| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04132/И |
| Дугаар | 184/ШШ2024/03171 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03171
2024 0******* 05 184/ШШ2024/0171
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байрны -******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,585,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүрэгт 9,585,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Хариуцагч А. нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлт төлөх үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 9,585,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй... гэж тодорхойлсон.
2. Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч Г.*******гаас зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн миний бие улирлын чанартай ажил хийдэг учраас зээлийн гэрээний үүргийг өнөө, маргаашийн дотор төлж барагдуулж чадахгүй юм. Харин 2024 оны 07 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлага болох 9,585,000 төгрөгийг Г.*******д улсын тэмдэгтийн хураамж 177,97 төгрөгийн хамтаар төлж барагдуулах хүсэлттэй байна. гэв.
. Зохигчдын шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,585,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,585,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,585,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.*******д төлж барагдуулахаар, мөн нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,875 төгрөгийн 50 хувь болох 177,97.5 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******гийн зээлийн гэрээний үүрэгт 9,585,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч А. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын -ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,875 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/ тоот данснаас 177,97.5 төгрөг, хариуцагч А.аас 177,97.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР