| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04545/И |
| Дугаар | 184/ШШ2024/03226 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03226
| 2024 06 06 | 184/ШШ2024/032******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ******* /-ийн нэхэмжлэлтэй,
иуцагч: ******* дүүрэг, хороо, гудамж, *******6 тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:УЗ0029*******17/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: Нэхэмжлэгч нь хариуцагч М.тай 2017 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охиныг төрүүлсэн. Талууд 2023 оноос эхлэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрахаа больсон бөгөөд хариуцагч М. нь өөрийн гэсэн амьдралтай болсон. Тусдаа амьдарч эхэлснээс хойш хариуцагч нь охин болох Г.д мөнгөн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэхээ больсон бөгөөд энэ талаар түүнээс нэхэмжлэхэд сайн дураараа өгөхөөс татгалзсан. Түүнчлэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргавал би чамтай маргана гэх зэргээр сүрдүүлэх болж охиндоо тусламж дэмжлэг үзүүлэхгүй, тэтгэлэг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлгийг хариуцагч М.ас гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
2. иуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.*******гийн нэхэмжлэлтэй, М.д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан ба охин Г. нь миний охин мөн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, охин Г.гийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 135 дугаартай оршин суудаг нь үнэн болох тодорхойлолт, Итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд хандаж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2017 онд М.тай танилцаж, улмаар бидний дундаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Г. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос тусдаа байгаа. Иймд хариуцагч М.ас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
2. иуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. /хавтаст хэргийн 13 дугаар тал/
3. Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч М. нарын дундаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Г. төрсөн, эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
4. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хүүхдийн эцэг эх гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүй байх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх хамгаалахгүй байх үндэслэл болохгүй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг М.ас тэтгэлгийг гаргуулан бага насны хүүхэд болох Г.г сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Зохигчдын хэн аль нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй тул тэдний шаардсан хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцнэ.
7. Түүнчлэн хариуцагч М. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүй хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар бага насны хүүхэд болох овогт /регистрийн дугаар: УП20302349/-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-******* нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.ас тэтгэлгийг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг М.д, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.*******д тус тус даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.*******гээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР