Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2023/0028/З |
Дугаар | 120/ШШ2023/0036 |
Огноо | 2023-12-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 120/ШШ2023/0036
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Хуланг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.*******
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******
Гуравдагч этгээд: Л.*******
“Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Л.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
27-ны өдрийн 1/15 дугаар тогтоолоор хуралдаанд оролцогчдын 70.2 хувийн саналаар Л.*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг, мөн өдрийн 1/16 тоот тогтоолоор хуралдаанд оролцогчдын 65.95 хувийн саналаар тус багийн *******ар Т.*******ыг томилуулахаар тус сумын *******д уламжилсан байна.
дугаар захирамжаар Л.*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Т.*******ыг ******* багийн *******ар томилжээ.
А/1667 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/16 дугаар тогтоолоор хуралдаанд оролцогчдын 65.95 хувийн саналаар тус багийн *******ар томилуулахаар сумын *******д уламжлагдсан.
******* сумын ******* нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар ******* багийн *******ар томилж, өмнө ажиллаж байсан Л.*******ийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу багийн ******* томилох шийдвэр гарсан.
Тус хуулийн зохицуулалтаар Засаг даргыг томилох харилцааг бүрэн зохицуулсан бөгөөд багийн Засаг даргыг сумын ******* томилохоор зохицуулсан.
Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг биелүүлж гаргасан ******* сумын Засаг даргын захирамжийг дээд шатны ******* буюу Өмнөговь аймгийн ******* хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан Багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан, хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл гэж харж байна.
Тус аймгийн Засаг даргын захирамжтай холбоотойгоор хуучин ******* ажлаа үргэлжлүүлэн хийх эсэх, хүчин төгөлдөр томилогдсон шийдвэр бүхий миний бие үүрэгт ажлаа гүйцэтгэх эсэхэд хоёрдмол байдал бий болж, миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.6-д заасан үндэслэлээр хуралдаанд оролцогчдын 70.2 хувийн саналаар огцруулах тогтоолтой Л.******* нь одоог хүртэл маргаагүй атлаа, хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан Сумын засаг даргын шийдвэртэй маргаж, төрийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй явуулах зарчим, хамтын шийдвэр гаргах хуралдааны ардчилсан зарчмыг алдагдуулж байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* сумын ******* багийн *******ар ажиллаж байсан Л.*******ээс "******* сумын *******д холбогдуулан түүний 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий гомдлыг аймгийн *******д ирүүлсэн.
Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаагаар бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд холбогдох баримт бичиг, маргаан бүхий акт гаргах болсон нөхцөлийг судлан үзэхэд ******* сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасан "Засаг даргыг огцруулах санал гаргасан тухайн Хурлын шийдвэрт ******* хориг тавих эрхгүй" гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэсэн нь гомдол гаргагчийг чөлөөлөхтэй холбоотой хуулийн үндэслэлд үл хамаарах нөхцөл байдал тогтоогдсон.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөх, 64.2-т заасан үндэслэлээр огцруулах гэсэн хуульд заасан үндэслэлийн аль аль нь бий болоогүй байхад тухайн харилцааг зохицуулаагүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж багийн *******ар ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн аймгийн *******ас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэсэн үүргийн хүрээнд нөхцөл байдлыг судлан үзэхэд гомдол гаргагчийн огцруулах, чөлөөлөх зөрчил гаргасныг баримтаар нотолсон баримт материалыг ******* сумын *******ас ирүүлээгүй юм.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэснийг зөрчиж шийдвэрлэсэн нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон тул ******* сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актыг Монгол Улсын засar захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасан эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжаар хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан "хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэсэн төрийн албан хаагчийн баталгааг хангаж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Засаг даргын А/1667 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасан хууль тогтоомжид нийцээгүй доод шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрхийн хүрээнд гаргасан шийдвэр юм.
******* сумын Засаг даргын 2023 оны Б/10 дугаар захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй талаар Өмнөговь аймгийн *******д 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан өргөдөлдөө дэлгэрэнгүй дурдсан бөгөөд тус өргөдөл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Мөн аймгийн *******д гомдол гаргах үед танилцаж чадаагүй байсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1/15 тоот тогтоолтой Т.*******ын нэхэмжлэлийг гардан авахдаа танилцлаа.
Тус тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.6 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд тус хуулийн багийн иргэдийн Нийтийн Хурлын саналаар Засаг даргыг огцруулах үндэслэлүүд болох 65.1.1, 65.1.2 дахь заалтуудыг үндэслээгүй байна. Хуулийн ямар зүйлд заасан үндэслэлээр багийн *******ас огцруулах нь зүйтэй гэж үзсэн нь тодорхойгүй байх тул тус тогтоол нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болжээ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.3-д зааснаар сумын ******* нь багийн иргэдийн Нийтийн Хурлын саналаар багийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан бол энэ тухай нэн даруй иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдэх бөгөөд иргэдийн Нийтийн Хурал 15 хоногийн дотор хуралдаж *******д нэр дэвшүүлэх учиртай.
Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1/15 дугаар тогтоолоор намайг үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналыг сумын *******д хүргүүлж, дараагийн 1/16 дугаар тогтоолоор Т.*******ыг багийн *******д нэр дэвшүүлж уламжилж шийдвэрлэсэн, сумын ******* дээрх илэрхий алдааг мэдсээр байж Т.*******ыг *******ар томилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан асуудал болох "багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг сумын ******* биелүүлж гаргасан шийдвэр" гэх нь үндэслэлгүй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг огцруулах саналыг хүлээж авахгүй байх эрхтэй гэдгийг дурдах нь зүйтэй.
******* сумын Засаг даргын 2023 оны Б/10 дугаар захирамж хүчингүй болсон тул Т.*******ыг багийн *******ар томилсон Б/11 дүгээр захирамж нь эрх зүйн үйлчлэлгүй болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа "Т.******* ажлаа үргэлжлүүлэн хийх эсэх, Т.******* ажлаа гүйцэтгэх эсэхэд хоёрдмол байдал бий болж, Т.*******ын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа" гэх тайлбар үндэслэлгүй.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар дээд шатны ******* иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу багийн Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах ёстой боловч 8 сар гаруйн дараа шийдвэрлэсэн нь тус заалтыг зөрчсөн байна.
Миний бие энэ хугацаанд сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хүлээн аваагүй гэж бодож явсан. Гэтэл хэрэгт авагдсан материалаас үзэхэд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс сумын Заcar даргад хандан Т.*******ыг багийн *******ар томилохыг шаардсан байх бөгөөд намын гишүүн бус гэх, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтаас үүдэн намайг ажлаас чөлөөлсөн нь тус баримтаас харагдана.
Багийн *******д аль нэг нам, улс төрийн хүчин нэр дэвшүүлдэггүй билээ. Иймд нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
тайлбартаа: “...багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж ******* захирамж гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэж гаргах ёстой.
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг ******* сумын Засаг даргын Тамгын газар хүлээж авсан бол 14 хоногийн дотор огцруулах шийдвэр гаргана.
Тэгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор шийдвэр гаргах байсан. Хуульд огцруулах эсэх шийдвэрийг гаргах талаар заагаагүй, гагцхүү огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана гэж заасан байна. Хэрэв ямар нэгэн эс үйлдэхүй гаргасан бол багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг хүлээж аваагүй гэж үзнэ.
Т.*******ын хувьд багийн 2 *******тай болчихлоо. ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай захирамж хүчин төгөлдөр байгаа учраас ойлгомжгүй байдал үүсэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрлөх эрхлэх эрхтэй холбоотой маргааны зөрчлийг шийдвэрлэхдээ ******* ажилтныг хууль бусаар, үндэслэлгүйгээр чөлөөлсөн бол дээд шатны ******* эсвэл шүүх ажлаас чөлөөлсөн захирамжийг нь хүчингүй болгож болно. Гуравдагч этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Т.*******ыг *******д томилсон нь өөрөө хууль бус шийдвэр...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг батламжлан гаргасан ******* сумын Засаг даргын захирамжийг дээд шатны ******* хүчингүй болгосон нь багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд хөндлөнгөөс нөлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж, хариуцагчаас хуульд заасан эрхийн хүрээнд доод шатны Засаг даргын хууль зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон гэж маргажээ.
2. Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар багийн *******д итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэн, Ц.*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх санал хүргүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/15 дугаар тогтоол, багийн *******д Т.*******ыг нэр дэвшүүлж уламжлах тухай 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/16 дугаар тогтоолыг тус тус гарган, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Т.*******ыг тус сумын ******* багийн *******ар томилж, мөн өдрийн Б/10 дугаар захирамжаар Ц.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргажээ.
3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс дээрх захиргааны актуудтай тусгайлан маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар гуравдагч этгээдийн зүгээс гаргасан маргаагүй захиргааны актад холбогдох тайлбар, баримтад дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт хийлээ.
4. Аймгийн ******* маргаан бүхий захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг үндэслэжээ.
5. ******* Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд 66.3-д заасан Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны *******, Ерөнхий сайд хүчингүй болгох талаарх зохицуулалт нь *******ас шийдвэрлэж буй тухайн асуудал нь хуульд зааснаар өөрийнх нь эрх хэмжээнд хамааралтай байгаа тохиолдолд үйлчилнэ.
Тодруулбал, *******ас чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хүлээх үүрэг, бүрэн эрхийг хууль, тогтоомжид тусгайлан зааж өгснөөр дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх хууль зүйн шаардлага хангагдана.
5.1 Багийн Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан тушаалд хамаардаг бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан.
5.2 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны *******ар сум, дүүргийн *******, сум, дүүргийн *******ар аймаг, нийслэлийн *******, аймаг, нийслэлийн *******ар Ерөнхий сайд томилно.”, 64.2.”Дээд шатны *******, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна” гэж зааснаар багийн Засаг даргыг томилох, чөлөөлөхтэй холбогдох бүрэн эрхийг сумын ******* хэрэгжүүлнэ.
5.3 ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамж нь багийн Засаг даргыг чөлөөлсөн хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны *******, Ерөнхий сайд хүчингүй болгох талаарх зохицуулалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдуулж гаргасан шийдвэрт хамаарахгүй.
5.4 Ийнхүү хуульд зааснаар багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд нь сумын ******* байхад Өмнөговь аймгийн *******ас маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамж гаргаж, ******* сумын ******* багийн Засаг даргыг чөлөөлсөн сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгох замаар багийн Засаг даргын томилгооны асуудалд оролцсон нь хууль бус буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах талаарх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.
5.5 Иймд, аймгийн ******* Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасан эрхээ буруу хэрэгжүүлж, багийн Засаг даргыг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ.
6. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг үндэслэсэн байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлд, тухайлбал 48.2.1. “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан бол” гэсэнд хамаарахгүй юм.
6.1 Хуулийн энэхүү заалтыг маргаан бүхий актад заасан хүчингүй болгож буй үндэслэл нь өөрөө холбогдох хуульд тодорхой заасан байхыг ойлгохоос бус Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасан заасан ерөнхий зохицуулалтыг шууд ойлгохгүй юм.
Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн зорилго нь хууль бус ч гэсэн хүчин төгөлдөр болсон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хандсан этгээдийн эрх, хууль ёсны итгэлийг хамгаалахад чиглэгддэг бөгөөд гуравдагч этгээд Ц.*******ийг чөлөөлсөн шийдвэр нь түүний хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт биш болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн *******ас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА