Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03146

 

2024 06 ******* 184/ШШ2024/03146

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* *******, ******* давхар, ************** тоот хаягт байрлах, ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, 1 тоот хаягт оршин суух, овогтой /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 94,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч  овогтой /регистрийн дугаар: / нь 20******* оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBI******* цахим зээлийн үйлчилгээнд №2697 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 200,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, 8,400 төгрөгийн шимтгэлтэй, 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 7,900 төгрөгийн шимтгэлтэй, 340,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай, 7,700 төгрөгийн шимтгэлтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний дугаар зүйлийн 1. дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Э. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн байдлаар үндсэн зээл 40,000 төгрөг; зээлийн хүү 392,040 төгрөг, шимтгэлийн үлдэгдэл 13,800 төгрөг, нийт 94,840 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Э.ээс зээлийн гэрээний үүрэгт 94,840 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч Э.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,

7 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 94,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,260 төгрөгөөс 13,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/-аас 13,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР