхэж унагаасан. Дүү М.А  гэрийн зуухны өмнө талд сууж байсан Ш.Бад  гэрийн хойморт зассан орондоо сууж байсан, хоёр хүүхэд ээжийнхээ хажууд зүгээр сууж байсан. Намайг сэрэхэд гэрт байсан хүмүүс архи уугаагүй байсан. М.А  нэлээд согтуу, М.Б арай гайгүй байсан. З.Т  дүү М.А  хоёр эрүүл байсан. Ш.Бад  нэг их согтоогүй, би согтуу байсан унтаад сэрсэн ч архи гараагүй байсан. Би босоод хоёр хөл дээрээ тогтож чадахгүй, архи сайн гараагүй байсан. Би М.А ын дүү М.Быг сайн танихгүй. М.А  дүү М.Быгаа дуудсан гэж хэлж байсан. Харин хэзээ ирснийг нь мэдээгүй, намайг сэрэхэд  ирсэн байсан. Намайг сэрэхэд М.Б дээгүүрээ нүцгэн, доогуураа өмдтэй байсан. М.А  дээгүүрээ нүцгэн, доогуураа өмдтэй билүү шорттой байлуу энэ хоёрын нэгийг нь өмссөн байсан. М.А ыг гуталтай, гуталгүй байсныг нь санахгүй байна. М.А  М.Б хоёрыг юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй. Намайг сэрэхэд М.Б нь ах М.А  руугаа “Та намайг яасан гэж зодож байгаа юм бэ?” гэж хэлж байсан. Харин М.А  өөдөөс нь юм хэлэх шиг болсон. Юу гэж хэлснийг нь мэдээгүй. Эгч Ш.Бад  “Та явж амар амар” гэж хэлээд бид нар гарсан. Намайг сэрэхэд М.А ын дүү М.Бын цээж хэсэгт нь цус болсон байсан. Бас хамраас нь цус гарсан байсан санагдаж байна. М.А ын биед шарх сорви байгаагүй санагдаж байна. М.А  мотоцикльтой, гэрийн гадаа байгаа мотоцикль М.А ынх. Би гэрээс гараад мотоцикль хаана байгааг нь мэдээгүй, намайг гадаа гарахад харанхуй байсан. Бид нар шууд гараад явсан болохоор М.А  М.Б нарыг ямархуу байдалтай үлдсэнийг нь мэдээгүй. Манай хоёр дүү миний хоёр талаас сугадаад гэрээс гарсан. Би М.А ын гэрт сэрээд 20 минут болоод гараад явсан. Намайг З.Т  түлхэж унагаах шиг болсон, би түүнийг гэж бодож байгаа. Тухайн үед согтуу байсан. З.Т  намайг “Та яах гээд байгаа юм бэ?” гэхээр нь би “Яавал гэж” хэлж байсан. Тийм болохоор З.Т  намайг түлхсэн байх. Намайг сэрэхэд гэрийн доторх эд зүйл ямархуу байдалтай байсныг би сайн анзаараагүй, зүгээр байсан байх. М.Б, М.А  хоёрыг ямар харилцаатай байдгийг нь мэдэхгүй, М.А  хаяа л нэг архи уудаг, М.Быг мэдэхгүй. М.А тай хамт архи ууж байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна.” гэжээ. /хх-74-75/,

Гэрч З.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би Орхон аймгаас ирээд аймагт 2 хоночихоод Баяндалай суманд байж байгаад /бараг сар болж байгаа/ 2017 оны 05 дугаар сарын 25-ны орой аймагт ирсэн. Аймагт ирээд хуучнаар 48 айлын орон сууц хаягийг нь сайн мэдэхгүй байна, ээжийн дүү Элбэгбаярын гэрт байсан. Баяндалай сумаас ирсний маргааш нь өдөр цайны цагаар М.А ын эхнэр эгч Ш.Бад ийнд очиход эгч Ш.Бад  байсан. М.А  хөдөө явсан байсан. Эгчийнд хоол идчихээд ахынд очсон. Түүнээс хойш Ш.Бад ийнд очоогүй байж байгаад өчигдөр 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед ахын гэрт байж байхад Ш.Бад  эгчийнд Ш.Бад ийн төрсөн эгчийн хүүхэд М.А  гэдэг дүү утсаар залгаад Ш.Бад ийнд хүрээд ир эд нар бүгд тасраад унтсан байна гэсэн. Тэгээд очиход М.А , эгч Ш.Бад , төрсөн ах З.Эр , М.А  гээд эгчийн хүүхэд нар байсан. Ш.Бад  эгчийн 2 хүүхэд гадаа тоглож байсан. М.А  дүү 0.75-ын “Ерөөл” архи хагасаас дундуур архи бариад эд нартай уух гэсэн бүгд тасарсан хань болоод уугаатах гэсэн. Хүргэн М.А  хэвтэж байгаад бөөлжөөд байхаар нь огиудас хүрээд дүү М.А тай хамт гэрийн гадаа гараад хугас архи уугаад сууж байсан. Нэлээн согтуу хүн ирээд М.А  дүүгээс “Хэн юм” гэж асуусан. “Хүргэн М.А ын дүү хамт архи ууж байгаад дэлгүүр лүү орчихоод ирж байгаа юм” гэж хэлсэн. М.А ын дүү гэх залуу М.А ын 2 хүүхдийг аваад ирсэн. М.А ын дүү гэрийн гадаа ирээд надтай танилцсан. “М.А гийн дүү М.Б” гэж нэрээ хэлсэн. Би өөрийгөө “З.Т  гэдэг Ш.Бад ийн дүү байна” гэж танилцаад гадаа сууж байгаад ганц нэг уусан. Нөгөө архи нь дууссан. Би харьдаг юм уу гэтэл М.Б “Дөнгөж танилцчихаад явна гэж юу байдаг юм, дэлгүүр ороод ганц юм авъя” гэхээр нь М.Б, дүү М.А  бид 3 дэлгүүр ороод М.Б 0.75-ын “Ерөөл” архи 2-ыг авсан. Дэлгүүрээс гарч ирсэн нэг бүдүүн биетэй хар царайтай ах дэлгүүрийн гадаа таарсан чинь М.Б танимхайраад нөгөө хүнтэй 1 шил 0.75-ын “Ерөөл” архиа аваад үлдсэн. Дүү М.А  бид хоёр нэг шил “Ерөөл” архийг 2 бэлэн хоол, ундаатай байсныг аваад гэр лүү ирсэн. Гэрт дүү М.А  бид 2 юм яриад сууж байтал хүргэн М.А  сэргээд босоод ирсэн. Бид гурав юм яриад архи уугаад сууж байхад гаднаас М.Б орж ирсэн. М.Б орж ирээд архи хувааж уугаад юм ярьж сууж байгаад гарч тамхи татсан. Гэрт байж байхад Ш.Бад  эгч сэрсэн. Архиа хувааж уугаад сууцгааж байхад М.Б нь зүгээр ярьж байснаа ах М.А  руугаа “Чи ингэх болоогүй шүү” гэсэн зүйл ярьсан. М.А  нь их юм хэлээгүй тэр хоёр гэрээс гарсан. Гарсан дараа нь би гэрээс гараад очтол тэр 2 тамхи татаад байж байсан. Би галыг нь авч тамхиа асаасан. Тэгэхэд онц юм яриагүй хоорондоо маргалдаагүй М.А  надтай М.Быгаа танилцсан уу, энэ Эрдэнэтэд байдаг эхнэрийн дүү шүү дээ гэхэд танилцсан гэсэн. Тэгээд тамхиа татчихаад гэр лүү орцгоосон. Архиа тойруулаад ганц нэг дуу дуулцгаасан. М.Б хүргэн М.А  2 маргаан хийгээгүй байж байгаад гэрээс гарсан. Хүргэн М.А  эргэж орж ирээд “Пизда чинь шууд цохьдог байна шүү дээ, Мөнхжаргалын шээснүүд ингэх болоогүй” гэж хэлээд түрийтэй гутал өмсөөд гэрээс гарсан. Гадаа нөгөө 2 зодолдоод байгаа чимээ гарсан, эгчид нөгөө 2 зодолдоод байна гэсэн чинь эгч Ш.Бад  гэрээс гараад М.Б эгч хоёр хамт ороод ирсэн. М.Б орж ирэхдээ цагаан өнгийн нимгэн цамцны энгэр хэсэг нь урагдсан ам нь цус болсон орж ирсэн. Араас нь М.А  орж ирсэн. Ш.Бад  эгч “Чи дүүгээ зодох гэж дуудсан юм уу? Яах гэж зодчихов” гэхэд хүргэн М.А  “Зүгээр байхад өөрөө эхлээд цохьсон юм чинь” гэж хэлж байсан. М.Б М.А  2 гэрийн 2 талд суучихаад М.Б нь салаавч гаргаад ах нь ингэх болоогүй гэх мэт маргаж байсан. Тэгэж байсан тасраад унтсан байсан. З.Эр  ах босч ирээд “Хүүе та нар чинь яагаад байна” гээд М.Б ахыг түлхсэн, ах унахаар нь би ахыг босгож ирээд дүү М.А  бид 3 гэрээс гараад З.Эр  ахыг 48 айлын сууцанд унтчих гэсэн чинь эмээгээс айгаад байна, дүү М.А гийн гэрт очиж унтъя гэхээр нь Дундсайханы гудамж руу дөхүүлээд шатахуун түгээх станц өнгөрөөгөөд буулгаад эргээд 48-н айлын орон сууцанд гэртээ ирсэн. Эгч Ш.Бад  2 хүүхэдтэйгээ хамт ирээд унтсан байсан байх, гурвуулаа хэвтэж байгаа харагдсан. Би ороод зурагт жаахан харж байгаад унтсан. Өглөө унтаж байхад цагдаа ирээд авч яваад цагдаагийн газарт авчирсан. Тухайн өдөр гэрээс гараад ах дүү М.А  бид 3 явж байхад хүргэн М.А  хойноос ирээд “Явах гэж байгаа юм уу?” гэхээр нь ах дүү нар байж маргалдаад байх юм гэхэд “Одоо зүгээр маргааш миний төрсөн өдөр залгана шүү” гээд салцгаасан. М.А , М.Б нарт ил харагдах гэмтэл харагдаагүй. Зодоон хийсэн дараа М.Бын ам байсан уу, хамар байсан уу ямарч байсан цус гарсан цамц нь урагдсан байсан. Сүүлд 0.75 граммын “Ерөөл” архинаас өөр архи нэмж уугаагүй. М.Б араас ирэхдээ архи авч ирээгүй. Анх намайг ирэхэд дүү М.А  архи их уугаагүй гээд гайгүй байсан, бусад хүмүүс нь тасраад унасан байсан. М.Б нэлээн согтолттой хөл нь гуйваад байсан. Хүргэн М.А  сүүлийн архи уухад бөөлжөөд архинаас их ууж чадахгүй байсан. М.А  намайг ирэхэд дотоожтойгоо орон дотроо байсан, гарч бөөлжихдөө цэнхэр жинсэн өмд өмссөн. М.Б цагаан нимгэн цамцтай хар өнгийн өмд хар өнгийн ботинктой байсан. М.А  гадаа маргаан хийж орж ирээд түрийтэй гурал өмсөөд гарч байсан. Гэрийн гадаа Хятад ява мотоцикль хүргэн М.А ынх байх сайн мэдэхгүй байна. М.А ын гэрээс гарахад 00 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна яг цаг хараагүй. М.А , М.Б 2 маргаан хийснээс өөр маргаан зодоон хийсэн хүн байхгүй. Гаднаас хэн нэгэн хүн намайг ирсэнээс хойш ирээгүй. Байнга уулзаад байдаггүй хааяа ирэхээрээ уулздаг ямар зан ааштай гэдгийг мэдэхгүй. М.А , эгч 2 гэртээ хамтдаа архи уугаад байдаг гэсэн яриа гарч байдаг, архи уудаг, тамхи татдаг. Намайг байхад мотоцикль асааж явсан хүн байхгүй. Намайг очоод гэрт ороход гэрийн хойно зурагтны хавьд нэг унь хугарсан байсан. Хэн хугалсаныг мэдээгүй. Би М.Бын эрх чөлөөнд халдаагүй. Би яриагүй өнгөрсөн байна эмэгтэй М.А , ах З.Эр  бид нарыг М.А ын гэрээс гарч байхад М.Б нь салаавч гаргахад охин нь уйлсан. М.А  М.Б руугаа “Чи муу миний охиныг айлгадаг хэн бэ?” гээд үлдсэн. З.Эр  ахыг түлхэхэд би босоод “Чи болиоч” гээд М.Баас барьсан эргээд намайг цохих гэхээр нь “Чи ер нь хаашаа юм бэ?” гэчихээд З.Эр  ахыг дүү М.А тай аваад гэрээс гараад явсан.” гэжээ. /хх-76-77/,

Гэрч З.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Бид 3 алхаад дэлгүүрийн гадаа очиход дэлгүүрийн гадаа нэг хүн байж байсан. Тэр хүн талийгаачтай уулзаад гар бариад нэгнийгээ танимхайраад ярилцсан юу гэж ярилцсаныг би сонсоогүй. М.А , талийгаач М.Б 2 дэлгүүр лүү орсон, би дэлгүүрийн гадаа байсан. Намайг гадаа байж байхад талийгаачтай уулзсан хүн дэлгүүрээс гарч ирсэн хүн лүү дөхөж очоод нөгөө хүн нь танихгүй хүн байсан байх эргэж яваад үүдэнд холхиод байж байсан. Дэлгүүрээс эхлээд М.А  гарч ирсэн хойноос нь талийгаач М.Б гарч ирсэн. Талийгаачийг гараад ирэхэд дэлгүүрийн гадаа эхэлж очиход уулзаж байсан хүн дөхөж очоод уулзсан. Талийгаач надад тортой юмаа өгөөд нэг шил архийг аваад үлдсэн. М.А  бид 2 алхаад хүргэн М.А ын гэрт ирсэн. Дараа нь талийгаач их удаагүй 20-30 минутын дараа ирсэн. Талийгаач М.Бтай анх тааралдахад биедээ гэмтэлтэй байгаагүй, хар өнгийн өмдтэй цагаан нимгэн цамцтай байсан гутлыг анзаараагүй. Талийгаач М.Бтай дэлгүүр лүү хамт архи авахаар явахад талийгаачийн өмсөж байсан хувцас цус болсон урагдсан зүйл байхгүй байсан. Дэлгүүр рүү явахад талийгаач М.Бын биед гэмтэл байгаагүй, дэлгүүр лүү явсан хэвээрээ ирсэн. Хувцас нь зүгээр байсан. Дэлгүүрээс ирсэн дараа гэрт байж байгаад хүргэн М.А тай гадаа гараад маргаан хийгээд орж ирэхдээ цамц нь урагдсан ам, хамар хавьцаанаас нь цус гарсан байсан. М.А , Ш.Бад  нар 4 хүүхэдтэй, М.А тай хамт амьдраад 1 хүүхэд гаргасан. Талийгаач М.Б нас барах үед М.А ын 2 хүүхэд нь байсан, бага нь 2-3 настай нөгөө хүүхэд нь 2 дугаар ангийнх байх. ...хүүхэд нь байсан 2 том хүүхэд нь эмээ дээр байдаг. Зодоон болж байгаа талаар хуулийн байгууллагад мэдэгдье гэж Ш.Бад д хэлэхэд “Ах дүү 2 юм чинь яавал гэж дээ” гээд хэлүүлээгүй. Би өмнө нь караокед М.А , Ш.Бад , Ш.Б  нартай уулзсан талаараа талийгаач хамт байгаагүй болохоор чухал биш юм болов уу гээд яриагүй. Ш.Б  Д.Т  гээд нөхөртэйгөө эмээ дээр ирсэн. Ш.Б  манай эмээг эх үрсийн баяр болох гэж байгаа юм чинь хамт гаръя караокед хүүхдүүд байгаа гэсэн, эмээ тэгье гээд эмээ, Хи гээд 5 ангид суралцдаг жаахан хүүхэдтэй хамт “Онги” караокед очиход З.Эр , эмэгтэй М.А , Ш.Б  эгчийн Нямаа, Хобог гэж дууддаг 2 хүүхэд 4-үүл байсан. Эмээ бид нарыг очиход яг зэрэгцээд хүргэн М.А , Ш.Бад  2 очиж байсан. Караокед 2 цаг дуулж байгаад тарахад түрүүлээд Хи, эмээ бид 3 гадаа З.Э  ах хүлээж байсанд суугаад гэртээ харьсан. Д.Т  ах гэрт ирэхэд нэлээн согтуу байсан, З.Эр  нэлээн согтуу байсан. Д.Т  ах ч байнга согтуу байдаг юм даа. Караокед ямар нэгэн маргаан болоогүй, инээлдэж дуулцгааж байгаад гарцгаасан. Талийгаач М.Б ын хамар, амнаас нь цус гарсан байсан өөр гэмтэлтэй хүн байгаагүй. /Баянтөхөм дэлгүүрийн дотор үүдний хэсэг, гадна үүдний хэсгийн бичлэгийг үзүүлэв/ Дэлгүүрт талийгаач М.Б, М.А  орж байгаа бичлэг, М.А  дэлгүүрээс эхэлж гарсан дараа нь талийгаач М.Б гарч байгаа бичлэг байна. М.А тай ягаан срочкон цамцтай хар өнгийн өмдтэй залуу хамт гарч байгаа бичлэг талийгаач М.Б ганцаараа тортой зүйл аваад гарч байна. Үүдний хэсгийн бичлэгэнд би зогсож байгаа толгойн хэсэг М.А  гарч ирээд хамт явж байгаа жаахан хэсэг байна Дараа нь 2 хүний дүрс дэлгүүрээс явж байгаа харагдаж байна. Талийгаач М.Б ыг дэлгүүрээс гараад ирэхэд хамт үлдсэн хүн 40 нас гарсан гэмээр хар фудволктой өндөрдүү биетэй танихгүй хүн байсан. Тэр хүнийг сайн ажиглаж хараагүй талийгаачийн найз юм байна гэж бодоод ажиглаагүй, хараад танихгүй. Дэлгүүрийн гадаа үүдний хэсгийн камерын бичлэгт талийгаачтай уулзаад үлдсэн гэхээр бүдэг дүрс харагдаж байсан.” гэжээ. /хх-78/,

Гэрч Ш.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад манай хамаатны дүү З.Эр  Баяндалай сумаас ирэхдээ нэг шил “Охь” гэдэг архитай ирсэн ирсэн.  Нөгөө архийг нь манай нөхөр Д.Т  З.Эр  хоёр хувааж уусан. Бид нар ойрд уулзаагүй гээд караокед орохоор болоод “Онги” караокед суухаар болсон. “Онги” караокед манай ээж Бадарч, нөхөр Д.Т , охин М.А , З.Эр , З.Т , манай 8 настай охин Ц, 17 настай нуруу нугасны хөгжлийн бэрхшээлтэй Цэ  бид нар орсон. Караокед орохдоо Ш.Бад ийг дуудсан, тэр нөхрөө дагуулж ирсэн. Манай ээж ирэхдээ Ш.Бад ийн хүүхэд Хи, З.Т  хоёртой хамт ирсэн байсан. Ингээд бид нар “Онги” караокед 15 цагаас 17 цагийн хооронд хоёр цаг дуулахаар болж орцгоосон. Бид нар караокед орж нэг шил 0.5 граммын архийг нөгөө хэдэд хорьж байгаад авахуулаад хүүхдүүддээ жүүс авч өгсөн. Бид нар дуулж байгаад 17 цагт гарсан. Караокегоос гараад ирэхэд З.Эр ын дүү З.Э  эмээгээ аваад З.Т , Хи гурав хамт явсан. Би охин М.А , З.Эр  хоёр хүүхдээ аваад Ш.Бад , М.А  хоёрыг гэрт нь хүргэж өгсөн. Явах гэж байхад манай охин М.А , З.Эр , Ш.Бад  нөхөр М.А  нарын хамт үлдсэн. З.Эр  өмнө нь надад 20.000 төгрөг өгөөд эмээдээ мах авч өгнө гэж хэлж байсан.  Намайг явахад З.Эр  нөгөө мөнгөө надаас нэхээд бид нарт нэг шил архи аваад өгчих бид нар ямар нэгэн асуудал гаргахгүй уучихаад амарна гэж хэлэхээр нь нөгөө 20.000 төгрөгөөр Номин говиос нэг шил Экс нэртэй 0.75 граммын архи нэг ундаа аваад буцаад ирсэн. Ш.Бад ийн нөхөр М.А  надад ганц хайртай дүү байгаа намайг манайхан тоодоггүй юм намайг ганц ойлгодог хүн нь манай хамгийн бага байгаа юм, би дүүгээ дуудсан, би дүүгээ та нартай танилцуулмаар байна, дүү удахгүй ирнэ, би та нарыг дүүтэйгээ танилцуулна” гэж хэлсэн. Мах болоод шөлөнд нь М.Баа хийж шөлний М.Баанаас амсаад явахаар болоод байж байтал гаднаас нөгөө дуудсан гэх махлаг өндөрдүү биетэй залуу тортой зүйл бариад орж ирсэн. Тор дотор нь нэг шил архи ундаа харагдаж байсан. Би удаагүй, Цэ , Ц,  нөхөр Д.Т  нарыг аваад гэртээ ирсэн. Бид нарыг гэрт ирэхэд ТВ-9 телевизээр гардаг монгол коммент дуусаагүй байсан. Тэгэхээр цаг 18 цаг 30 минут болж байсан байх. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. З.Эр нэлээд согтуу байсан. Ш.Бад ийн нөхөр М.А  нэлээд согтсон байсан харин анх караокед ирэхэд нь түүнийг архи уусан байсан юм болов уу гэж бодож байсан гэхдээ би мэдэхгүй байна. Бид нар “Онги” караокегоос 17 цагт гараад Ш.Бад ийн очоод тэднийд 1 цаг гаран хугацаа болсон. Уг нь бид нар явах гэж байсан чинь Ш.Бад  эгч “Ороод ир хоол хийе, яараад яахав” гэж хэлсэн. Д.Т  бид хоёр З.Эр ын өгсөн 20.000 төгрөгөөр нь буцаагаад нэг шил архи Номин говиос авчираад өгсөн. Тэд нар гэрт байхад авчирсан архийг задлаад ууж байсан. М.А  надад “Дүүтэйгээ танилцуулна” гэж хэлээд нэг хүн рүү утсаар залгаад яриад дуудаад байх шиг байсан. Харин тэр залууг ирсний дараа “Миний хайртай хамгийн бага дүү байгаа юм” гэж хэлж байсан. Нэрийг нь хэлээгүй. М.А ын дүү гэх залууг архи уусан үгүйг мэдээгүй. Гаднаас ирээд миний авч ирсэн архинаас ууж байсан. Харин өөрөө авчирсан архиа задлаагүй, би түүнийг нь ч хүлээгээгүй тэндээ удаагүй нөхөр хүүхдээ аваад гараад явсан. Намайг явахад М.А , Ш.Бад , З.Эр , М.А , М.А ын дүү гэх хүмүүс  үлдсэн. Тэд нар архиа уугаад дуусах гэж байсан. Ш.Бад ийн нөхөр М.А  согтоод уйлаад байсан. З.Эр  их согтуу байсан. М.А ын дүүг би зүгээр байна гэж бодсон. Тэр гэрт орж ирээд дуугүй, чимээгүй суугаад байсан. М.А  хэлэхдээ манайд манайхан тоож ирж байгаагүй, манай охиныг төрөөд өдий болж байхад манайхыг тоож ирээгүй, харин миний ганц хамгийн бага дүү маань цагаан сараар ирж золгосон. Би дүүдээ хайртай бусдад нь хайргүй гэж хэлээд уйлаад байсан. Би М.А ыг ар гэр нь тоодоггүй юм байна гэж бодсон. Намайг гэр байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй инээж, хөхрөлдөж байсан. ” гэжээ. /хх-79/,

Гэрч Ш.Бад ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр М.А  Номгон сумаас ирсэн байсан. Түүний төрсөн өдөр нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр юм. Манай нөхөр маргааш буцна, төрсөн өдрөө урьдчилаад тэмдэглэнэ гэж хэлж байсан. Өглөө түүний дүү М.Б дуудаад байсан. Би түүнийг явуулаагүй. 2017 оны 05 дугаар сарын 29-нд өдөр нь манай дүү З.Эр  утсаар залгаад эмээ, эгч нарыг авч караокед орж 2 цаг орж даалъя гэж хэлсэн. Би нөхөр М.А ыг дагуулаад Онгид очсон. Тэнд очиход манай эгч Ш.Б , нөхөр Д.Т , ээж Бадарч, дүү М.А , дүү З.Эр , З.Т  нар байж байсан. Бид нар 2 цаг дуулахдаа 3 лааз пиво жүүс ундаа авч ууцгаасан. 17 цагийн үед караокеноос гарцгаасан. Гэхдээ би цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Караокеноос гараад ээжийг З.Э  ирж аваад явсан. Манайд үлдсэн хэд ирээд манай нөхөр манайханыг явуулахгүй байсан. Ш.Б  эгчийн нөхөр Д.Т  ах нэг шил Экс 750 граммын архи авч өгсөн. Манай нөхөр М.А  дүү М.Быгаа дуудсан. Нөгөө авчирсан архийг ууж байтал М.Б нэг шил архи аваад ирсэн. Д.Т  ахын авч өгсөн архи дуусаад удаагүй 18 цагийн үед Д.Т  ах эхнэр Ш.Б , хүүхдүүдийн хамт гэр рүүгээ явсан. Манай нөхөр М.А  манай дүү нар болох З.Эр , М.А  хоёрыг ханьтай байж байгаад яв гэж хэлээд аваад үлдсэн. М.А  дэлгүүр яваад 0.75 граммын “Ерөөл” архи авчирсан. Нөгөө хэд авчирсан архийг ууцгаасан. Би жаахан сэтгэл хөдлөөд архинаас хэд хэд уусан байсан болохоор согтоод унтсан. Намайг унтахаас өмнө манай нөхөр М.А  дүү М.Бтайгаа хамт гэрээс гарсан. Удаагүй гэрт орж ирэхэд М.Бын хамраас цус гарчихсан өмсөж явсан цагаан өнгийн цамцыг урсан байсан. Би М.А аас “Яагаад нэгнийгээ цохисон юм бэ?” гэж асуухад М.А  “М.Б намайг эхэлж цохисон” гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ түлхэж унагаад цохиж аваад, учиргүй нэг нэгнийгээ зодохгүй байсан. Би нөхрөө аргадаж байгаад унтуулсан. Унтахаасаа өмнө нь нэг хэсэг бөөлжиж байгаад унтсан. Бид хоёр унтаад нэг мэдсэн хүний дуу гарахаар нь сэрээд харахад манай нөхөр босчихсон байсан. Манай дүү М.А , М.Б, З.Т  гурав нэг шил архи уугаад сууж байсан. З.Т ыг хэзээ ирсэнийг мэдээгүй. З.Эр  гэрийн баруун хойно байсан орон дээр унтаж байсан. Намайг сэрэхэд зэрэгцээд З.Эр  сэрсэн. М.Б М.А  хоёр хоорондоо маргалдаад байсан. Манай дүү З.Эр  “Та хоёр чинь ах дүү нар байж яагаад хэрэлдээд байгаа юм бэ? Ямар төвөгтэй юм бэ?” гэж хэлээд боссон. М.Б түүнийг арагш нь түлхсэн чинь З.Т  очоод ахыгаа татаж босгосон. Би өөрийнхөө хэдэн дүү нарыг “Та нар одоо яв яв, би энэ хоёрыг унтуулах байх” гэж хэлээд З.Эр , М.А , З.Т  нарыг явуулсан. Би гэртээ үлдээд нөгөө хоёрыг аргадахад үгэнд орохгүй байсан. Сүүлдээ нөгөө хоёр босоод зодолдсон. Би охиноороо аавыг нь аргадуулах гэж өвөр дээр нь тавиад, өмнө талд нь тавихад манай нөхөр огт үгэнд нь орохгүй байсан. Сүүлдээ манай охин аав дээрээ очихоо байсан. Би сүүлдээ айгаад хоёр хүүхдээ аваад ээжийнхээ гэр лүү явсан. Манай охин 4 настай хүүхэд. М.Б М.А  хоёр гэрээс гараад орж ирэхдээ зодолдсон орж ирсэн. М.А ыг М.Б эхэлж цохисон гэж хэлж байсан. М.Б ын хамраас нь цус гараад цамц нь урагдсан байсан. Би түүний өмсөж байсан цамцыг нь тайлаад хамраас нь гарсан цусыг нь арчаад сандалын хажууд тавьсан байсан. Би М.Б ыг миний дүү такси дуудаад харьчих гэхэд явахгүй гээд байсан. Би тэр хоёрыг зодолдохоор нь хорьсон боловч дийлэхгүй байсан. Би айгаад хүүхдээ аваад ээжийндээ очиж хоносон. Намайг явчихаар тэр хоёрыг гайгүй болчихно байх гэж бодсон. Би тэр хоёрыг зүгээр болчих байх гэж бодоод цагдаа дуудаагүй юм.” гэжээ. /хх-80-81/,

Гэрч Ш.Бад ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“Би тэд нарыг “Онги” караокед архи уухыг хараагүй, пиво ундаа байсныг л харсан. Миний хараа муу. Сүүлд нь манай дүү З.Т  хэлэхдээ нэг шил архи ширээн доогуур хийж байгаад уугаад байсан гэж хэлж байсан. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өглөө гэртээ байхад М.А  охиноо аваад мотоцикльтой ээжийнхээ төрсөн дүүтэй уулзана гээд явсан. Тэгж явахдаа М.А  талийгаачтай уулзсан байж магадгүй. Би М.А ыг талийгаач М.Бтай уулзана гэхээр нь архи уучихдаг болохоор битгий уулз гэж хэлсэн байсан. Миний санаж байгаагаар орой зодоон хийж эхэлсэн. Цамц нь урагдаад хамраас нь цус гарсан гэж санаад байсан. Камерын бичлэг үзсэн. Талийгаач М.Б 22 цагт дэлгүүрт өмсөж байсан цамц нь урагдаагүй явж байгаа харагдсан. Тэгэхээр сүүлд намайг унтаад сэрэхэд З.Т , эмэгтэй М.А , талийгаач М.Б нар манай гэрт архи уугаад сууцгааж байснаас сүүлд зодоон эхлээд талийгаачийн хамраас цус гарч цамц нь урагдсан юм байна.” гэжээ. /хх-82/,

Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“..2017 оны 05 дугаар сарын 29-ний орой би гэртээ байж байхад манай охин Ш.Б  өөрийн хөгжлийн бэрхшээлтэй Цэ г дагуулаад охин, ээж хоёроо баярлуулах гэсэн юм гээд ирсэн. “Онги” караокед орж хүүхдүүдийн дуулахыг харсан. Манай хүү З.Э  17 цагийн алдад намайг авах гэж ирсэн. Надтай хамт З.Т , Хи нар хамт явсан. Бид нар гэртээ ирээд хоол идчихээд хэвтсэн, 23 цагийн алдад унтчихсан байсан. Намайг унтахаас өмнө З.Т  З.Эр  ахыгаа олж ирнэ гээд гараад явсан. Шөнө унтаж байхад нойрон дунд гэрт хүн ирээд алхаад байгаа юм шиг болохоор нь босоод харахад Ш.Бад ийн хүү ирчихсэн байсан. Би “Яаж яваа юм бэ?” гэхэд унтах гэж  байна гэхээр нь “Цаад өрөөндөө ороод унт гэж хэлээд унтсан. Өглөө босоод харахад З.Т , Ш.Бад  хүүхдүүдийн хамт ирээд унтаж байсан. Шөнө хэзээ ирсэнийг мэдээгүй. Нойрон дунд Ш.Бад ийн  хүү ирсэн байсан тэгэхэд л хамт ирсэн байх. Би нойрондоо хэнтэй ирсэн яаж яваа талаар сайн асуугаагүй өглөө босоод болсон асуудлын талаар мэдсэн.” гэжээ. /хх-83/,

            Гэрч Г.М.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

            “2017 оны 05 дугаар сарын 29-ний өглөө би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 1-18 тоот гэртээ байж байхад хөдөөнөөс З.Эр  ах манайд ганцаараа ирсэн байсан. Манай ээжийн нөхөр Түшинтөгстэй нэг шил 05 граммын Охь нэртэй архийг манай ээжийн гэрт З.Эр  ах, Д.Т тэй хувааж уучихаад З.Эр  ах хэдүүлээ караокед орж жаахан дуулцгаая гэхэд ээж Ш.Б , Д.Т  хоёр тэгье гэж хэлсэн. З.Эр  ах, Д.Т , ээж бид дөрөв гэрээс гарч ээж машинаа бариад “Онги” кароакед ирээд 15 цагаас 17 цаг хүртэл 2 цаг караокед орж дуулаад тэндээсээ нэг шил 0.5 граммын Чингис архи, 3 ширхэг лаазтай пиво авсан. Тухайн үед ээжийг машинаараа явж З.Т , манай эмээ Бадарч хоёрыг авчирсан тэгээд дуулж байхад Ш.Бад  эгч түүний нөхөр М.А  хоёр орж ирцгээсэн. Нөгөө архинаас З.Эр , Д.Т , М.А , Ш.Бад  энэ дөрөв ууж дуусгасан. Караоке авсан цаг дуусаж Онги буудлаас гараад доошоо явж төв эмнэлгийн урд талд нь байдаг задгай хашаатай М.А , Ш.Бад  хоёрын гэрт нь хамт очсон тэгэхэд ээжтэй хамт би, З.Эр , Д.Т  бид дөрөв хамт гэрт очсон. З.Эр  Номин говь дэлгүүр лүү ээжтэй машинаар явж нэг шил 0.75 граммын Чингис архи авчирсан. Тэр авчирсан архинаас М.А , Д.Т , З.Эр  тэр гурав гэрт уугаад байсан. Гаднаас талийгаач М.Б ганцаараа эрүүл орж ирээд ахтайгаа уулзах гээд ирлээ гээд ирээд байж байтал ээж, Д.Т  хоёр гэр лүүгээ явах гэхэд би хамт явъя гэхэд Ш.Бад , М.А  хоёр намайг манайд жаахан сууж байгаад явахгүй юу гэхэд би яваагүй. Ээж Ш.Б , Д.Т  хоёр гэр лүүгээ явсан. Нөгөө ууж байсан Чингис архийг М.А , З.Эр , талийгаач М.Б тэр гурав уугаад дуусгасан. Талийгаач ахдаа нэг шил архитай ирсэн гээд 0.75 граммын Ерөөл архи өгсөн, түүнийг М.А , Ш.Бад , талийгаач М.Б тэр гурав тойруулаад ууж байтал З.Эр  ах согтоод \тасраад\ гэрийн баруун талын орон дээр гараад унтчихсан. М.А  гэрээс гараад удаагүй нэг шил 0.75 граммын Ерөөл архи авчираад задалсан, тэр архинаас Ш.Бад , талийгаач, талийгаачийн ах М.А  тэр гурав гэрийн хойд талд уугаад сууж байснаа М.А ын эхнэр Ш.Бад  ороо засаад М.А ын хувцасыг нь тайлаад оронд оруулаад өөрөө хамт унтсан. Талийгаач М.Б эгчтэйгээ утсаар ярилаа гээд утсаараа яриад гараад явсан байсан. Би утсаараа ах З.Т ыг хүрээд ирээ, би М.А ын гэрт нь байна гэж хэлсэн. З.Т  ах ганцаараа гэрт орж ирээд надтай юм яриад байж байхад М.А  нь орондоо бөөлжөөд байсан. З.Т  ах бид хоёр гэрээс гараад гэрийн баруун талд сандал дээр суугаад нөгөө үлдсэн тал шил 0.75 граммын архийг хувааж уугаад сууж байтал талийгаач урдаас ганцаараа хүрч ирээд бид хоёрын хажууд сандал дээр суусан. Тал шил архийг бид гурав хувааж уучихаад байж байтал талийгаач З.Т  ах бид хоёрт дэлгүүр орж архи авч өгнө гэж хэлээд бид хоёрыг дагуулаад Баянтөхөм дэлгүүр лүү талийгаач бид 2 орж тэндээс хоёр шил 0.75 граммын Ерөөл архи 2 ширхэг, мөн бэлэн гоймон 2 ширхэг, ундаа ус авсан. Дэлгүүрээс би түрүүлж гарсан. З.Т  ах бид 2 дэлгүүрийн гадаа байж байхад талийгаач дэлгүүрийн үүдэн дээр нэг танихгүй эрэгтэй хүнтэй уулзаад нэг шил архиа өгчихөөд уулзаад зогсоод байхаар нь бид хоёр түрүүлээд яваад М.А ын гэрт очиход М.А , түүний эхнэр Ш.Бад  хоёр сэрчихсэн сууж байсан. Удалгүй гэрт талийгаач орж ирээд дэлгүүрээс авсан нэг шил 0.75 граммын Ерөөл архийг талийгаач задлаад тойруулсан. Тэр архинаас М.А , З.Т  бид дөрөв уугаад байж байтал гэнэт л М.А  сууж байгаад хажуудаа сууж байсан талийгаачийг хөлөөрөө өшиглөөд унагасан. Талийгаач “Ах хоёулаа гадаа гаръя” гэж хэлээд М.А , талийгаач хоёр гэрээс гарсан. Араас нь М.А ын эхнэр Ш.Бад  гарсан тэгэхэд гэрийн зүүн урд талд хэрүүл маргаан зодоон болоод байгаа чимээтэй байсан.  Тухайн үед 23 цаг болж байсан байх.  Гэрт талийгаач гартаа цамцаа хуйлаад барьчихсан орж ирээд М.А ыг “Ах та намайг яагаад зодоод байгаа юм бэ?” гэж хэлэхэд М.А  амьсгаа нь сонин болоод уйлаад байсан. Гэрт унтаж байсан З.Эр  ах босч ирээд “Хөөе та хоёр чинь ах дүү байж хоорондоо яагаад зодолдоод байгаа юм бэ?” гээд талийгаач М.Б З.Эр  ахыг түлхээд “Чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд З.Т  ах талийгаачийг бариад авахад гэрт нь унтаж байсан М.А ын хоёр хүүхэд нь сэрээд бага хүүхэд нь уйлсан. М.А  “Та нар миний хүүхдийг айлгадаг хэн юм” гээд орилоод байсан. З.Т  ах, З.Эр  ах бид гурав гэрээс гараад хойшоо явган алхаад 48-р байрны урдуур нь яваад Дундсайхан руу явж байгаад төвд байдаг шатахуун түгээгүүрийн хажууд очоод З.Т  ах “Би гэр лүүгээ явлаа, та хоёр такси аваад яв” гэж хэлчихээд 48-р байр луу явсан. З.Эр  ах бид хоёр замдаа такси аваад Дундсайханы 1-18 тоотод хүргүүлээд гэртээ орж амрахад 00 цаг өнгөрч байсан. Өглөө унтаж байхад цагдаа ирээд бид нарыг цагдаагийн газарт авчирсан.” гэжээ. /хх-84-85/,

Гэрч Г.М.А ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:    “/Баянтөхөм дэлгүүрийн үүдний бичлэгийн үзүүлэв/ Би үүдэнд утсаа оролдоод зогсож байхад нэг залуу гарсан. Би араас нь гарч байгаа бичлэг байна. Надад дэлгүүрт таних хүн нэг ч алга. Бичлэгэнд байгаа залууг би танихгүй. Талийгаач гэх хүн дэлгүүрээс гараад 40 нас гарсан гэхээр хижээл насны бор царайтай хүнтэй уулзаад торноос нэг шил архи аваад үлдсэн. З.Т  ах бид хоёр тортой юм аваад түрүүлээд явсан. Талийгаач М.Бтай уулзсан хүнийг танихгүй. Тэр шөнө гадаа харанхуй байсан болохоор нүүр царайг нь сайн хараагүй. Талийгаач дэлгүүрээс 20 минут орчим болоод ирсэн байх. Нэг их удаагүй цаг хараагүй. Дэлгүүрээс ирэхдээ биедээ гэмтэлгүй зүгээр ирсэн. Намайг байхад тийм аймар зодолдоогүй. З.Т  бид хоёр цагдаа дуудъя гэхэд Ш.Бад  эгч яах юм бэ гэсэн.” гэжээ. /хх-86/,

Гэрч М.Ар ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Бид нар гэрээсээ 6-уулаа. Том эгч М.Ан , ах М.А , би, Энхгэрэл, талийгаач М.Б, дүү М нар байдаг байсан. Талийгаач М.Б төлөв зантай, илүү дутуу зангүй байсан. Талийгаач тогоочийн ажил хийдэг байсан. Ах М.А  иймээ тиймээ зангүй, архи уусанч янз бүрийн зангүй хүмүүс. Талийгаач дүү манай хашаанд байдаг байсан. Талийгаач дүү архи уусанч элдэв зан гаргаад байдаггүй байсан. Талийгаач М.Б, ах М.А  нар архи, тамхи хэрэглэдэг байсан. Тэр хоёр өмнө нь маргаан хийж байхыг мэдэхгүй. Талийгаач нас барахынхаа өмнө 21 цагийн үед М.А  ахын гэрт байна хүрээд ир гэхээр нь очиход гэрийн гадаа гарч ирээд надтай уулзаад дугаараа сэргээсэн. Пин кодоо мартсан байна, гэрээс пин код хараад хэлээд өг гээд би машин, гэрийн түлхүүрийг нь аваад гэр рүүгээ яваад талийгаачийн сүүлд барьж байсан скайтел дугаар руу залгаад пин кодыг нь хэлж өгөхөд “Дүү нь чамд янз бүрийн зан гаргаагүй биз дээ” гэхэд нь “Үгүй, үгүй” гэсэн. Би Дундсайханы гудамж руу явж байна, очиж хүнтэй уулзчихаад очноо” гэснээр өөр зүйл яриагүй. Намайг түлхүүрийг нь очиж авахад талийгаач цагаан цамцтай хар өмдтэй халамцуухан согтоогүй байсан. Би очоод гадаа талийгаачтай уулзчихаад явсан. Талийгаачаас өөр хүнтэй уулзаагүй. Талийгаачийг хэн хэнтэй байгааг мэдээгүй. Талийгаач М.А  ахын төрсөн өдөр болж байгаа гэж ярьж байсан. Талийгаач хэн нэгэнтэй муудалцсан шинж байгаагүй. Би М.А тай уулзаагүй, яриагүй. М.А  Номгон суманд 6 дугаар анги төгсөөд хөдөө гарсан. 6 дугаар анги төгсөөд хөдөө мал малладаг байсан, ангийхан нь хөдөө Номгон сумаар байдаг.” гэжээ. /хх-87/,

Гэрч Г.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг болж байхад босоод бие зассан манай хашааны хойд хэсгээр цагдаа нар байж байгаад манайхаас хойд талд байдаг задгай хашаатай айлын залууг гавлаад аваад явж байгаа харагдсан Хойд айлын залуу, эхнэр нарыг нь тийм хүн байдаг гэж харсанаас нэрийг нь мэдэхгүй, “Яасан юм” гэсэн “Хүн нас барсан” гэж яригдсан. Би тэр хавьд хэрэг гарсан байна гэж мэдсэнээс ямар хүн нас барсан яасан гэдгийг мэдээгүй. Би нөхөртэйгээ 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хүүхдүүд хоол хийсэн байсан хоолоо идчихээд 23 цаг өнгөрөөгөөд унтацгаасан. Унтаж байхад 00 цаг өнгөрсөн байсан эмэгтэй хүний дуу гараад хашхираад хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон. Ер нь тэр айлын эмэгтэй байнга эмэгтэй хүмүүстэй нийлээд архи уудаг бололтой хашхиралдаж байдаг байсан. Манай тэр хавийн хүмүүс тэр айлын эмэгтэйг архи уудаг гээд танилцдаггүй манайх бүр ойртдоггүй байсан. Тэр айлын залуу нь хөдөө мал малладаг гээд нээх харагдаад байхгүй. Эмэгтэй нь архи уугаад байж байдаг дүр төрх л харагддаг байсан. Тэр шөнө эмэгтэй хүн юу гэж хашхирсан нь сонсогдоогүй хүүхэд уйлж байгаа сонсогдохоор нь арын айлын эмэгтэйг архи уусан юм байгаа биз гэж бодоод эргээд унтсан. Манай нөхөр, хүүхдүүд бүр сэрээгүй гэсэн. Би жаахан сэрээд эргээд унтсан. Өмнө нь архи уусан бололтой шуугилдаад байдаг байсан болохоор би шөнө архи уусан хашхиралдаж байдаг юм чинь тэрнээ хийж байгаа юм байна гэж бодоод унтаад өгсөн. Зодоон хийж байсан талаар мэдэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-88/,

Гэрч Б.Бяын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би Номгон суманд суманд 8 дугаар анги төгссөн. М.А  нь 6 дугаар анги хүртлээ нэг ангид байж байгаад 6 дугаар ангиас сургуулиас гасан. Аймагт байхад таараад мал маллаж байгаа гээд мэндлээд явдаг байсан. Би дотно харьцаатай найзууд биш. М.А ын найзалдаг найзын талаар мэдэхгүй. Багадаа зүгээр даруухан хүүхэд байсан. Багадаа сургуулиас гарсан болохоор зан харьцааны талаар мэдэх зүйл байхгүй байна. Талийгаач М.Бын талаар мэдэхгүй сая л тийм дүү байсан гэж сонссон.” гэжээ. /хх-89/,

Гэрч Б.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би Номгон суманд хими биологийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Мөнхжаргал овогтой М.А  гэдэг хүүхдийг 6 дугаар ангид элсэн ороход ангийг нь дааж аваад удаагүй М.А  сургуулиас завсардаад гарсныг санаж байна. Сурлагаар дунд зэргийн дунд дүн авдаг байсан. Урлаг спортоор тодорсон авьяасгүй, хэл ам таталж сахилга батаар доголдоогүй хүүхэд байсан. Ер нь даруухан хүүхэд байсан болохоор тэр гэж санахад бараг санахгүй байна. Зан харьцааны хувьд хэвийн харьцаатай хүүхэд байсан.” гэжээ. /хх-90/,

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Хэргийн талаар мэдэх юм байхгүй. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Талийгаач М.Б сүүлийн үед архи уудаг гэж сураг дуулдаад байсан. Яг миний хажууд архи ууж байгаагүй 2-уулаа зан харьцааны хувьд хэвийн М.А  нь бүр тогтуун даруухан зантай хүүхэд байгаа юм. Хоорондоо маргаан хийх үе байлгүй яахав. Ийм болтлоо хоорондоо зодоон хийсэн гэдэгт итгэхгүй байна. Нэг нэгнээ хүнээс өмгөөлдөг хүүхдүүд байсан юм даа. Юу болсон юм бол мэдэхгүй байна. М.А ыг ганцаараа талийгаачийг зодсон гэхэд итгэхгүй байна. Талийгаач бие бялдарын хувьд зүгээр сууж байгаад зодуулах хүн биш. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэжээ. /хх-91/,

Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би одоо юу ярихав дээ. Ядаж нэгийг нь авч үлдмээр байна. Энэ хоёрыг хоорондоо ингэсэн гэхэд үнэмшихгүй байна” гээд уйлав. “Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Талийгаач М.Б, М.А  хоёр хоёулаа хоорондоо зодолдох хүүхдүүд биш байсан. Миний хажууд зодолдоод ноцолдоод байдаггүй. Ер нь хоёулаа хүнтэй муудалцаад байсан зүйл байхгүй. 2 хүүхэд хоёулаа даруухан М.А  нь бүр илүү даруухан байсан. Харгис хэрцгий зан гаргаж байгаагүй. Тэр өдөр ямар гай шүгэлсэн байсан юм бол гэж бодож сууна. М.А ыг ганцаараа талийгаачийг зодсон гэхэд итгэхгүй байна. Талийгаач бие бялдарын хувьд зүгээр сууж байгаад зодуулах хүн биш. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэжээ. /хх-92/,

Гэрч Ц.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр орой болж байхад би хашаандаа гэрээсээ байшиндаа орох гээд гарахад хойд айлын гадаа шуугилдахаар нь хашааны завсраар харахад үсээ хусуулсан нэг эмэгтэй, нэг эрэгтэй гадаа согтуу байгаа бололтой Ш.Бад  хажууд нь байгаа харагдсан. Тэр үед нэг нэгнийгээ ална хядна гэсэн зүйл яриагүй, их маргаан хийгээгүй эрэгтэй нь согтуу харагдсан. Эрэгтэй нь цаашаа хараад зогссон байдалтай, үсгүй толгойтой эмэгтэй нь наашаа харсан байдалтай байсан. Миний нуруу өвчтэй учир орой 21 цагийн үед өвчин намдаах эм уучихаад нам унтсан. Эм уусан байсан болохоор эмэндээ дарагдаад унтаж байсан. Гадаа эмэгтэй хүн, эрэгтэй хүн дуугараад хашхирч байгаа чимээ гарсан. Би нөхөр лүүгээ хартал сэрсэн янзгүй болохоор нь эм их уусан байсан болохоор эргээд унтаад өгсөн. Өглөө манай нөхөр сэрээд шинжилгээний дугаар авна гээд гараад явсан. Удалгүй эргэж ирээд шинжилгээ өгөх дугаар авах гэсэн хүн алга байна гээд ирсэн. Манай нөхөр намайг дуудаад хойд айлын ард нэг унтаж байна, намайг очиж үзье гэхээр нь манай нөхөр сэтгэцийн өвчтэй 24 жил группд байдаг юм ойлгох, ярихдаа муу учраас худлаа яриад байна гээд би цааргалаад босохгүй байсан юм. 20 минутын дараа гэрээс гараад харахад хойд айлын ар талд газар хүн хэвтэж байгаа харагдахаар нь шууд цагдаагийн 7053102 утсанд залгаад Аргалантын 1-5 тоот хашааны хойд талд хүн хэвтэж байна гээд дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн машин ирж байгаа харагдсан. Би нөхрөө шинжилгээндээ яв гээд явуулсан. Би цагдаа ирсэнээс хойш ойртоогүй.” гэжээ. /хх-93/,

Гэрч А.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би гэртээ байсан Би гэртээ 2 жаахан хүүхэдтэй байсан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад босоод гараад ирсэн цагдаа нар ирчихсэн яасан юм гэсэн хүн хэвтэж байна гэхээр нь харсан хүн хэвтэж байгаа харагдсан цагдаа нар ирээд хэмжилт хийгээд зам хаасан харагдсан. Дараа нь хүмүүс ирээд талийгаачийн ар гэрийнхэн байна та юм харсан уу үзсэн үү гэж асуухаар нь би юу ч мэдээгүй байшинд байдаг юу ч сонсоогүй нэг залуу ирж хүүхдэд юм авч өгсөн гэж л ярьсан. Тэр орой 21 цаг 30 минутанд дэлгүүр хаах үед бие өвдөөд дэлгүүрийн довжоон дээр сууж байхад нэг махлагдуу биетэй бор залуу халамцуу бололтой ирээд дэлгүүртээ орох уу гэхээр нь архи үнэртүүлсэн болохоор нь яах гэж байгаа юм гэхэд “Би хүүхдүүдэд юм авч өгөх гэж байгаа юм” гэсэн. Дэлгүүрт ороод жаахан хүүхдүүд байсныг нэг охин хөтлөөд миний дүүгийн найзууд уу гэж асуугаад 6 хүүхдэд чипс, мульт ундаа аваад гарсан. Манай дэлгүүрт архи зардаггүй болохоор өөр юм авъя гэж ч хэлээгүй. Тэр залуу надтай юм яриагүй би архи уусан хүнд дургүй болохоор юм ч асуугаагүй. Хувцас нь зүгээр залуу байсан Хөх жинсэн өмдтэй цагаан цамцтай цэвэрхэн хувцастай залуу байна гэж харж байсан. Ил харагдах гэмтэлгүй архи үнэртүүлсэн залуу байсан. Задгай хашаатай айлын гээд нэг махлаг бор, дуу цөөтэй залуу орж ирээд гарч байгаа харагддаг байснаас харьцаж байгаагүй. Эхнэр нь гээд эмэгтэй жаахан хэл амтай хүн байдаг. Дэлгүүрийн гаднаас манай хүүхдийг хөөгөөд явуулсан байна гэх мэт хэрүүл хийгээд явж байдаг. Би тэр эмэгтэйг хурц зантай юм байна гээд харьцаж байгаагүй Тэр айлын хашаанд маргаан зодоон хийж байсныг мэдэхгүй байна. Тэр айлын залууг уусан байхыг ч хараагүй.” гэжээ. /хх-94/,

Гэрч Ц.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 22 цагийн үед гэртээ ирэхэд үүд нь онгорхой 2-3 хүн харагдаж байсан. Намайг гэрт ирэхэд дуулцгаагааж байсан. Би архинаас гарах эмчилгээ хийлгэсэн, зүрхний хэмнэл алдагдаад даралт ихсээд байнга хүчтэй эм ууж байгаа. Би гэртээ ирээд унтсан байсан. Өглөө сэрээд гарахад урд айлын хашааны эмэгтэй гэрийн гадаа ирээд хойд талд хүн хэвтэж байна, цагдаа дуудсан гэж байсан. Гэрийн хойд талд засмал замын урд талд нэг хүн түрүүлгээ хараад хэвтэж байгаа харагдсан.  Гэрийн гадаа байж байхад цагдаа ирээд баруун гэрээс М.А ыг гавлаж аваад явж байсан. Баруун гэрт өглөө М.А аас өөр гэрт нь хүн байгаагүй. Би гэрээсээ гараад дүүгийнхээ гэр лүү явчихсан. Би эм уучихаараа элий балай юм шиг болчихдог. М.А ын гэрт ямар хүмүүс байсныг мэдээгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дуулалдаж байсан. Би тэдний гэрт нь орж байгаагүй. Би М.А ын гэрийн зүүн талд буухад л тэр айл байж байсан. Би ганцаараа байдаг болохоор гэртээ байдаггүй дүүгийндээ байдаг. М.А ын гэрт ордоггүй. М.А  нь хөдөө яваад байдаггүй юм шиг байсан, эхнэрийнх нь нэрийг мэдэхгүй. Баяндалай сумын хүн байдаг гэж сонссон. М.А  нь нэг удаа нэрээ хэлээд танилцсанаас ойр дотно харьцаж үзээгүй. Эхнэр нь архи уудаг бололтой харагддаг. Намайг гэртээ байхад маргаан зодоон болоод байсан зүйлийг мэдэхгүй байна. Тэр хүн нас барсаны маргааш нь М.А ын аав гээд Мөнхжаргал гэдэг хүн хүмүүстэй ирээд юу болсон гэж асуухад би мэдээгүй өглөө л мэдсэн гэсэн. “Мэдэхгүй байхдаа яадаг юм архи хамт уусан юм байгаа биз” гэхээр нь би үнэхээр мэдээгүй бие муутай хүн гэдгээ хэлсэн. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дуулалдаж байсан гэдгийг л хэлсэн.” гэжээ. /хх-95/,

Гэрч Д.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Гашуунсухайтын хилийн боомтоос гэртээ ирсэн. Би гэртээ ирэхдээ архи уучихаад ирсэн. Өглөө нь босоод гэртээ архи уусан байсан. Данай гэдэг \З.Эр \ эхнэрийн хамаатан нэг шил “Охь” архитай ирсэн. З.Эр  бид 2 тэр архийг хувааж уучихаад хадамыг караокед оруулъя гээд хадам ээж Бадарч, М.А , 2-р ангид суралцдаг Ц, Цэ  гэж группд байдаг 3 хүүхдээ аваад З.Эр  бид нар онги караокед орсон. Караокед ороод хүүхдүүдэд ундаа авч өгөөд би Чингис архи авсан. Караокед байж байхад М.А , Ш.Бад  2 ирсэн байсан. Би архинаас ихэнхийг нь уусан. Би өмнө нь архи уусан караокед ороод нэмээд архи уусан болохоор их согтсон байсан. Караокеноос гараад хаашаа явсаныг мэдээгүй нэг мэдсэн гэртээ ирээд унтсан өглөө нь сэрээд бие засах гээд гэрээс гараад ирсэн. Гадаа машин ирээд зогссон М.А  байна уу гэхээр нь байна гэсэн цагдаагаас явж байна гээд эхнэр Ш.Б , охин М.А  бид нарыг цагдаа дээр авчирсан. Цагдаа дээр ирэхэд З.Эр , З.Т , З.Э  нарыг авчирсан. Намайг цагдаа дээр ирэхэд согтуу байна архиа гаргачихаад ир гэхээр нь би хил дээр нүүрс ачсан машин орхисон байсан болохоор машинаа хилээр гаргах гээд яваад өгсөн тэгээд сая ирж байна.” гэжээ. /хх-96/,

Гэрч С.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“М.А тай нэг ангид дотуур байранд хамт байж байгаад бага ангиасаа хөдөө гарсан. Нэг нутгийнх болохоор тааралдахаараа мэндтэй л явж байдаг. Хүүхэд байхдаа үг дуу цөөтэй хүүхэд байсан. Бага байхдаа М.А  хөдөө гарсан болохоор зан харьцааг нь мэдэхгүй байна. Хамт нийлээд байдаггүй болохоор тийм гэж хэлээд байх зүйл байхгүй. М.А ын дүү М.Б гэж байсныг мэднэ. М.Бын зан харьцааны талаар ёстой мэдэхгүй, М.Б гэж хүүхэд байсныг л мэднэ.” гэжээ. /хх-97/,

Гэрч Б.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“М.А  нь бага ангидаа манай ангид байсан. Сурлага тааруу, үг дуу цөөтэй хүүхэд байсан. М.А  дотуур байранд байдаг байсан. Ямарч байсан сургуульд байхдаа асуудал гаргасан гэж яригддаггүй, спорт урлагаар торсон авьяас байхгүй хүүхэд байсан. М.Быг мэднэ, хичээл орж байгаагүй. Би сүүлдээ сургалтын менежер хийсэн болохоор хүүхдийг  мэднэ. М.Б М.А аа бодвол хичээлдээ гайгүй сурлагатай хүүхэд байсныг мэднэ. М.А  бага байсан болохоор муу зуршилыг нь мэдэхгүй байна. Сурлага муутай загнуулдаг хүүхэд байсан. Бага ангиа төгсөөд хөдөө гарчихсан.” гэжээ. /хх-98/,

Гэрч Г.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүүхдээ тэврээд Баянтөхөм дэлгүүрт орж юм авч байх үед цагаан цамцтай бүдүүн биетэй эрэгтэй хүн толгой нүцгэн эмэгтэйтэй хажууд явж байгаад эрэгтэй нь хүүхэд мөргөхөөр нь “Замаа хардаггүй юм уу?” гэхэд “Уучлаарай” гэсэн. Тэр хүнийг хүүхэд мөргөхөд харсан чинь их согтуу хүн байсан. Би лангуун дээр авсан зүйлээ тавьчихаад хүүхдээ аваад ирэх үед тэр цагаан цамцтай эрэгтэй 2 шил архи аваад лангуун дээр тавьж байсан. Би дэлгүүрээс гараад гэр рүүгээ явсан. Цагаан цамцтай хүн зодоон маргаан хийсэн шинж мэдэгдээгүй. Их согтуу хүн байна гэж харж байсан. /Лангууны хэсгийн бичлэгийг үзүүлэв./ Би лангууны ард тооцоо хийгээд гарч байна. Цагаан цамцтай хүүхэд мөргөсөн хүн архи зэрэг зүйл аваад тооцоо хийгээд гарч байгаа бичлэг байна. Бичлэгт 20000 төгрөг задлуулсан ягаан цамцтай хар өмдтэй бор тэлийтэй эрэгтэй хүнийг танихгүй. Дэлгүүрээс гарахад үүдний хэсэгт хүн байсныг анзаарч хараагүй, мэдэхгүй. ” гэжээ. /хх-99/,

Гэрч М.Ан  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Талийгаач М.Б, дүү М.А  2 ийм тийм зан байхгүй, 2-уулаа даруухан залуучууд байсан. М.А  нь илүү даруухан. Талийгаач М.Б М.А  хоёрыг муудалцаж байхыг мэдэхгүй.” гэжээ. /хх-100/,

Гэрч Б.Ж ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“М.А  бид хоёр нэг хонхорт өсөж төрсөн хүүхдүүд, хар багийн найзууд байгаа юм. М.А  уг нь зан ааш сайтай ямар нэгэн илүү, дутуу зангүй хүн. Архи тэр болгон уудаггүй, хаяа архи уудаг байсан. Гэхдээ согтотлоо архи ууддаггүй. Архи уучихаараа илүү дутуу зангүй залуу, бид түүнийг сайн мэднэ, олон жил саахалт айлууд малаа маллаад амьдарч ирсэн хүмүүс. Хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Би түүнтэй зөндөө л ийш тийшээгээ явж байсан, тэгэхэд ямар нэгэн муу зан ааш гаргаж байгаагүй л хүндээ. Би хаяа М.А ынд ирэхэд түүний эхнэр нь ааш муутай хялалзаж цэхэлзсэн хүүхэн л байдаг. Манай найзыг их загнаж зандардаг гэж байсан. Би М.А ын эрэгтэй дүүг нь ч гэсэн мэднэ, саахалт айлууд байсан. Сүүлийн хэдэн жил манай найзын дүү нь аймгийн төвд ажил хийж байсан байх. Манай найз хүн зодож хэрэг хийхээр хүн биш байгаа юм.” гэжээ. /хх-101/,

 

Шинжээч эмч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Талийгаач М.Б нь шинжилгээгээр амьсгал бүтэлтээр нас барсан байсан. Амьсгал бүтэлт гэдэг нь амьсгалын зам шингэн болон хатуу зүйлээр бөглөрөх, ам хамар таглагдах, амьсгалын замыг гаднаас дарах шахах үед амьсгалын замаар орох агаар дутагдаж улмаар уушгинд очих агааргүй болж бие махбодь хүчил төрөгчийн хурц дутагдалд орохыг хэлж байгаа юм. Ер нь амьсгалын замд ямар ч гадны зүйл байх ёсгүй, зөвхөн агаар дамжиж байх ёстой. Талийгаачийн амьсгалын замд шороо орж гуурсан хоолойг бөглөсөн, ам, хамар шороогоор бөглөгдөж, талийгаач доошоо харсан байрлалтай нас барсан нь ямар ч амьсгалах боломжгүй болсон байсан. Цогцсын 2 нүдний зовхины салстын цэгчилсэн цус харвалт, уушгины ар гадаргуугийн цэгчилсэн цус харвалт нь амьсгал бүтэлээр нас барсныг харуулж байсан. Цагаан хоолойгоос гуурсан хоолой салаалж уушиг руу холбогддог. Талийгаачийн гуурсан хоолой нь шороогоор бөглөгдсөн нь уушгин доторх агаарыг хааж амьсгалгүй болгож нас барах болсон байсан. Дунд зэргийн согтолт нь дангаараа өөрийнхөө биеийг чадваргүй байдалд оруулахгүй. Биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийг хамарсан зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүдийг гэмтлийн хүнд зэрэгт хамааруулдаг. Биеийн гадаргуугийн ихэнх талбайг хамарсан зөөлөн эдийн гэмтэл нь хүнийг гэмтлийн шоконд оруулдаг. Талийгаач М.Бын хувьд шуу ясны хугарал, биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийн зөөлөн эдийн гэмтэл, дунд зэргийн согтолттой байсан нь талийгаачийг биеэ хамгаалах чадваргүй болгох боломжтой. Үхэлд хүргэх боломжтой боловч талийгаач М.Б нь амьсгал бүтэлтээр нас барсан байсан. Амьсгал бүтэлтээр нас бараагүй бол талийгаач эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд гэмтлийн шокоор нас барах боломжтой. Хэрэв талийгаач биеэ хамгаалах чадваргүй болж юм уу эсхүл дээр нүүрээрээ доош харж унтсаны улмаас амьсгал бүтсэн бол цааш мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойд шороо очих боломжгүй, шууд ам тагларч амьсгал бүтнэ. Талийгаач М.Б нь амьсгал бутэлтээр нас барсан учир метилийн тодорхойлох шаардлагагүй учир эд эрхтэний дээж, шинжилгээний хүрз явуулаагүй юм.” гэжээ. /хх-144/,

Шүүгдэгч М.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би талийгаач М.Б, З.Т , Г.М.А  нарыг дэлгүүр явсныг мэдээгүй. Унтаж байхад З.Т , Г.М.А  тортой юм авчираад архи ундаа гаргаж ирсэн. Дараа нь талийгаач М.Б ганцаараа З.Т , Г.М.А  хоёроос 20-иод минутын дараа орж ирсэн. Талийгаач М.Бад ил харагдах гэмтэл харагдаагүй. Зураг 92, 93-т байгаа гар утаснууд манай эхнэрийн барьдаг 2 гар утас байна. Талийгаач М.Бын цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой шороо мэт зүйлээр яагаад бохирлогдсоныг мэдэхгүй байна. Нуруу руу нь унь, нарийн төмрөөр зодож байхад талийгаач халз доошоо харан түрүүлгээ харсан боловч хажуу хацраараа газарт наагаад хажуу тийш нь харуулсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед үүссэн байсан олон тооны гэмтлүүдийг би л зодсоноороо би үүсгэсэн. З.Т  талийгаач М.Б, З.Эр ыг түлхээд унагаахад талийгаачийг тэвэрч авсанаас өөр талийгаачид халдсан хүрсэн хүн байхгүй. Талийгаачийг зодож нүдсэндээ их харамсаж байна. Аав, ээжээсээ уучлалт гуйж байна.” гэжээ /хх-163-164/,

Шүүгдэгч М.А ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:          “Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан ялыг сонгосонг би ойлгож байна. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” гэжээ /хх-232/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол /хх-01/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/,

Мөрдөн байцаагчдын ажлын хэсэг томилох тогтоол /хх-03/,

Хураан авах тогтоол /хх-04/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-05-44/,

Хураан авах тогтоол /хх-45/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-46-48/,

Хувцас, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-49-58/,

Зураг№23 Гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой дахь агууламжийг харуулав. /хх-55/,

Хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авах тогтоол /хх-59/,

Хүний бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-60-64/,

Хураан авах тогтоол /хх-65/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 66/,

Хураан авах тогтоол /хх-67/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-68/,

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-69/,

Эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг гар утсыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-70/,

Хохирогч түүний төлөөлөгчийг тогтоох тогтоол /хх-71/,

Шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-102, 105, 107, 111, 127, 135, 138-139/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №39 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

Үзлэг ба шинжилгээ:

Гадна үзлэг: 168 см урттай, толгойдоо 11 см урт хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, мах мариа дунд, 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. 2 нүдний зовхи хаалттай, зовхийг нээхэд хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, баруун, зүүн зовхины дотор салстад цус харвалттай, ам хагас ангайсан, үзэгдэх шүд бүрэн, ам, хамар шороогоор бохирлогдсон, чихний сувагнаас гарсан зүйлгүй. Цогцос хөрсөн, хөшилт бүх биеийн булчинд тод үүссэн, хүүрийн толбо биеийн урд дарагдаагүй хэсгээр хөх ягаан өнгөөр бүдэг үүсэж, дарахад цайж 18-20 секундын дараа эргэж хэвэндээ орно. Өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй.

Гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл эмгэг өөрчлөлт: Духны баруун хэсэгт босоо байрлалтай 1.4х0.4 см хэмжээтэй зах ирмэг нь тэгш бус шархтай, зүүн хөмсөгний зүүн доод хэсэгт 1.5 см язарсан шархтай. Баруун, зүүн дээд, доод зовхи хөх ягаан өнгийн цус хуралттай, хавдартай. Духны баруун хэсэгт 6х2 см, зүүн хэсэгт 5х2 см, баруун шанаа, хацар, зүүн хацар нэлэнхүйдээ, эрүүний доод хэсэгт 10х3 см, хүзүүний баруун хэсэгт 8х6 см, зүүн чихний ар хэсэгт 4х1.5 см, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шууны гадна ар хэсэг нэлэнхүйдээ, цээж, хэвлийн урд хэсэг, хажуу хэсэг, ар нуруу, бүсэлхий хэсгийг нэлэнхүйд нь хамарсан хүрэн улаан өнгийн зулгаралт болон цус хуралттай. Нуруу шороогоор бохирлогдсон. Хамрын нуруунд 1х0.4 см, хамрын нурууны баруун хажуу хэсэгт 1х0.7 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Хамар яс тэмтрэхэд яс хавиралдах чимээтэй. Уруулын дээд, доод дотор салст язарсан шархтай, дээд уруул хавдартай. Эрүүний баруун хэсэгт хавдартай, баруун зүүн сарвуу хавдартай, хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шуу яс тэмтрэхэд яс хавиралдах чимээтэй, зүүн шилбэний урд дунд хэсэгт хавдартай, хөхөлбий өнгийн цус хуралттай. Зүүн өгзөг нэлэхүйдээ хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн өвдөгөнд 1.5х1 см, 2х1 см, баруун өвдөгөнд 2.5х2 см, баруун шилбэний урд дээд хэсэгт 3х2 см, 1.5х1 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн шууны гадна хэсэгт 5х5 см хэмжээтэй хэлбэр дүрс тодорхойгүй, баруун шууны ар доод хэсэгт 19х6 см хэмжээтэй хэлбэр дүрс тодорхой бус шивээстэй.

Дотор эрхтний шинжилгээ: Хуйхыг нээхэд дотор гадаргуу жигд бус ягаан чамархай, дагз, зулай хэсгийн хуйханд улаан хүрэн өнгийн цус хуралттай, гавлын хүнхрээ бүтэн, хатуу хальс хөхөлбий саарал өнгийн чинэрэлттэй, бүтэн, зөөлөн бүрхүүл гялгар, их тархины 2 тал бөмбөлгийн хэм ижил, далан ховил бага зэрэг намссан, хажуугийн болон III, IY ховдлуудын хана гялгар, хөндийд тунгалаг шингэнтэй, эдэд эмгэг өөрчлөлтгүй, бага тархины 2 тал бөмбөлгийн хэм ижил, эд мөчирлөг бүтэцтэй, эдэд эмгэггүй, суурийн ясанд хугаралгүй.

Цээж болон хэвлийн хөндийг нээхэд эрхтэн бүрэн, эрхтнүүдийн байрлал зөв, хөндийнүүдэд сул шингэнгүй, цээжний хэнхэрцгийн яснуудад хугаралгүй, гол судасны дотор гадаргуу хул шаргал, гөлгөр. Улаан хоолойн хөндий агууламжгүй, салст цайвар, атираа нугалаа тууш тод, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойн салст гялгар, хөндийдөө шороо мэт зүйлтэй холилдсон салсархаг агууламжтай, цагираг мөгөөрсүүд бүтэн, зүүн уушигны дэлбэнгүүд хийжилтгүй болсон, улаан ягаан өнгийн, зүсэхэд эд хийлэг бус, уушигны гялтан дор цус харвалттай, 2 талын бөөрний дээд булчирхай навч хэлбэрийн зүсэхэд 2 эдийн зааг тод эмгэг өөрчлөлтгүй, баруун бөөр 10х5х3 см, зүүн бөөр 10х5х3 см хэмжээтэй, хүрэн улаандуу өнгийн, хальс хуулахад хялбар, гадаргуу гөлгөр, холтослог ба тархилаг эдийн зааг бүдэг, аяганцар тэвшинцрийн салст цайвар, 2 талын шээлэй чөлөөтэй, давсаг бүтэн. Үнхэлцэг бүтэн дотроо 20 мл орчим тунгалаг шингэнтэй, зүрх 11х8х4 см, хүрэн бор өнгийн, зүүн ховдлын хөндий хэвийн, булчингийн эд жигд улаан ягаан өнгийн, голомтот болон сорвижилт өөрчлөлтгүй, баруун ховдлын ханын зузаан 0.4 см, титэм судасны сүв чөлөөтэй, хавхлаасууд эмгэг өөрчлөлтгүй, эдэд эмгэг өөрчлөлтгүй. Элэг 24х19х14х9 см хэмжээтэй, хүрэн улаан өнгийн, гадаргуу гөлгөр, ирмэг мохоо, зүсэхэд эд жигд голомтот өөрчлөлтгүй, цөсний хүүдий бүтэн, салст хилэнлэг байдалтай, чулуугүй, цөсний зам чөлөөтэй, дэлүү 11х7х2 см хөх ягаан өнгөтэй хусам өгөхгүй, нойр булчирхай ягаан өнгийн булчирхайлаг бүтэцтэй хэсэгчилсэн тогтоцтой ходоодны салст бүрхэвч, атираа нугалаа хэвийн, нарийн ба бүдүүн гэдэс эмгэг өөрчлөлтгүй, сэмж чацархай эмгэг өөрчлөлтгүй.

Дүгнэлт: Талийгаачийн цогцост зүүн шуу ясны хугарал, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, дух, хамар, шанаа, баруун, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн мөр, бугалга, шууны гадна ар хэсэг, цээж, хэвлийн урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, шанаа, хацар, хамар, эрүү, баруун, мөр, цээж, хэвлий урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийг нэлэнхүйд нь хамарсан зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шуу ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьсгалын зам бөглөрсөний улмаас амьсгал бүтэлтээр нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-103-104/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 273 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд:

М.А ын биед цээж, хэвлий, цээжний баруун хэсэг, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-106/,

Өмнөговь БОЭТ-ийн шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт №37/17 /хх-108-110/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн №10/2916 тоот албан бичиг /хх-112/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний  өдрийн №10/2862 тоот албан бичиг /хх-113/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №3257 дугаар шинжээч Ж.Баттулгын дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын цэнхэр жинсэн өмдний уяаны бэхэлгээ оёдол тасарсан, цагаан цамцанд гарсан 3см, 3см, 5см, 55см, 25см, 27см, 14.5см, 15.5х2.5см, 1.5см, 47х6см, 1.5х2см, хар бүсэнд гарсан 3.5см, хар хромон гутланд гарсан 16см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Цагаан оймсонд гарсан 15х5 мм, хар хөх дотоожинд гарсан 1см, 3х2мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Цагаан оймсонд гарсан 7х7мм хэмжээтэй цоорхой эдэлгээний явцад гарсан байна. Хүрэн гутланд гарсан 3.5см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. /114-115/,

Шинжээчийн №3257 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-116-119/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №3282 дугаар шинжээч Ж.Баттулгын дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг№1-4-д харуулсан гутлын мөрийн хэмжээг тогтоох боломжгүй. Харин харьцуулах загварт ирүүлсэн гутлын мөрүүдтэй хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг№1, 4-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн хүрэн гутлын улны хээтэй хээний ерөнхий шинж тэмдгээр ижил байна. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг№2, 3-д харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн хромон гутлын улны хээтэй хээний ерөнхий шинж тэмдгээр ижил байна. /хх-120-121/,

Шинжээчийн №3282 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-122-126/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №3258 дугаар шинжээч Ж.Баттулгын дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн унинуудад хугарал гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн унинууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хугарсан шинэ хугархай байна. Шинжилгээнд ирүүлсэн унинуудын хугархай хэсгүүд нь 2 бүтэн, нэг тал унь болж байна. /хх-128-129/,

Шинжээчийн №3258 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-130-132/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны  өдрийн №10/2661 тоот албан бичиг /хх-133/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №3258 дугаар шинжээч До.Золзаяагийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн “Мөнхжаргал М.Б 30 н/эр 30/V” гэсэн хаягтай цусанд 2,0 промилли /нийтийн спиртийн хэмжээ/ спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Эд эрхтэний дээж ирүүлээгүй тул метилийн спирт тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна. Цусад хорт бодис тодорхойлох шинжилгээ хийх техникийн боломжгүй. /хх-134/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №5567 дугаар шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Гантуяагийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн М.А  гэж хаягласан цус, М.Б  гэж хаягласан цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна. М.А  гэж хаягласан цус, М.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. /хх-136/,

Шинжээчийн дүгнэлт №5567-ийн ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх-137/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №5565 дугаар шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Гантуяагийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн цайвар цэнхэр жинсэн өмд, хар өнгийн урт түрийтэй хромон гутал, цогцосноос авсан өмд гэж хаягласан хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн 1 хос ботинк, урд хэсэг толботой, цэнхэр оруулгатай хар хөх өнгийн дотоож, цагаан өнгийн 1 хос оймс, цайвар өнгийн урагдаж салбарсан цамцны хэсэг, хар өнгийн тэлээ, баруун талын орон дээр байх гудасны даавуу гэж хаягласан шаргал өнгийн даавуу, ягаан өнгийн зүрхэн хэлбэртэй зурагтай ширмэл даавуу, хөх хүрээтэй шар өнгийн даавууны хэсэг, 42 ширхэг унины хэсгүүд, улаан хүрэн өнгийн толботой М.Баггүй мод 1 ширхэг, нарийн төмөр 1 ширхэг, чулуу 1 ширхэг, шороо мэт зүйл дээр цус илэрсэн. Дээрх эд зүйлс дээр илэрсэн цус нь бүгд М.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 11 ширхэг М.Баггүй модон дээр цус илрээгүй. Дээрх эд зүйлс дээр шүлс илрээгүй. Тус лабораторид нус илрүүлэх шинжилгээний арга аргачлал байхгүй тул нус илрүүлэх боломжгүй. /хх-140-141/

Шинжээчийн дүгнэлт №5565-ийн ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх-142/,

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримт /хх-143/,

Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-145-148/,

Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-149/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-150, 153/,

Сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-151/,

Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-152/,

Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-154/,

Яллагдагчаар хорьж мөрдөх 2 дугаар хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-155/,

Сэжигтнээр тооцох тогтоол /хх-156/,

Яллагдагчаар татах тогтоол /хх-159/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-161-162/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-165/,

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-166/,

Илтгэх хуудас /хх-167/,

Талийгаач М.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-168/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №48/1343 тоот албан бичиг /хх-169/,

Шүүгдэгч М.А ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-170/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-171/,

Шүүгдэгч Мөнхжаргал овогтой М.А ын зан байдлын тодорхойлолт /хх-174/,

Мөрдөн байцаагчийн даалгавар /хх-175/,

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0168 дугаар ангийн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №01/136 тоот тодорхойлолт /хх-176/,

Сургалтын төвийн сургуулийн 2 дугаар салааны тангараг өргөсөн дайчдын нэрсийн жагсаалт /хх-177/,

Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №2-130 тоот тодорхойлолт /хх-178/,

Өмнөговь аймгийн Номгон сумын эрдэмтэн Р.Цэрэндоржийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №21 тоот тодорхойлолт /хх-179/,

Сурагчийн хувийн хэрэг /хх-180/,

Шүүгдэгч Мөнхжаргал овогтой М.А ын төлөвшил, зан байдлын тодорхойлолт /хх-181/,

Мөрдөн байцаалтын явцад үүрэн телефон, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоол, байгууллагуудаас ирүүлсэн тодорхойлолтууд /хх-182, 183, 197-203/,

Өмгөөлөгч Ц.Б гийн хүсэлт /хх-184-185/,

Хүсэлтийг хэсэгчлэн хангах, хангахаас татгалзах тухай тогтоол /хх-186/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч А.Түмэнбаярт шүүгдэгч, хохирогчийн ар гэрээс гаргасан хүсэлт /хх-187/,

Хүсэлтийг хангах тухай тогтоол /хх-188/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э ийн хүсэлт /хх-189-191/,

Хүсэлтийг хэсэгчлэн хангах, хангахаас татгалзах тухай тогтоол /хх-192/,

“Бүргэд транс” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Зан байдлын тодорхойлолт /хх-193/,

Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №2-148 тоот тодорхойлолт /хх-194/,

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-195-196/,

Цагдан хорих 2 дугаар хугацааг сунгах тухай мөрдөгчийн санал /хх-204/,

Цагдан хорих хугацаа сунгах тухай прокурорын санал /хх-205/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-206-207/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-208/,

Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал /хх-209/,

Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хх-210/,

Яллагдагч М.А ын хүсэлт /хх-211/,

Шүүгдэгч М.А аас хохирол төлбөрт 2.000.000 төгрөг өгсөн гэх “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-212/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай прокурорын тогтоол /хх-213/,

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /хх-214/,

Өмгөөлөгч Ц.Б гаас Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг мөрдөгч Б.Баярбатад гаргасан хүсэлт /хх-215/,

Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-216/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ар гэрээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-217-218/,

Хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол /хх-219/,

Цагдан хорих 3 дугаар хугацааг сунгах тухай мөрдөгчийн санал /хх-220/,

Цагдан хорих хугацаа сунгах тухай /хх-221/,

М.А ын цагдан хорих 3 дугаар хугацааг сунгасан тухай шүүх хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлтэй танилцуулсан баримт /хх-222, 224/,

Яллагдагчаар хорьж мөрдөх 3 дугаар хугацааг сунгах тухай 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14в дугаартай шүүгчийн захирамж, захирамж гардуулсан баримт /хх-223, 225/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-226/,

Ява маркийн мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-227/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-228-229/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-230/,

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай /хх-231/,

Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №55 тоот зан байдлын тодорхойлолт /хх-233/,

Өмнөговь аймгийн Номгон сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №15 тоот тодорхойлолт /хх-234/,

Номгон сумын Төхөм багийн ард иргэдээс гаргасан тодорхойлолт /хх-235-236/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-237-241/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-242/ зэрэг нотлох баримтууд болно.

Өмнөговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.А ыг 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалантын гудамжинд төрсөн дүү М.Б ын бие эрх чөлөөнд халдан зодож олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч М.А ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч М.А ыг 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалантын гудамжинд төрсөн дүү М.Б ын бие эрх чөлөөнд халдан зодож олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар алсан гэх дүгнэлт гаргаж байх боловч энэхүү дүгнэлт нь дараах нотлох баримтаар няцаагдана гэж үзэв. Үүнд: 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 39 тоот дүгнэлтэд: “ талийгаачийн цогцост зүүн шуу ясны хугарал, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, дух, хамар, шанаа, баруун, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн мөр, бугалга, шууны гадна ар хэсэг, цээж, хэвлийн урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, шанаа, хацар, хамар, эрүү, баруун, мөр, цээж, хэвлий урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийг нэлэнхүйд нь хамарсан зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шуу ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй...гэсэн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас талийгаач М.Б ын эрүүл мэндэд учирсан гэмтэл тогтоогдож байх бөгөөд энэхүү гэмтлийг шүүгдэгч М.А  учруулсан болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн “...Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед үүссэн байсан олон тооны гэмтлүүдийг би л зодсоноороо би үүсгэсэн. З.Т  талийгаач М.Б, З.Эр ыг түлхээд унагаахад талийгаачийг тэвэрч авсанаас өөр талийгаачид халдсан хүрсэн хүн байхгүй. Талийгаачийг зодож нүдсэндээ их харамсаж байна...” /хх-163-164/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.А ын гэмт үйлдлийн улмаас талийгаачийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлүүд учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа төдийгүй хохирогч нь түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийн улмаас нас бараагүй, талийгаач М.Б  нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болох нь:         

Шүүхийн шинжилгэний албаны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлтэд: ....Талийгаач нь амьсгалын зам бөглөрсний улмаас амьсгал бүтэлтээр нас барсан.../хх-103-104/,

Шинжээч эмч Б.Ганшагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Талийгаач М.Б нь шинжилгээгээр амьсгал бүтэлтээр нас барсан байсан. Амьсгал бүтэлт гэдэг нь амьсгалын зам шингэн болон хатуу зүйлээр бөглөрөх, ам хамар таглагдах, амьсгалын замыг гаднаас дарах шахах үед амьсгалын замаар орох агаар дутагдаж улмаар уушгинд очих агааргүй болж бие махбодь хүчил төрөгчийн хурц дутагдалд орохыг хэлж байгаа юм. Ер нь амьсгалын замд ямар ч гадны зүйл байх ёсгүй, зөвхөн агаар дамжиж байх ёстой. Талийгаачийн амьсгалын замд шороо орж гуурсан хоолойг бөглөсөн, ам, хамар шороогоор бөглөгдөж, талийгаач доошоо харсан байрлалтай нас барсан нь ямар ч амьсгалах боломжгүй болсон байсан. Цогцсын 2 нүдний зовхины салстын цэгчилсэн цус харвалт, уушгины ар гадаргуугийн цэгчилсэн цус харвалт нь амьсгал бүтэлтээр нас барсныг харуулж байсан. Цагаан хоолойгоос гуурсан хоолой салаалж уушиг руу холбогддог. Талийгаачийн гуурсан хоолой нь шороогоор бөглөгдсөн нь уушгин доторх агаарыг хааж амьсгалгүй болгож нас барах болсон байсан. ...талийгаач М.Б нь амьсгал бүтэлтээр нас барсан байсан...гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Б.Ганшагай шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Талийгаачийн цогцост зүүн шуу ясны хугарал, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, дух, хамар, шанаа, баруун, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн мөр, бугалга, шууны гадна ар хэсэг, цээж, хэвлийн урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, шанаа, хацар, хамар, эрүү, баруун, мөр, цээж, хэвлий урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийг нэлэнхүйд нь хамарсан зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шуу ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьсгалын зам бөглөрсөний улмаас амьсгал бүтэлтээр нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.Дунд зэргийн согтолтын хувьд энэ нь хөөрлийн байдалд орсон байдаг. Хөөрлийн байдал гэдэг нь агсан согтуу тавьсан уйлсан мөн тэнцвэр болон хөдөлгөөний хувьд гуйвж, зүрх судсанд өөрчлөлт орж, бусадтай ярилцах чадвар нь алдагдсан байдаг. Бусдын ярьж байгаа зүйлийг ойлгохгүй, өөрөө юу ярьж байгаагаа мэдэхээ больсон байдаг. Талийгаачийн учирсан гэмтлийн хувьд 50 хувиас дээш гэмтэл учирсан. Энэ зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн шоконд орох боломжтой гэж үзэж байгаа. Гэмтлийн шок гэдэг нь хөөрлийн болон саатлын гэж 2 ангилдаг. Хөөрлийн үед их богино хугацаанд явагддаг энэ зүйл нь хэл ярианы хувьд хурдассан, даралт өндөр болсон, цусны цохилт өндөр болсон зэрэг эдгээр зүйл нь маш хурдан хугацаанд явагдана. Саатлын гэдэг нь хүн гадна орчинтойгоо харьцах харилцаа маш сул болсон байдаг. Мөн даралт нь унасан өөрийгөө хамгаалах чадваргүй болсон байдаг. Саатлын хувьд биеэ хамгаалах чадваргүй болсон гэсэн үг. Талийгаач М.Бад учирсан гэмтлүүд нь хүндэвтэр, хүнд зэргийг гэмтлүүд учирсан. Биеийн гадаргуу 50 хувиас дээш гэмтлийг яаж тодорхойлох вэ гэхээр хүний гарын алгыг 1 хувь гэж үзэн, цээж 9 хувь, хэвлий 9 хувь, нуруу бүсэлхий 9 хувь, нүүр 9 хувь, хоёр гар тус бүр 9 хувь, гуяа 9 хувь, шилбэ тус бүр 9 хувь, бэлэг эрхтэн 1 хувь гэж тооцож үзээд тодорхойлж гаргадаг. Талийгаачийн хувьд нүүр зөөлөн эдийн гэмтэлтэй, цээж, хэвлий, нуруу бүсэлхий, хоёр гарын гадна ар хэсгээр зулгаралтай, зүүн хөл бяцралтай, 2 хөл зулгаралтай, хоёр гарын сарвуу шархтай, нийт 58 хувийн гэмтэлтэй байсан. Яг нүүрээрээ доошоо хараад хэвтсэн тохиолдолд цаашаа гуурсан хоолойд шороо орох боломжгүй. Яагаад гэвэл битүү амьсгалахгүй байгаа учраас шууд ам хамар руу орох боломжгүй. Талийгаачийн уушиг руу орсон учир доошоо харахад үүсэх боломжгүй гэж үзэж байна.

Амьсгалах үед шороо орох боломжтой. Доошоо хараад ямар байршилтай байхаасаа шалтгаална. Яг ам хамраа таглаад хэвтсэн байх юм бол таглагдаж нас барна гэсэн үг. Гуурсан хоолой бөглөрсны улмаас хүний амь насыг аврах боломж маш бага байдаг. Амьсгалын зам бүтэн бөглөрсөн гэж үзэж байгаа. Гуурсан хоолойг бөглөсөн шороог зургаар авч бэхжүүлсэн /Зураг№23/ гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой дахь агууламжийг харуулав. Талийгаачийн ам, хамар руу механик аргаар буюу гадны нөлөөгөөр шороо орсон зүйл байхгүй байсан.” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №39 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээний дотор эрхтэний шинжилгээнд: ...төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойн салст гялгар, хөндийдөө шороо мэт зүйлтэй холилдсон салсархаг агууламжтай, цагираг мөгөөрснүүд бүтэн, зүүн уушигны дэлбэнгүүд хийжилтгүй болсон, улаан ягаан өнгийн, зүсэхэд эд хийлэг бус, уушигны гялтан дор цус харвалттай...гэх үзлэгийн тэмдэглэл /хх-103-104/, 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-5/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Аргалантын 1-4 тоот хаягтай хашааны хойд талд буюу засмал замын урд талд уг засмал замын урд талын хөвөөнөөс 4.70 см зайтай газарт дээгүүрээ шалдан, доогуураа хар жинсэн өмдтэй...түрүүлгээ харсан байдалтай, зүүн гараа урагш тэнийлгэсэн уг гар сарвуу нь цус мэт зүйлээр бохирлогдсон...нүүрээ газар наасан байдалтай эрэгтэй хүний цогцос байсныг тоогоор тэмдэглэв... гэжээ. мөн  Гэрэл зургийн үзүүлэлтэд /хх-55/ “Цагаан мөгөөрсөн хоолойг зүсч шороо мэт зүйлийг харуулсан” зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар талийгаач нь нүүрээ газар буюу шороон дээр наасан байдалтай хэвтсэний улмаас амьсгал бүтэлтээр нас барсан нь тогтоогдож байх тул  Шүүгдэгч М.А ын хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн амьсгал бүтэлтээр нас барсан үр дагавартай шалтгаант холбоогүй, хохирогчийн амьсгал бүтэлтээр нас барсан нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.

Түүнчлэн улсын яллагч шүүгдэгч М.А ыг хохирогчийн амь насыг хохироохдоо биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэн дүгнэлт гаргаж буйтай холбогдуулан шүүх доорх дүгнэлтийг хийх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №5566 дугаартай шинжээч дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Мөнхжаргал М.Б 30 н/эр 30/V” гэсэн хаягтай цусанд 2.0 промилли /нийтийн спиртийн хэмжээ/ спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-134/ гэсэн дүгнэлтээр хохирогч М.Б  нь тухайн хэргийн нөхцөлд 2.0 промилийн буюу дунд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогддог бөгөөд дунд зэргийн согтолттой хүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.   

Түүнчлэн улсын яллагч шинжээч Б.Ганшагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дунд зэргийн согтолт нь дангаараа өөрийнхөө биеийг чадваргүй байдалд оруулахгүй. Биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийг хамарсан зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүдийг гэмтлийн хүнд зэрэгт хамааруулдаг. Биеийн гадаргуугийн ихэнх талбайг хамарсан зөөлөн эдийн гэмтэл нь хүнийг гэмтлийн шоконд оруулдаг. Талийгаач М.Бын хувьд шуу ясны хугарал, биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийн зөөлөн эдийн гэмтэл, дунд зэргийн согтолттой байсан нь талийгаачийг биеэ хамгаалах чадваргүй болгох боломжтой. Үхэлд хүргэх боломжтой боловч талийгаач М.Б нь амьсгал бүтэлтээр нас барсан байсан. Амьсгал бүтэлтээр нас бараагүй бол талийгаач эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд гэмтлийн шокоор нас барах боломжтой. Хэрэв талийгаач биеэ хамгаалах чадваргүй болж юм уу эсхүл дээр нүүрээрээ доош харж унтсаны улмаас амьсгал бүтсэн бол цааш мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойд шороо очих боломжгүй, шууд ам тагларч амьсгал бүтнэ...” /хх-144/ гэх мэдүүлгийг үндэслэн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэн дүгнэлт гаргаж байна.

“Биеэ хамгаалж чадахгүй байдал” гэдэг нь эмнэлгийн ойлголт биш хууль зүйн ойлголт тул шүүх-эмнэлгийн шинжилгээнд хамаарахгүй.

Гэтэл хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг тогтоох зорилгоор мөрдөгчийн асуулт: Талийгаачийн гэмтлийн хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд болон дунд зэргийн согтолт нь талийгаачийг биеэ хамгаалах чадваргүй болгох уу?

Шинжээчийн хариулт: Дунд зэргийн согтолт нь дангаараа өөрийнхөө биеийг хамгаалах чадваргүй байдалд оруулахгүй. Биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийг хамарсан зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүдийг гэмтлийн хүнд зэрэгт хамааруулдаг. Биеийн гадаргуугийн ихэнх талбайг хамарсан зөөлөн эдийн гэмтэл нь хүнийг гэмтлийн шоконд оруулдаг. Талийгаач М.Бын хувьд шуу ясны хугарал, биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийн зөөлөн эдийн гэмтэл, дунд зэргийн согтолттой байсан нь талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй болгох боломжтой... /хх-144/ гэх мэдүүлэг өгсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл болж байна.

Иймд шинжээч эмч Б.Ганшагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс ...дунд зэргийн согтолт нь дангаараа өөрийнхөө биеийг хамгаалах чадваргүй байдалд оруулахгүй. Биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийг хамарсан зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүдийг гэмтлийн хүнд зэрэгт хамааруулдаг. Биеийн гадаргуугийн ихэнх талбайг хамарсан зөөлөн эдийн гэмтэл нь хүнийг гэмтлийн шоконд оруулдаг. Талийгаач М.Бын хувьд шуу ясны хугарал, биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийн зөөлөн эдийн гэмтэл, дунд зэргийн согтолттой байсан нь талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй болгох боломжтой...гэх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл гэж үзэн нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг...бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх...шийдвэрийг шүүх гаргах эрхтэй байх тул шинжээч эмч Б.Ганшагайгийн мэдүүлгийг бүхэлд нь биш, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан дээрх мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой гэж үзэв.

Түүнчлэн талийгаачийн биед олон тооны гэмтэл шарх тогтоогдсоноос гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь “биеэ хамгаалж чадахгүй байдалтай байсан” гэж үзэх үндэслэлтэй талаар улсын яллагч дүгнэлт гаргаж байх боловч талийгаачийн биед олон тооны гэмтэл шарх үүсгэж, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон гэх үйлдэл нь “онц харгис хэрцгий” гэх хүндрүүлэх шинжийг бүрдүүлж байхад дахин энэхүү үндэслэлээр “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон дүгнэлт гаргаж буй нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шинжээч эмч Б.Ганшагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Амьсгалах үед шороо орох боломжтой. Доошоо хараад ямар байршилтай байхаасаа шалтгаална. Яг ам хамраа таглаад хэвтсэн байх юм бол таглагдаж нас барна гэсэн үг. Гуурсан хоолой бөглөрсны улмаас хүний амь насыг аврах боломж маш бага байдаг. Амьсгалын зам бүтэн бөглөрсөн гэж үзэж байгаа. Гуурсан хоолойг бөглөсөн шороог зургаар авч бэхжүүлсэн. Зураг№23 Гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой дахь агууламжийг харуулав. /хх-55/” гэх мэдүүлэг байх тул гэмтлийн шокоор нас барсан гэж үзэх үндэслэл байхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.А д холбогдох хэргийн зүйлчлэлийг дараах байдлаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэхээр тогтлоо.

Шүүгдэгч М.А  нь 2017 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалантын гудамжинд төрсөн дүү болох М.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан доорх нотлох   баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгч Б.М.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэв.

            Гэрч З.Т ын “...М.Б хүргэн М.А  хоёр маргаан хийгээд гэрээс гарсан. Хүргэн М.А  эргэж орж ирээд пизда чинь шууд цохидог байна шүү дээ Мөнхжаргалын шээснүүд ингэх болоогүй гэж хэлээд түрийтэй гутал өмсөөд гэрээс гараад гадаа зодолдоод байгаа чимээ гарсан...М.Б орж ирэхдээ цагаан өнгийн нимгэн цамцны энгэр хэсэг нь урагдсан, ам нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-76-78/, гэрч Г.М.А ын “...М.А  сууж байгаад хажуудаа сууж байсан талийгаачийг хөлөөрөө өшиглөөд унагасан. Тэгэхэд талийгаач ах 2-лаа гадаа гаръя гэж хэлэхэд М.А , талийгаач хоёр гэрээс гарахад араас нь Ш.Бад  гарсан. Гэрийн зүүн урд талд хэрүүл маргаан зодоон болоод байгаа чимээтэй байсан. Тэгээд талийгаач гэрт орж ирэхэд гартаа цамцаа хуйлаад барьчихсан орж ирээд М.А ыг ах та намайг яагаад зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд М.А  амьсгаа нь сонин болоод уйлаад байсан...З.Эр  ах босч ирээд хөөе та хоёр чинь ах дүү байж хоорондоо яагаад зодолдоод байгаа юм бэ гэж хэлэхэд талийгаач З.Эр  ахыг түлхээд унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-84-86/, яллагдагч М.А ын “...талийгаач унь хугалсан унь хугалахаар нь яагаад унь хугалав гэхэд намайг өшиглөөд эхэлсэн...тэгээд би талийгаачийг хугалсан униар зодсон өшиглөсөн гэр рүүгээ хариач яасан зөрүүд хулгайч бэ гээд хугарсан униар зодож байгаад хойд засмал руу явж байгаад суухаар нь би араас нь очоод гэр рүүгээ яв гэсэн явахгүй гэхээр нь хажууд нь байсан нарийн  төмрөөр нуруун тус газар нь шавхраад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-160-164/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 39 тоот шинжээчийн “...талийгаачийн цогцост зүүн шуу ясны хугарал, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, дух, хамар, шанаа, баруун, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн мөр, бугалга, шууны гадна ар хэсэг, цээж, хэвлийн урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийн зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, шанаа, хацар, хамар, эрүү, баруун, мөр, цээж, хэвлий урд, хажуу хэсэг, нуруу, бүсэлхийг нэлэнхүйд нь хамарсан зулгаралт, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шуу ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, духны няцарсан шарх, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн язарсан шарх, дээд, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхины хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэг, баруун, зүүн сарвуу, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-103-104/ зэргээр тус тус тогтоогдож байна.  

            Шүүгдэгч М.А  нь талийгаач М.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ онц харгис хэрцгий аргаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

            Онц харгис хэрцгий арга гэдэгт хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон байдлыг ойлгодог ба шүүгдэгч М.А  нь талийгаачийг зэвсэг хэрэглэн зодож биеийн гадаргуугийн 50 хувиас дээш гэмтэл үүсгэж зовж зүдэрсэн байдалд оруулсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Түүнчлэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн эд зүйл, хэрэгслийг ойлгох ба  шүүгдэгч М.А  нь талийгаачийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох гэрийн хугархай унь, төмрийг хэрэглэсэн нь шүүгдэгч М.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаачийг би гэрийн хугарсан унь, төмрөөр зодсон...” гэх мэдүүлэг, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-44/, шүүх хуралдаанд шинжлэн судалсан эд мөрийн баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.А ыг онц харгис хэрцгийгээр, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан  хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

                        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байхаар хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдэлд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч М.А  нь хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э д 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн /хх-212/ ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй... гомдол саналгүй...” гэснийг үндэслэн шүүгдэгч М.А ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.А ыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сэжигтнээр  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба цагдан хоригдсон нийт 142 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн ботинк 1 хос, бөөрөнхий хэлбэртэй 18 см урттай мод, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 8x13 см харьцаатай хар саарал өнгийн чулуу, 35 см урттай бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг, 43 см урттай бөөрөнхий мод 1 ширхэг, жижиг жижиг бутарсан М.Баггүй 10 ширхэг мод, жижиг жижиг хугарсан унины мод 9 ширхэг, 28 см урттай цэнхэр өнгийн М.Багтай цус мэт зүйлээр бохирлогдсон мод 1 ширхэг, хугарч бутарсан 4 ширхэг унины мод, жижиг хэмжээтэй хугарсан унины 4 ширхэг мод, 01x1.6x84.1, 01x1.6x1 хэмжээтэй төмөр, цэнхэр өнгөтэй жинсэн өмд 1, хромон гутал 1 хос, хар өнгийн жинсэн өмд 1, цэнхэр өнгийн оруулагатай хар өнгийн дотоож 1, цагаан өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн ханцуйтай цамц /уранхай, цус мэт зүйлээр бохирлогдсон/, хар өнгийн тасархай тэлээ, улбар шар, цэнхэр өнгийн М.Багтай урт, богино унины мод 37 ш, хөшигнөөс хайчилж авсан хэсэг 2, шаргал өнгийн гудасны өнгө 1 ш, шар өнгийн ягаан цэнхэр өнгийн жижиг цэцгэн хээтэй цэнхэр оруулагатай гудасны өнгө 1 ш, ягаан цэцгэн хээтэй даавууны тасархай 1 ш, ягаан өнгийн дэвсгэр 1 ш, цэнхэр ерөөл нэртэй цаасан хайрцаг, хайрцагны таг 1 ш, ундааны хоосон сав 1 ширхэг зэргийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 2 ширхэг СD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

            Шүүгдэгч М.А ын яллагдагчаар хорьж мөрдөх 2 дугаар хугацааг  2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүх  хуралдаанаар  сунгаж 14б шүүгчийн захирамж гарсан байх боловч хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй байна. Энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэдий ч шүүгдэгч М.А ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзсэн тул шүүх энэ талаар дурдаж хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч байхаар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн   1.20-т зааснаар талууд гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг тодорхойлсон байна.

Тэрээр шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар бусад оролцогчид хамаарч байх тул шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шинжээчийн нэрийг бичээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр 2 дахь хэсэгт  зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.А д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар хөнгөрүүлэн   өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч Ш овгийн М.А ыг онц харгис хэрцгийгээр, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.А ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч М. М.А  нь хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э д 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлий 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.А  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч М.А ын цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн ботинк 1 хос, бөөрөнхий хэлбэртэй 18 см урттай мод, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 8x13 см харьцаатай хар саарал өнгийн чулуу, 35 см урттай бөөрөнхий хэлбэртэй мод 1 ширхэг, 43 см урттай бөөрөнхий мод 1 ширхэг, жижиг жижиг бутарсан М.Баггүй 10 ширхэг мод, жижиг жижиг хугарсан унины мод 9 ширхэг, 28 см урттай цэнхэр өнгийн М.Багтай цус мэт зүйлээр бохирлогдсон мод 1 ширхэг, хугарч бутарсан 4 ширхэг унины мод, жижиг хэмжээтэй хугарсан унины 4 ширхэг мод, 01x1.6x84.1, 01x1.6x1 хэмжээтэй төмөр, цэнхэр өнгөтэй жинсэн өмд 1, хромон гутал 1 хос, хар өнгийн жинсэн өмд 1, цэнхэр өнгийн оруулгатай хар өнгийн дотоож 1, цагаан өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн ханцуйтай цамц /уранхай, цус мэт зүйлээр бохирлогдсон/, хар өнгийн тасархай тэлээ, улбар шар, цэнхэр өнгийн М.Багтай урт, богино унины мод 37 ш, хөшигнөөс хайчилж авсан хэсэг 2, шаргал өнгийн гудасны өнгө 1 ш, шар өнгийн ягаан цэнхэр өнгийн жижиг цэцгэн хээтэй цэнхэр оруулгатай гудасны өнгө 1 ш, ягаан цэцгэн хээтэй даавууны тасархай 1 ширхэг, ягаан өнгийн дэвсгэр 1 ширхэг, цэнхэр ерөөл нэртэй цаасан хайрцаг, хайрцагны таг 1 ширхэг, ундааны хоосон сав 1 ширхэг зэргийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 2 ширхэг СD-г хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                        

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

              ШҮҮГЧИД                                         Л.ОДОНЧИМЭГ

                                                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ