| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03024/И |
| Дугаар | 182/ШШ2024/02751 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02751
| 2024 06 12 | 182/ШШ2024/02751 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоотод байрлах, З /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Т ХХК, төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З нь Т ХХК-ийн, Төрийн банкнаас авсан 1 000 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 50 хувьд 2018.02.13-ны өдөр батлан даалт гаргаж, 15 дугаар батлан даалтын гэрээ байгуулсан.
Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орж зээлийг бүрэн төлөөгүй тул З нь батлан даалтын гэрээний үүргээ биелүүлж 2023.05.08-ны өдөр 150 000 000 төгрөг, 2020.08.21-ний өдөр 89 986 654.11 төгрөг, 2023.09.08-ны өдөр 239 986 654 төгрөг, нийт 479 973 308.11 төгрөгийг Төрийн банканд төлсөн.
Тухайн үед хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ХХК, *******, ******* нар нь Улаанбаатар хот, Б тоот хаягт байрладаг, оршин суудаг, ******* утасны дугаартай байсан.
Одоо оршин суух хаяг нь тодорхойгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.03.12-ны өдрийн 102/Ш32024/05246 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9.-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ХХК, түүнийг төлөөлөх *******, П. Түмэнбаяр нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: З ийн нэхэмжлэлтэй, Т ХХК, төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцож байгаа бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар З болон Т ХХК нарын 2018.02.13-ны өдрийн 15 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ, Батлан даалтын гэрээний хавсралт 1, З болон Т ХХК, *******, ******* нарын хооронд 2018.02.13-ны өдөр байгуулагдсан 15 дугаар Зээлийн гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Зээлдэгчийн зөвшөөрөл, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.12-ны өдрийн 102/ШЗ2024/05246 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч З нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Т ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч З нь Ч тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт нийт 8 882 886.46 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх З болон Т ХХК нарын 2018.02.13-ны өдрийн 15 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ, Батлан даалтын гэрээний хавсралт 1, З болон Т ХХК, *******, ******* нарын хооронд 2018.02.13-ны өдөр байгуулагдсан 15 дугаар Зээлийн гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Зээлдэгчийн зөвшөөрөл зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Т ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нар нь хүсэлт гаргагч З ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтад тодорхойлсон Б тоот хаягт Т ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нар нь оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.12-ны өдрийн 102/ШЗ2024/05246 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Т ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Т ХХК /РД:2619105/, *******гийн Саруул /РД:*******/, *******н Түмэнбаяр /РД:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Т ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан З /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , нарт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА