| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03070/И |
| Дугаар | 182/ШШ2024/02837 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/02837
| 2024 06 17 | 182/ШШ2024/02837 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.*******,
Хариуцагч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 07 сард танилцсан. 2017 оноос эхлэн хамт амьдарсан. Бидний дундаас 2018.02.04-ний өдөр охин , 2021.10.01-ний өдөр хүү Д.Оргил нар төрсөн. Д.******* нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2022 оны 09 дүгээр сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, хүү хоёр маань миний асрамжинд амьдарч, өсч торниж байна. Бид хүүгээ 2021 онд төрсний дараа гэрлэлтээ батлуулах гэсэн боловч янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар байгаад гэрлэлтээ батлуулаагүй өдийг хүрсэн. Хүүхдүүд одоо надтай хамт амьдарч байгаа. Би одоо өөр хүнтэй тусдаа амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Би өмнө нь хүүхдүүдтэйгээ аавыг нь уулзуулдаггүй байсан. Одоо бол байнга уулзуулж холбоотой байлгахыг ойлголоо. Д.******* хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлдэг, харж ханддаг. 2024 оны 05 дугаар сард охины төгсөлтийн баяраар бүх зүйлийг нь авч өгсөн, 01 дүгээр сард 2 хүүхдийн цэцэрлэгийн хэрэгслийг бэлдэж өгсөн. Хүүхдүүд маань аавыгаа сайн мэднэ, хүү бол аавыгаа санадаг, ярьдаг юм. Цаашид хүүхдүүдийг аавтай нь байнга холбоотой байлгана. Одоо би 2 хүүхдэд оногдох тэтгэлгийг хуулийн дагуу тогтоолгож гаргуулах, мөн хүүхдүүдийг өөрийн асрамжид авна. Хариуцагч нь том охиныг өөртөө авч өсгөнө гэж байгаа ч хүүхэд асрамжлах боломжгүй, ээлжийн ажил хийдэг учраас би охин, хүү нараа өөрийн асрамжинд хамтад нь өсгөж хүмүүжүүлнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2.Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 07 дугаар сард танилцсан. 2017 оноос эхлэн хамт амьдарсан. 2018.02.04-ний өдөр охин төрсөн. 2021.10.01-ний өдөр хүү төрсөн. Гэрлэлтээ батлуулахаар хойшлуулсан зүйл байхгүй, их ажилтай байдаг учир гэрлэлтээ батлуулж амжаагүй юм. Хүүхдүүд одоо цэцэрлэгт явдаг. Би хүүхдүүийнхээ хэрэглээний зүйлсийг нь таслахгүй хангаж өгөхийг боддог, өгдөг. Хүүхдүүдтэй уулзъя гэхээр миний болон манай аав ээжийн утсыг О.******* авахаа больсон, ямар ч хоблогдох арга байдаггүй. Би хүүхдүүдээ маш их санадаг. 2022 оны 10 дугаар сараас хамт амьдрахаа больсон, түүнээс хойш хүүхдүүдтэй цөөхөн л уулзуулсан. Би өөрөө тусдаа гэр бүл зохиосон зүйл байхгүй. Бодит байдалд энэ хугацаанд хүүхдүүд ээжтэйгээ хамт байгаагүй. Манайд аав, ээж дээр зарим хугацаанд байдаг байсан. Би гэрээсээ яваад манай аав, ээжийн гэрт хүүхдүүд болон О.******* нар үлдсэн байсан. Тэгээд өөр хүнтэй суусан. Сүүлийн үед ажил болон гэрт нь очиход 2 хүүхэдтэй маань уулзуулдаггүй. Хуульд зааснаар 2 хүүхдийн тэтгэлгийг төлнө. Нэхэмжлэгч одоо өөр хүнтэй амьдарч байж 2 хүүхдийг хоёуланг нь ээж дээр нь байлгамааргүй санагдаж байна. Том охин сургуульд орох гэж байгаа учраас би өөрийн асрамжид авах боломжтой. Хүүхдүүд маань манай аав, ээж болон надтай хамт байх дуртай байдаг. Нэхэмжлэгчийг хүүхдүүдээ харж, халамжилж, асарж тэжээж чадахгүй гэх баримт одоогоор байхгүй. 2 хүүхэд маань миний нэрээр овоглож гэрчилгээгээ авсан. Цаашид хүүхдүүдийг надтай уулдаж, хамт байлгах боломжтой байхыг нэхэмжлэгчээс хүсч байна. Бид нарт эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин , хүү нарын төрсний гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Таны итгэл өрхийн эрүүл мэндийн төвийн , нарын эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нэхэмжлэгчийн хаягийн болон ам булүийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргасан бөгөөд хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ, нөхөр Д.******* гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон, бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, одоо бид тус тусын амьдралтай болсон, 2 хүүхдээ өөрийн асрамжинд байлгаж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлүүлнэ гэж тайлбарласан.
2.Хариуцагч Д.******* нь бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хүүхдийн асрамжийн хувьд том охин маань сургуульд орох гэж байгаа учраас өөрийн асрамжид авах саналтай, хуульд зааснаар 2 хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбарласан.
3.Нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь 2015 онд танилцан, улмаар хамтран амьдарч, энэ хугацаанд тэдний дундаас 2018.02.04-ний өдөр охин , 2021.10.01-ний өдөр хүү нар төрсөн болох нь , тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдсон.
4.Зохигчид эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд охин , хүү нарыг хариуцагч Д.*******аар овоглож, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, хариуцагч өөрийн хүүхдүүд мөн болох талаар хүлээн зөвшөөрч маргаагүй нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон байна.
5.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д ...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д Эцэг эх нь насанд хүрээгүй.хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эцэг эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул эцэг Д.*******аар охин , хүү нарт оногдох хүүхдийн тэтгэлэг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Хариуцагч Д.******* охин ийг өөрийн асрамжинд авах боломжтой гэж тайдбарлаж байх боловч нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин , хүү нарын төрсний гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын О.*******ийн ам бүлийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Таны итгэл өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр , нар нь ээж О.*******ийн асрамжинд, эрүүл өсч бойжиж байгаа бөгөөд тул бага насны хүүхдүүдэд өсч бойжих орчин нөхцөл, эрүүл мэнд, хүмүүжилд тавих анхаарал халамж зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэднийг хамтад нь эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд шүүхийн онцгой харъяаллын дагуу нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн.
8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, хүүхдүүдэд оногдох хүүхдийн тэтгэлэгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******аас 102 156 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин , 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү нарыг эх О.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар охин , хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д заасныг баримтлан хариуцагч Д.******* нь охин , хүү нартай хамт байх, уулзах, тэжээн тэтгэх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч О.*******т даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар энэ нэхэмжлэл нь уллсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******аас 102 156 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА