| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00700/И |
| Дугаар | 142/ШШ2024/00793 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/00793
| 2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2024/00793 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, **** байрлах Г б ХК-/РД:***/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *** тоотод оршин суух, Г овогт Дын Б /РД:***/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоотод оршин суух, Ц овогт Цгийн Б /РД:***/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 11,936,526.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагч Ц.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г б ХК-ийн Орхон салбар нь хариуцагч Ц.Б, Д.Б нарт холбогдуулан зээлийн төлбөр 11,936,526.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч Г б ХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ц.Б, Д.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г бтай ЗГ4025117503 тоот зээлийн гэрээ байгуулж 14,860,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Ц.Б нь Алтан жолоо импекс ХХК-д Эрдэнэт салбарын худалдааны төлөөгч албан тушаалаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. ЗГ4025117503 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ийн 2.4 заалт, мөн гэрээний хавсралт №1-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байгааг анхааруулах захидлыг 2023 оны 12 дугаар 12 болон 2024 оны 01 дүгээр 02-ны өдөр, 2024 оны 01 дүгээр 25, 2024 оны 02 дугаар 16-нд гардуулсан, Мөн 2024 оны 02 дугаар 16-ны өдөр, хариуцагч болох Д.Б, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, хариуцагч болох Ц.Б Г бны Орхон зээлийн төвийн байранд уулзаж, зээл хүүний төлбөр төлөх талаар хугацаа тохиролцож тэмдэглэл хөтөлсөн, утсаар байнга сануулсан, гэрээр очиж уулзсан боловч өнөөдрийг хүртэл зээл, хүүний төлбөрийг төлөхгүй байгаа болно. ЗГ4025117503 тоот зээл болон барьцааны гэрээний төлбөр 2024 оны 03 дугаар 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11,023,906.74 7 төгрөг, үндсэн хүүний төлбөр 847,017.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 65,601.91 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 163 хоног, нийт зээл хүүний төлбөр 11,936,526.22 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Ц.Б, Д.Б нараас гаргуулан Г б ХК-д олгож өгнө үү...” гэжээ.
3. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г б ХК-ийн нэхэмжлэлийг шаардлага 11,936,526.22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
4. Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “....Миний бие Д.Б нь Ц.Бтай 2011 оны 10-р сарын 02-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд охин Б.Э, 2018 онд хүү Б.Этус тус төрсөн. Ц.Б нь удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж аргагүйн эрхэнд 2020 оны 1 дүгээр сард хүүхдүүдээ аван ээж дээрээ очсон. Тэр хугацаанд уучлал гуйгаад ирэхийг хүлээсэн боловч явалдсан хүүхэнтэйгээ нийлсэн байсныг нь сүүлд мэдсэн. 2022 оны 8 дугаар сард цалингийн зээлээ нэмж аван 2 хүүхэдтэйгээ сургууль цэцэрлэгт нь ойрхон байр түрээслэн гарсан. Бид 3-г байр түрээслээд гарахдаа зэрэгцэн өөрийн ээж Г.Ц болон өөрийнх нь өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоотдоо шинэ эхнэр Я болон дагавар хүүгийн хамт амьдарч эхэлсэн. 2022 оны 12 дугаар сард Ц.Б нь мөнгөний хэрэг байна, удахгүй дарчихна, бны зээлэн дээр батлан даагаад өгчих хэмээн эхлээд гуйж сүүлдээ батлан даахгүй бол хүүхдүүддээ хэрэглээний мөнгө өгөхгүй, амиа хорлоно хэмээн сүрдүүлэн хэл амаар доромжлон сэтгэлзүйн дарамтад оруулж байсан тул 2 хүүхдээ бодоод гарын үсэг зуран Г бинд 14,860,000 төгрөгийн зээлийн батлан даалт хийсэн. Зээлээ гаргуулж авсны дараа эхнэр Ягын хамт Ятоотоос яван /хадам ээж Г.Цтэй таарамжгүй харилцаатай байсан бөгөөд хөөгдөж гарсан/ 2а хороолол Дээдэс таурлуу нүүн орсон байсан. 2023 оны 5-р сард түрээслэсэн байрны хугацаа дуусаж байгаа тухай Ц.Бд хэлсэн бөгөөд түрдээ гэрээг үргэлжлүүлэн сунгаж өгөх, нэг бол 10 жил хамтдаа амьдарч байсан байр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Ятоотыг зарж бид гуравт байрны урьдчилгаа гаргаж өгнө хэмээн амласан. Харамсалтай нь гэрээг сунгах мөнгө байхгүй хэмээн хэлж бид 3 тус байрнаасаа хөөгдөн гарсан. Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг Ятоот байраа хэлэлгүйгээр нууцаар зарж ээждээ Орхон аймаг Баян-Өндөр сум ***-д арктай байр авч өгөн үлдэгдэл мөнгөө өөрөө авсан. Сүүлд эхнэр Я нь Орхон аймаг Баян-Өндөр сум 1-17-д ээж болох Г.Ц дээр очин гуйж сүүлдээ загнан байрыг нь заруулж мөнгийг нь авсан байсан. Энэ бүх хугацаанд үр хүүхэддээ хэрэглээний мөнгө өгөх нь байтугай эхнэр Я нь 2 хүүхэдтэй нь уулзахыг бүр мөсөн хорьсон. Миний бие өөрөө цалингийн зээлтэй, соно болон покетоос давхар зээлтэй, гэр бүл салсан ч 2 хүүхэддээ тэтгэмж авч чадахгүй байгаа, 2 хүүхдийн хамт орох оронгүй, одоо айлын хажууд амьдардаг, тус 2 хүнээс болж энэ хугацаанд сэтгэлзүйн асар их хямралтай, 2 хүүхдүүдийнхээ хамт асар их хохирол амссан. Иймд надад Ц.Бы зээлийг төлөх эрхзүйн болон санхүүгийн ямарч боломж эрх үүрэг байхгүй тул эхнэр Я болон Ц.Баас гаргуулж авна уу...” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ4025117503 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ /хх-2/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-3/, Ц.Б, Д.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-7/, итгэмжлэл, Г б ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9-10/, 2023 оны 12 дугаар сарын 12, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээл төлөх талаар мэдэгдсэн анхааруулах захидлыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00004 дугаартай шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г б ХК-ийн Орхон салбар нь хариуцагч Ц.Б, Д.Б нарт холбогдуулан зээлийн төлбөр 11,936,526.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Ц.Б, Д.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г бтай ЗГ4025117503 тоот зээлийн гэрээ байгуулж 14,860,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Ц.Б нь Алтан жолоо импекс ХХК-д Эрдэнэт салбарын худалдааны төлөөгч албан тушаалаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Зээлдэгч нар зээлээ хуваарийн дагуу төлөхгүй болсноор 2023 оны 12 дугаар 12, 2024 оны 01 дүгээр 02-ны өдөр, 2024 оны 01 дүгээр 25, 2024 оны 02 дугаар 16-нд зээл төлөх мэдэгдлийг гардуулсан боловч зээлээ төлөхгүй байгаа тул 2024 оны 03 дугаар 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11,023,906.74 7 төгрөг, үндсэн хүү 847,017.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,601.91 төгрөг, нийт 11,936,526.22 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Ц.Б, Д.Б нараас гаргуулж өгнө үү...” гэсэн.
4. Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийг гардан авч нэхэмжлэлийн шаардлага болох 11,936,526.22 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
5. Харин хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: “...би Ц.Бтай 2011 оны 10-р сарын 02-нд гэр бүл болж, 2012 онд охин Б.Э, 2018 онд хүү Б.Этус тус төрсөн. Ц.Б нь удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж аргагүйн эрхэнд 2020 оны 1 дүгээр сард хүүхдүүдээ аван ээж дээрээ очиж тусдаа амьдарсан. ... 2022 оны 12 дугаар сард Ц.Б нь мөнгөний хэрэг байна, удахгүй дарчихна, бны зээлэн дээр батлан даагаад өгчих хэмээн эхлээд гуйж сүүлдээ батлан даахгүй бол хүүхдүүддээ хэрэглээний мөнгө өгөхгүй, амиа хорлоно хэмээн сүрдүүлэн хэл амаар доромжлон сэтгэлзүйн дарамтад оруулж байсан тул хоёр хүүхдээ бодоод Г бинд 14,860,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан. Уг зээлсэн мөнгөнөөс надад болон хүүхдүүддээ нэг ч төгрөг өгөөгүй..., бид хоёр 2023 оны 12 дугаар сард шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан, ...би өөрөө цалингийн зээлтэй, соно болон покетоос давхар зээлтэй, гэр бүл салсан ч 2 хүүхэддээ тэтгэмж авч чадахгүй байгаа, 2 хүүхдийн хамт орох оронгүй, одоо айлын хажууд амьдардаг. Иймд надад Ц.Бы зээлийг төлөх ямар ч боломжгүй тул уг зээлийн төлбөрийг Ц.Баар төлүүлнэ үү... ” гэсэн.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдэгч Ц.Б нь Г б ХК-тай 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ4025117503 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,860,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан бөгөөд уг зээлийн гэрээнд эхнэр болох Д.Бг хамтран зээлдэгчээр оролцуулж гарын үсэг зуруулсан байна.
Зээлдэгч Ц.Б дээрх зээлийг авах үед гэрлэгчид буюу Ц.Б, Д.Б нар хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байсан, Ц.Б нь зээлээр авсан 14,860,000 төгрөгийг өөрийн харилцах дансаар хүлээн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь хариуцагч Д.Бгийн тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Д.Б шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж Ц.Б, Д.Б нарын гэрлэлтийг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийдвэрээр цуцласан бөгөөд уг зээлсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээндээ биш өөр зүйлд зарцуулсан гэж хариуцагч Д.Б тайлбар гаргасныг хариуцагч З.Б үгүйсгэж, маргахгүй байна.
7. Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Г б ХК нь хариуцагч Ц.Баас шаардах эрхтэй байна.
8. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээнд хариуцагч Д.Б нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлж заагаагүй, уг зээлийг хариуцагч Ц.Бы ирээдүйд авах цалинг барьцаалан олгосон, бнаас зээлсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаагүй, хариуцагч Д.Бд шилжүүлээгүй, тэрээр уг зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй, гэрээний дагуу хамтран хүлээх үүрэг үүсээгүй байна.
9. Иймд хариуцагч Ц.Б зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй бөгөөд зээл төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул түүнээс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Г бтай байгуулсан ЗГ4025117503 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,023,906.74 төгрөг, үндсэн хүүний төлбөр 847,017.57, төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 65,601.91 төгрөг, нийт 11,936,526.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХК-д олгож, хариуцагч Д.Бгаас зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10. Нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,934.42 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамж 205,934.42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Баас зээлийн төлбөр 11,936,526.22 /арван нэгэн сая есөн зуун гучин зургаан мянга таван зуун хорин зургаан төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХК-д олгож, хариуцагч зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,934.42 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамж 205,934.42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ