Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/761

 

 

 

 

 

 

2021                8             19                                        2021/ДШМ/761                      

 

М.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

иргэний нэхэмжлэгч Ц.Ө,

иргэний хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У, иргэний хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Год холбогдох 2003 00520 0042 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан мөнх овгийн Мын Г, 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ...нд оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

М.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус” загварын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Барс-2” худалдааны төвийн урд талын замд жолоодон явах үед цагдаагийн албан хаагчаас согтууруулах ундаа хэрэглэснээ шалгуулахаас зайлсхийн зугтаахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын “ж”, мөн дүрмийн 3.7 дугаар заалтын “а” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 00 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” ХХК-ийн зүүн хойд зам дээр “Тоёота сай” загварын ... УБЯ, “Тоёота приус” загварын ... УБЭ, “Тоёота приус” загварын ... УБЭ улсын дугаартай автомашинууд цуварч зогсож байсны хойд талын машины тээшнээс дугуй авч байсан Ц.Аг мөргөхдөө дээрх 3 машиныг хавсарч мөргөснөөс явган зорчигч Ц.Агийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газар: М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Мын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 508 дугаар зүйлийн 508.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Боос 29.749.382 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ут олгуулж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Боос 6.552.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Өөд олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн зээлийн төлбөр болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны хохирлын зөрүү төлбөрийг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч “Тайкун” ХХК, “Хайтан-Оюу” ХХК нарын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зээлтэй холбоотой асуудлаар хариуцвал зохих этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, иргэний хариуцагч Б.Б нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх М.Год холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлөөгүй нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзээгүй. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол нөхөн төлөөгүй. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч нь цагдаагийн эрх бүхий албан хаагчид шалгуулахаас зайлсхийн зугтааж, хүний амь нас хохироосон ба осол гаргасны дараа амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, осол болсон тухайгаа эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй зэрэг нөхцөл байдал байдаг. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ хөнгөдсөн гэж үзэхээр байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа гэж үзэж байна. Анхан шатны шүүх материаллаг хохирлыг төлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Иргэний хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХХ-12 хуүдаст хохирогч Ц.Өийн КТГ зургийн кассын орлогын ордерт: байгууллагын нэр “Лазер Мед” гэсэн ч “СТМ МЕД” ХХК гэсэн зөрүүтэй тамгатай байгаа учраас нотлох баримтын шаардлага хангаагүй, нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримт, болон сугалааны баримт заавал олгодог хуультай тул кассын орлого, зарлагын баримтаар хохирлыг тооцохгүй болно. Мөн уг хуудаст: “Авто хүч” компанийн 86,363 төгрөгийн шатахууны НӨАТ-ын баримтыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш, ХХ-13 хүүдаст кассын орлогын ордерт оношилгооны 95,000 төгрөгийн баримт нь канондсон хувь, тамга нь мэдэгдэхгүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй тул мөн НӨАТ баримт биш, ХХ-71 хуудаст Ганданд ном уншуулсан НӨАТ-ын 8,500 төгрөг, 21,000 төгрөгийн баримт нь шашны холбогдох зардлыг хохиролд тооцохгүй гэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу, ХХ-71 хуудаст: “Дөл буян” ХХК-ын 2020.11.07-ны өдрийн оршуулгын 5,500,000 төгрөгийн НӨАТ-ын баримт нь ХХ-72 хуудаст “Дөл Буян" ХХК-ны 2020 оны 11 дүгээр 07-ны өдрийн кассын орлогын ордерын суварган багцтай оршуулгын 5,500,000 төгрөгийн баримт нь давхардсан, ХХ-72 хуудаст Ганданд ном уншуулсны кассын зарлагын ордерт 237,000 төгрөгийн баримт нь шашны холбогдох зардлыг хохиролд тооцохгүй, ХХ-73 хуудаст Гандан гэж дээр нь өөр балаар гараараа бичсэн байгууллага, хүлээлгэн өгсөн, худалдан авагчийн нэр, огноо байхгүй шашны эд зүйл гэж өөр балаар гараараа бичсэн юу авсан нь тодорхойгүй 36,500 төгрөг, Жоохноолоо ХХК гэсэн тамга доор нь дарсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шашны баримт, ХХ-74 хуудаст Гандан гэж дээр өөр балаар бичсэн доор нь 9 Эрдэнэ ХХК гэсэн зарлагын баримт нь худалдан авагч, хүлээн авагчийн нэр байхгүй 432,000 төгрөгийн шашны баримтыг НӨАТ баримт биш, хэнд өгсөн нь тодорхойгүй, шашны зан үйлтэй холбоотой, ХХ-75 хуудаст Ресторан гэж өөр балаар бичсэн, байгууллагын нэр нь Дархан төв Болор ресторан гэсэн худалдан авагч, хүлээн авагчийн нэр байхгүй, буяны ажил 4,880,000 төгрөг, Алтанцэцэг гэсэн зөрүүтэй тамгатай зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, НӨАТ баримт биш, ХХ-77 хуудаст байгууллагын нэр, худалдан авагч, хүлээн авагчийн нэр байхгүй Зэд гэж бичсэн Жоохноолоо ХХК гэсэн тамгатай 189,000 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шашны зан үйлтэй холбоотой, НӨАТ баримтгүй, ХХ-78 хуудаст: Зэд гэж дээр нь бичсэн Барс-1, худалдан авагч, хүлээн авагч, хүлээлгэн өгсөн нэр бичигдээгүй, тамга нь уншигдахгүй 29,000 төгрөгийн зарлагын баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй, НӨАТ баримтгүй, ХХ-79 хуудаст Зэд гэж бичсэн байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авагчийн нэр байхгүй 2022 оны 11 сарын 7-ны өдөр Монгол материал гэсэн тамга дарагдсан цэнхэр балаар шүдэнз 96,000 төгрөг гэсний доор нь өөр хар балаар, өөр бичилтээр гурил 7,500 гэж нэмж нийт дүнг 96,000 төгрөг дээр 7.500 нэмж нийлбэр дүнг хар балаар 103,500 болгож илт өөрчилсөн нь дураараа нэмж болохгүй, хэнийх болох нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй, шашны зан үйлийн, НӨАТ баримтгүй, ХХ-80 хуудаст Зэд гэж дээр нь бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зарлагын баримтад байгууллагын нэр, худалдан авагчийн нэр байхгүй, ХИХ гэсэн тамгатай вакусны 2,000,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шашны зан үйлийн, НӨАТ баримтгүй, ХХ-81 хуудаст Зэд гэж бичсэн байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авагчийн нэр байхгүй 25,000 төгрөг нэмэх нь 3000 төгрөг нийт 28,000 төгрөг гэж хоёр өөр балаар нэмж бичсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шашны зан үйлийн, НӨАТ баримтгүй, ХХ-82 хуудаст Зэд гэсэн 104,000 төгрөг, 273,600 төгрөгийн НӨАТ баримт нь шашны зан үйлтэй холбоотой баримт, ХХ-82 хуудасны доор ХИХ компаниас вакус 2,000,000 төгрөгөөр авсан НӨАТ-ын баримт нь ХХ-80 хуудасны вакусны баримттай давхардсан, ХХ-83 хуудаст Зэд гэсэн Оргил төвийн НӨАТ-ын баримт нь үнийн дүн нь арилсан харагдахгүй шашны зан үйлтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангаагүй, ХХ-84 Зэд гэсэн том тор, д.тор авсан 72,000 төгрөгийн гэх байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй баримт тул нотлох баримт болохгүй, ХХ-85-87 хуудаст шатахууны баримтууд нь гэмт хэргийн хохиролд тооцогдохгүй, ХХ-88 хуудаст Хүнс гэж бичсэн байгууллагын нэр, хүлээн авагчийн нэр байхгүй, худалдан авагч Нацагаа эгч гэсэн Хөтөч овог гэсэн тамгатай 102,000 төгрөгийн баримт нь НӨАТ-ын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ХХ-89 хуудаст Хүнс гэж бичсэн Барс-2 , худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй Зоригтбаатар гэсэн хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй зарлагын 137,600 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, НӨАТ-ын баримт биш, ХХ-100 хуудаст Хүнс гэж бичсэн Барс чихэр-2 гэсэн худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэргүй зарлагын 76,500 төгрөгийн хувь хүн нэр бичсэн тамгатай зарлагын баримтын тамга нь уншигдахгүй бүдэг баларсан нотлох баримт нь шаардлага хангаагүй, НӨАТ-ын баримт биш, ХХ-101 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Ганзориг гэж хувь хүний нэр бичсэн тамгатай ,аж ахуйн нэгжийн тамгагүй 75,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-102 хуудаст Хүнс гэж бичсэн 21 зах, худалдан авагч, хүлээлгэн өгсөн хүний нэр байхгүй, Ууганбаяр гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 40,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-103 хуудаст Хүнс гэж бичсэн Хүчит шонхор, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэргүй 175,400 төгрөгийн тамга нь мэдэгдэхгүй зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй тул, ХХ-104 хуудаст Хүнс гэж бичсэн Баялаг жимс гэсэн, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй, 288,750 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-105 хуудаст Хүнс гэж бичсэн, Шонхор, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Тунгалаг гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 138,900 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-106 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Мягмархүү гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 35,400 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-107 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс-2, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Зоригтбаатар гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 57,900 төгрөгийн үнийн дүнд 19,400 төгрөгийг өөр балаар нэмж 77,300 төгрөг болгосон зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-108 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс-2, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Цэцэгмаа гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 10,000 төгрөгийн үнийн дүнд 4100 төгрөгийг нэмж 14,100 төгрөг болгосон зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-109 хуудаст: Хүнс гэж бичсэн, Барс-2, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Баярбилэг гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 285,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-110 хуудаст Хүнс гэж бичсэн, Хүчит шонхор, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Хөтөч-Овоо ХХК тамгатай, 370,500 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-111 хуудас: Хүнс гэж бичсэн, 21 ЗАХ, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Туяацэцэг гэж хувь хүний нэр бичсэн тамгатай аж ахуйн нэгжийн тамгагүй 93.800 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-112 хуудаст Хүнс гэж бичсэн, Сэлбэ Зах, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Хишигзул гэж хувь хүний нэр бичсэн тамгатай аж ахуйн нэгжийн тамгагүй 40,400 төгрөгийн зарлагын баримт, НӨАТ-ын баримтгүй, ХХ-113 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Туяацэцэг гэж хувь хүний нэр бичсэн тамгатай аж ахуйн нэгжийн тамгагүй 143,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-114 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Отгонгэрэл гэж хувь хүний нэр бичсэн тамгатай аж ахуйн нэгжийн тамгагүй 145,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-115 хуудаст:Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээн авсан хүний нэр байхгүй, Хөтөч Овог ХХК-ны тамгатай 151,500 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-116 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Жаргалсайхан гэж хувь хүний нэр бичсэн тамгатай аж ахуйн нэгжийн тамгагүй 117,250 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-117 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Базаргүрүү гэж хувь хүний нэр бичсэн тамгатай аж ахуйн нэгжийн тамгагүй 13,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-118 хуудаст Хүнс гэж бичсэн, 21 зах, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Ариунболд гэж хувь хүний нэр бичсэн тамгатай аж ахуйн нэгжийн тамгагүй 9800 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-119 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Эрдэнэбаяр гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 26,600 төгрөгийн үнийн дүн дээр өөр хар балаар 20,000 төгрөгийг нэмж 46,600 төгрөг болгосон зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-120 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Жаргалаа гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 16,900 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-120 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Жаргалаа гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 16,900 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-121 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 10,400 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-122 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй,Ганболд гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 121,500 төгрөгийн зарлагын барим ттул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-123 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Ганчимэг гэж^хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 413,500 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-124 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Сарантуяа гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 400,600 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-125 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Отгонгэрэл гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 25,500 төгрөгийн үнийн дүн дээр өөр балаар өөр бичгээр 116,000 төгрөгийг нэмж бичсэн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-126 хуудаст Хүнс гэж бичсэн, 21 зах, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Ганбаатар гэж хувь хүний нэр бичсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 39,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-127 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 143,400 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-128 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй, 18,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, ХХ-129 хуудаст Хүнс гэж бичсэн, Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй, 208,500 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, ХХ-130 хуудаст Хүнс гэж бичсэн, Баялаг жимс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн хүний нэр байхгүй, тамгагүй, 208,500 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, ХХ-131 хуудаст Хүнс гэж бичсэн, 21 зах, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Дэлгэрмаа гэсэн хувь хүний нэр бичигдсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 140,000 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-132 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Хөтөл овог гэсэн тамгатай 32,350 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-133 хуудаст Хүнс гэж бичсэн, 21 зах, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Дэлгэрмаа гэсэн хувь хүний нэр бичигдсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 5600 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-134 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 51,000 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримт болохгүй, ХХ-134 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 51,000 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримт болохгүй, ХХ-135 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 49,500 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримт болохгүй ХХ-136 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 16,000 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримт болохгүй, ХХ-137 хуудаст Хүнс гэж бичсэн, 21 зах, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 158,500 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримт болохгүй, ХХ-138 хуудаст Хүнс гэж бичсэн, байгууллагын нэр нь Барс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Кар турист ХХК-ны тамгатай 24,450 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-140 хуудаст Хүнс гэж бичсэн,байгууллага, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 53,100 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримт болохгүй, ХХ-146 хуудаст:49 хоногийн зардал гэж бичсэн, байгууллага, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, тамгагүй 60,000 төгрөгийн зарлагын баримт нь нотлох баримт болохгүй, ХХ-147 хуудаст 49 хоногт, 21 хүнс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Ганбаа гэсэн хувь хүний нэр бичигдсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 10,750 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, ХХ-148 хуудаст 49 хоногт, 21 хүнс, худалдан авагч, хүлээлгэн өгсөн, авсан хүний нэр байхгүй, Эрдэнэчимэг гэсэн хувь хүний нэр бичигдсэн тамгатай, аж ахуйн нэгжийн тамгагүй 4500 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй, 64. ХХ-149 хуудаст Эвт Эст ХХК, худалдан авагчийн нэр байхгүй компанийн тамгатай 1,294,200 төгрөгийн зарлагын баримт тул нотлох баримт болохгүй, НӨАТ-ын баримтгүй тул эдгээрийг хохирлоос хасаж шийдвэрлэж өгнө үү. Мөн Б.Б нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байхад түүний Тоёота Приус загварын ... УБА улсны дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгч М.Гоос гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би машины хохирол болон гарсан зардлаа М.Гоор өөрөөр нь төлүүлмээр байна. Миний машины хохирол 2.670.000 төгрөг болсон. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийг маш удаан хүлээж байна. Хэрэг гарснаас хойш хагас жил өнгөрсөн байхад хохирлыг барагдуулаагүй. Шүүх хэнийг буруутай гэж үзсэн хүнээр нь хохирлоо барагдуулмаар байна. ...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутаад тооцсон. Шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн гаргаж өгсөн баримт нь оршуулгын зардалд зарцуулагдсан баримт байсан. Энэ баримт нь хувь хүн болон “Барс” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн баримт нь НӨТ-ын баримтгүй байсан. Гэхдээ дээрх баримт нь буяны ажилд зарцуулагдсан болох нь баримтын худалдан авалтаас харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодитоор учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уээс буяны ажлын зардалд 36.331.231 төгрөг, автомашины эвдрэлд 2.940.000 төгрөг, үнэлгээний ажилд 122.000 төгрөг, журмын хашааны 310.000 төгрөг, автомашины ачлагын хөлс 70.000 төгрөг, нийт 39.773.231 төгрөг нэхэмжилсэн. Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад давхардсан баримт болон шатахууны баримтыг хасаж шийдвэрлэсэн. Нотлох баримтын шаардлага хангаагүй тамга тэмдэггүй баримтыг хасаж нийт оршуулгын зардалтай холбоотой 29.749.382 төгрөгийг шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагч Б.Б нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэснийг зүйтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус” загварын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Барс-2” худалдааны төвийн урд талын замд жолоодон явах үед цагдаагийн албан хаагчаас согтууруулах ундаа хэрэглэснээ шалгуулахаас зайлсхийн зугтаахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын “ж”, мөн дүрмийн 3.7 дугаар заалтын “а” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 00 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” ХХК-ийн зүүн хойд зам дээр “Тоёота сай” загварын ... УБЯ, “Тоёота приус” загварын ... УБЭ, “Тоёота приус” загварын ... УБЭ улсын дугаартай гурван автомашин цуварч зогсож байхад нь хавсарч мөргөснөөс хойд талын машины тээшнээс дугуй авч байсан явган зорчигч Ц.Агийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн ”...Арвайн үндэсний хойд талын зам дээр цагдаа нар хэргийн газрын хамгаалалт авчихсан байхаар бид гурав автомашинаасаа буугаад гүйгээд очтол хамгийн урд Цэенрэгзэнгийн  Тоёота Сай загварын автомашин, дараа нь талийгаачийн автомашин болох Тоёота Приус 30 загварын автомашин, ард нь хар өнгийн Тоёота Приус 20 загварын автомашин, тэр хар өнгийн автомашины ард талд нэг хүн хэвтэж байхаар нь би очих гэтэл тэнд байсан цагдаа нар намайг очуулахгүй байсан. ...Талийгаачийг мөргөж амь насыг нь хохироосон жолоочид гомдолтой байна...” /2хх 164/,

гэрч Ц.Отгонтуяагийн “...Тэгтэл нээх удалгүй тас нис хийх чимээ  гарах шиг болсон. Энэ үеэр 3 машин гурвуулаа аймар хүчтэй урагшилсан.Тэгтэл А ахын найз нь цаашаагаа гүйх шиг болсон. Тэгэхээр нь араас нь гүйгээд очсон чинь хамгийн арын машин нь ослын дараагаар хойшоогоо ухарсан. Тэгэхээр нь би “хүүе ээ наад машин чинь явлаа” гэж хэлсэн чинь зогссон. Тэгээд би тэр машины ард очоод зүүн гаран дээрээ ... УБА гэж хар балаар бичиж авсан ба үүний дараагаар урагшаагаа хартал А ах 3 дахь машины ар талд хэвтэж байсан юм. Тэгтэл хаанаас ч юм нэг залуу оччихсон “ахаа намайг уучлаарай” гээд орилоод байсан. ...Тэгээд нээх удалгүй түргэн тусламжийн машин ирж эмч нь ирээд А ахад хиймэл амьсгал хийж байгаад хүзүү рүү нь гараа хийж үзсэнээ өөд болчихсон байна гэж хэлсэн. ...” /1хх 178-179/,

гэрч Б.Батбаатарын ”...Цагдаагийн ахлагч Шинэбаяр хэлэхдээ хар өнгийн Тоёота приус 20 загварын автомашин зогсолгүй явчихлаа гэхийг би сонсоод Эрдэнэ гэх залууг “автомашинаа асаагаад араас нь яваарай” гэхэд хөөж эхэлсэн. ...Тэр гурван машины хурд нь удааширсан чинь зугтааж явсан хар өнгийн Приус 20 загварын автомашин баруун гар тийшээ жолоогоо дарсан чинь 1 дүгээр эгнээнд зогсож байсан автомашины араас  мөргөсөн. ...Зугтаасан залууг бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөхөд бүрэлдэхүүний шинжээч зугтаасан залууг драйгер багажаар шалгахад 0,32%-ийн согтолттой гарсан. ...” /1хх 183-184/,

гэрч Н.Шинэбаярын ”...Хар өнгийн Тоёота приус 20 загварын автомашин нь 3 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд буюу Саппоро тал руугаа явж байхад нь зогсоож шалгах гээд автомашин дээр ойртоход цонхоо бага зэрэг буулгахаар нь би тандагч багажаа карманаас аваад “шалгуулна уу” гээд хэлтэл хар өнгийн Тоёота Приус 20 загварын автомашин нь шалгуулахгүй шууд явчихаар нь цагдаагийн ахмад Батбаатарт “хар өнгийн Тоёота Приус 20 загварын автомашин шалгуулахгүй явчихлаа гэхэд” Батбаатар жолоочийн хажуу талын суудал дээр суугаад автомашиныг тэр машины эзэн гэх залуу жолоодоод араас нь явсан. ...” /1хх 185-186/,

гэрч П.Бийн “...Яг хажуугаар нь гарч байтал нөгөө зогсож байсан 3 машины араас нэг хөх өнгийн машин ирээд маш хүчтэй мөргөхөд мөргүүлсэн машины араас улаан куртиктэй хүн доошоо гулжганаад унаж байгаа харагдсан. ...” /1хх 189-190/,

иргэний нэхэмжлэгч Т.Цэенрэгзэнгийн “...Би талийгаачийн машиныг данхраадаад сууж байтал түс тас хийгээд талийгаачийн машин миний өөдөөс ороод ирэхээр нь босоод хартал Өийн машины араас хөх өнгийн суудлын жижиг тэрэг ирж мөргөөд хойшоогоо нэлээн ухарч байгаад зогссон. Тэгэхээр нь би талийгаач дээр яваад очиход ямар ч хөдөлгөөн байхгүй дээшээ харсан байдалтай замын нэгдүгээр эгнээнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгтэл тэр хар өнгийн машин дотроос нэг залуу гүйж ирээд талийгаачийг тэвэрч аваад “дүүгээ уучлаач” гээд орилоод байсан. ...” /1хх 168-169/,

иргэний нэхэмжлэгч Ц.Өийн “...А жолоочийн талын цонхон дээр ирэхэд нь “ард талын багажнаас запаас дугуй авчих” гэж хэлээд утсаар яриад сууж байхад А миний автомашины хойд талаас запаас дугуй авах гээд зогсож байхад Тоёота Приус 20 загварын ... УБА улсын дугаартай автомашин араас хурдтай ирээд мөргөсөн. Би автомашинаас буух гэтэл автомашины бүс тайлагдахгүй хэсэг жоохон удаад бүсээ тайлаад автомашинаас буугаад машиныхаа хойд талд очиход А эгц дээшээ хараад зам дээр уначихсан. Мөргөсөн гэх Тоёота Приус загварын ... УБА улсын дугаартай автомашин арагшаа ухарсан...” /1хх 204-205/,

иргэний хариуцагч Б.Бийн “...Г над руу утсаар 15-16 цагийн орчим утсаар ярихдаа “автомашинаа өгөөч, маргааш өглөө эрт Эмээлт явж мах авах гэсэн юм” гээд гуйхаар нь би “орой яръя” гэсэн. ...Гэтэл миний эзэмшлийн Тоёота Приус 20 загварын ... УБА улсын дугаартай автомашиныг жолоодоод Мөнхбаатарын гэр болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 100д байрны гадаа хүргүүлээд бид гурав гэрт нь орсон. Мөнхбаатар бид хоёр 0.75 литрийн Един нэртэй архийг хоёулаа хувааж уусан. Г  жолоо барьж явсан тул архи уугаагүй. Мөнхбаатарын эхнэр гаднаас 3 ширхэг ногоон өнгийн лаазтай пиво олж ирээд. ...Би согтоод байсан учир ууж байсан пиво оо барьж гараад Гоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны гадаа хүргүүлээд гэр лүүгээ орсон. ...Г надаас Тоёота Приус 20 загварын ... улсын дугаартай автомашинаар өглөө эртхэн Эмээлт орж мах авах ажилтай гээд гуйгаад байхаар нь би өөрөө Год түлхүүрээ өгсөн. Энэ асуудлыг Г өөрөө шийдвэрлэх  байх. ...” /1хх 165-166/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ц.Агийн цогцост дагз аман хүзүүний  бүрэн тасрал, нугасны бүрэн тасрал, сээрний нэгдүгээр нугалмын их биеийн хөндлөн хугарал, тархины баруун зулайн хатуу бүрхүүл доорх ялтаслаг цусан хураа, бага тархины доод гадаргуу, гүүр, уртавтар тарийг хамарсан бүрхүүл доорх  цусан хураа, баруун зулай, дагзны зүүн дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, 3, 4 дүгээр ховдолд цус харвалт, хүзүүний 1 дүгээр нугалмаас сээрний 1 дүгээр нугалам хүртэлх нугалмын холбоосны урд гадаргуугаар цус хуралт, төвөнх, бамбай  залгиур орчмын цус хуралт, гол судас дагасан цус хуралт, давсгийн урд хана, зүүн 5, 6, 7 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн болон бүсэлхийн том булчинд цус хуралт, дагзны төвгөр хэсгийн цус хуралт, шарх, зүүн 1 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, зүүн  шаантын доод 1/3-н хөндлөн ил тахилзуур ясны дээд 1/3-н далд, зөрөөтэй, ташуу хугарал, баруун шаант ясны “бампер” хугарал, зүүн хөмсөг, баруун хацар, доод уруулын дотор салстын шарх, доод мөчдийн олон тооны зулгарал цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд зам тээврийн осол, мөргөгдөлтийн улмаас үүсжээ. Ц.А нь толгой хүзүүний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Ц.А нь В/III/ бүлгийн харьяалалтай цустай байна. Ц.А нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” гэх шинжээчийн 2338 дугаартай /2хх 15-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн “...Ц.Өийн биед тархи доргилт, баруун бугалга, зүүн шуу, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн  сарвууны эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 12861 дугаартай дүгнэлтүүд /1хх 218-219/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 30/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-15, 26-29/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-10, 16-25, 33-40/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Гыг согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Гын согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч М.Год тухайн зүйл, хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн гаргасан “...шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяа “...хохирлын 64 баримтыг буруу үнэлсэн тул үнэлгээнээс хасаж өгнө үү. ...Б.Б нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон учир түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад Иргэний хариуцагч Б.Б нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул иргэний хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлын “...Б.Б нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон учир түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтаас 26.687.382 төгрөгийг оршуулга, буяны үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй гарсан зардал гэж дүгнэн иргэний хариуцагч Б.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг судлахад, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд /95.000 төгрөгийн /1хх 13/, 5.500.000 төгрөгийн /1хх 71/, 36.500 төгрөгийн /1хх 73/, 7.500 төгрөгийн /1хх 79/, 1.800.000 төгрөгийн /1хх 80/, 3.000 төгрөгийн /1хх 81/, 570.000 төгрөгийн /1хх 83/, 72.000 төгрөгийн /1хх 84/, 157.000 төгрөгийн /1хх 85-87/, 288.750 төгрөгийн /1хх 104/, 19.400 төгрөгийн /1хх 107/, 20.000 төгрөгийн /1хх 119/, 45.000 төгрөгийн /1хх 122/, 116.000 төгрөгийн /1хх 125/, 51.000 төгрөгийн /1хх 134/, 49.500 төгрөгийн /1хх 135/, 16.000 төгрөгийн /1хх 136/, 158.500 төгрөгийн /1хх 137//-ыг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолд зарим өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5.1. дэх заалтын “...29.749.382...” гэснийг “...20.649.382...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ