| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04863/И |
| Дугаар | 184/ШШ2024/03144 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03144
2024 06 ******* 184/ШШ2024/03144
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* давхар, *******07 тоот хаягт байрлах, ******* ******* ******* /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, Нэргүй овогтой /регистрийн дугаар: /-д холбогдох,
ийн гэрээний үүрэгт 733,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны ******* дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: дэгч Н. нь ******* ******* ******* -ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2021 оны ******* дугаар сарын 27-ны өдөр 11*******62 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. ******* цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай. дэгч Н. нь 2021 оны ******* дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. дэгч нь тухайн үед 90088662 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Н. цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 447,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,072 төгрөг, нийт 733,832 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. ******* ******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Н.аас цахим зээлийн гэрээний үүрэгт 733,832 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 733,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 733,832 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,162 төгрөгөөс 11,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дүүргийн татварын хэлтсийн данс /1002009009/-аас 11,081 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР