| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04463/И |
| Дугаар | 184/ШШ2024/03051 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03051
2024 05 *******0 184/ШШ2024/0*******051
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* *******, ******* мянгатын ******* байр, ******* тоот хаягт байрлах, /РД: *******55527 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, гудамж, 0******* тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8*******5,05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ивээлт нь 2021 оны 12 дугаар сарын 0-ны өдөр Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,900 төгрөгийг, сарын 2,9% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ивээлт -аас олгосон зээлээр Сайн Интернэшнл -иас а52 гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл -ийн Хаан банкин дах 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөөр байна. Зээлийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.2-т Зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.******* дах хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.*******-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тооцож 100415*******5 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэлд 0*******,570 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 19*******,929 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,0 төгрөг, нотариатын зардал 9,*******0 төгрөг нийт 8*******5,05 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 8*******5,05 төгрөгийг хариуцагч Э.ас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Э. миний бие 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөгийг тус тус ивээлт -д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8*******5,05 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөгийг тус тус ивээлт -д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн зээлийн гэрээний үүрэгт 8*******5,05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Э. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 0-ны өдөр 278,5*******5 төгрөгийг тус тус ивээлт -д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,700 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/ тоот данснаас 12,************** төгрөг, хариуцагч Э.ас 12,************** төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР