Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0925

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны ш******* шүүх хуралдааныг Е******* шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус ш******* шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.А*******,

Нэхэмжлэгч: Ё.Ц*******,

Хариуцагч: Ш******* е******* з******* хоорондын Шүүгч өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан олгох нэг удаагийн тэтгэмж-тэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.А*******, Ё.Ц******* нараас Ш******* е******* з*******д холбогдуулан Шүүгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон Ш******* Е******* З*******ийн тогтоол болон тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүүд Ч.А*******т 83,577,204 төгрөг, Ё.Ц*******д 49,193,892 төгрөг олгохыг даалгуулах-аар маргаж байна.

2. Монгол Улсын Е*******лөгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Ёгийн Ц*******г Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгчийн албан тушаалаас, мөн Монгол Улсын Е*******лөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай 2023 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Чын А*******ийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн.

3. Улмаар Ш******* е******* з*******ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дугаар тушаалаар Ё.Ц*******д 97 200 000 /Ерэн долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийн, мөн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар Ч.А*******т 97 200 000 /Ерэн долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж тус тус олгохоор шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Ё.Ц*******гаас 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ш******* е******* з*******д хандан Цалингийн зөрүү болон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай хүсэлт гаргасны дагуу Ш******* е******* з*******ийн даргын, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дүгээр албан бичгээр ...Нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах хүсэлтийн тухайд, зарим шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд тэтгэмжийн зөрүүтэй холбоотой асуудлаар шүүхэд хандсан бөгөөд одоогоор хуулийн хүчин төгөлдөр болсон ш******* шийдвэр байхгүй байна, иймд таны гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг, нэхэмжлэгч Ч.А*******ээс гаргасан хүсэлтэд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03/1608 дугаар албан бичгээр ...танд олгох тэтгэмжийн зардал дээрх хууль тогтоомж, журмын дагуу 2022 оны төсөвт батлагдсан бөгөөд төсөвт батлагдсан хэмжээгээр олгогдох юм гэх хариуг, мөн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01/1*******8 дугаар албан бичгээр таны нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай хүсэлттэй танилцлаа. Нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой асуудлаар Та шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэжээ. Ш******* шийдвэрээр Таны нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариуг тус тус өгсөн байна.

Эдгээр татгалзсан хариуг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч Ч.А*******, Ё.Ц******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдан хэрэгжиж буй Монгол улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаа тэтгэмж олгоно гэж хуульчилжээ.

Гэтэл Ш******* Е******* з*******өөс нэг удаагийн тэтгэмж олгохдоо бидний авч байсан албан тушаалын үндсэн цалин болох 2.700.000 төгрөгөөр тооцож дутуу олгосон болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т ... захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол гэснээр Ш******* Е******* З******* шүүгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон тогтоолд өөрчлөлт хийхгүй, зөрүүг олгох талаар шийдвэрлээгүй нь нэхэмжлэгч нарын хуулиар эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй хохирол учруулсан гэж үзэж байна.

Иймд Ш******* Е******* З******* шүүгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон тогтоол болон тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тэтгэмжийн зөрүүд шүүгч асан Ч.А*******т 5.021.589x36cap=180.777.204-97.200.000=83.577.204 төгрөгийг, шүүгч Ё. Ц*******д 4.066.497x36cap=146.393.892-97.200.000=49.193.892 төгрөгийг тус тус гаргуулан олгохыг даалгаж өгнө үү гэв.

5.1 Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Бид хуулийг хэрэгдэхдээ үг үсгээр нь таслал цэгээр нь уншиж дүгнэлт хийж хэрэглэдэг. Монгол улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Иймд үндсэн цалинг барих ямар ч боломж байхгүй. Математикийн шинжлэх ухаанд хувьсан тоон дээр дундаж гаргадаг. Тогтмол тоон дээр гаргахгүй. Иймд бид нарын нэмэгдлийг нэмээд Тамгын газраас гаргасан сүүлийн 3 жилийн цалингийн дунджаар гаргаж байгаа. Иймд цалингийн дунджаар нь гаргуулахаар маргаж байгаа.

Хэрэв Монгол улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт үндсэн цалингаар гэж бичсэн бол бид маргахгүй. Дундаж цалин гэсэн учраас маргаж байгаа.

Хөдөлмөр нийгмийг хамгаалах сайдын 2021 оны А93 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалинг тодорхойлох журмын дагуу Тамгын газрын нягтлангаас тухайн дүнг гаргасан. Уг дүнгээр зөрүүгээ тооцож нэхэмжилж байгаа. Монгол улсын Ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан. Тухайн заалтаар олон жил ажилласан шүүгч нарын цалин буурсан. Тэгэхээр өмнөх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд ажиллаж байсан учир уг заалтыг барихгүй. Шүүгч Ё.Ц******* бид хоёрын цалин Ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах заалтын дагуу буурсан. Тэгэхээр Тамгын газраас өгсөн дундаж цалин тодорхойлсон тодорхойлолтын дагуу тэтгэмжээ авна гэж үзэж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол е*******лөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, е******* үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан. Монгол улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг бол илүү нарийвчилсан зохицуулалт тул Төрийн албаны тухай хуулийг баримтлахгүй гэж үзэж байна. гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...

Монгол Улсын ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан бөгөөд Ш******* е******* з******* хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

Монгол Улсын ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

Албан тушаалын цалин Монгол Улсын ш******* тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны ш******* шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш******* е******* з*******ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны ш******* Е******* шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна.

Монгол Улсын ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын ш******* тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

-УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм.

Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Е******* шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ". сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Ш******* е******* з*******өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Монгол Улсын ш******* тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтад зааснаар Е******* з*******ийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, тушаал гаргадаг ба хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон.

Энэхүү тушаалыг гаргахдаа Монгол Улсын ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан хуулийн уг заалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон.

Монгол Улсын ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Ш******* е******* з*******өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй юм.

Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуульд заасан хувь хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ-ийн даргын тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

Чиг үүргийн хамаарлын хувьд шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдсон нэг удаагийн тэтгэмж олгох асуудал нь Монгол Улсын Ш******* тухай хуулийн 40 дүгээр зүйл, 47 дугаар зүйлд, 70 дугаар зүйлд заасанчлан Ш******* е******* з*******ийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. ‎

Тушаал гаргах эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол Улсын ш******* тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтыг удирдлага болгон акт гаргасан.

Тушаалын агуулга хангалттай тодорхой байгаа бөгөөд давхардсан утга агуулаагүй, шүүгчид олгох тэтгэмжийн дүнг тодорхой тусгасан.

Тушаал нь хуульд нийцсэн бөгөөд тухайлбал Монгол Улсын Ш******* тухай хуульд заасан болзол шаардлага, хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, шүүгчээр томилогдон тангараг өргөсөн төрийн албан хаагч, шүүгчийн хувьд нарийвчлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа харилцаа тул Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиас илүүтэйгээр Монгол Улсын Ш******* тухай хуулийн тодорхой зохицуулалтаар тэтгэмж тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд Ш******* тухай хууль нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.А*******, Ё.Ц******* нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Ч.А*******, Ё.Ц******* нар тус шүүхэд хандаж Шүүгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон Ш******* Е******* З*******ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн , 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тогтоол болон тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү буюу дутуу олгосон хохиролд Ч.А*******т 83,577,204 төгрөг, Ё.Ц*******д 49,193,892 төгрөг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...Ш******* Е******* з*******өөс нэг удаагийн тэтгэмж олгохдоо бидний авч байсан албан тушаалын үндсэн цалин болох 2.700.000 төгрөгөөр тооцсон нь буруу, тэтгэмжийг дутуу олгосон, үндсэн цалингаас биш хуульд заасан нэмэгдлийн хамт сар бүр авч байсан цалин хөлсний дунджаар тооцох ёстой байсан гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй... гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Монгол Улсын Е*******лөгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай ******* дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Ё.Ц*******г Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгчийн албан тушаалаас, мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай 203 дугаар зарлигаар Ч.А*******ийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн.

Улмаар Ш******* е******* з*******ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дугаар тушаалаар Өндөр насны тэтгэвэрт гарсан...Ё.Ц*******д 97 200 000 /Ерэн долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийн, мөн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ш******* шүүгч Ч.А*******т 97 200 000 /Ерэн долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тус тус шийдвэрлэсэн, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Хариуцагч эдгээр захиргааны актуудыг гаргахдаа Монгол Улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 болон Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

Монгол Улсын Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ...төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.

Үүний дагуу, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1-д Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно, 2.2-т Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна 2.3-т Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн дундаж хэмжээ...-г баримтална гэж тус тус заажээ.

Нэг. Нэхэмжлэгч нараас гаргасан Ш******* Е******* З*******ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай болон Ш******* е******* з*******ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Ш******* тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Ш******* е******* з******* нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүгчийн хараат бус, ш******* бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий ш******* захиргааны төв байгууллага бөгөөд хуулийн 70.2.3, 70.2.4-т заасан шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ш******* санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиг үүрэгтэй.

Түүнчлэн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-д зааснаар Энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах болон 73.1.2-т зааснаар Шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх хэмжээтэй байгууллага байна.

Гэтэл Ш******* е******* з******* нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Ш******* тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарт олгох тэтгэмжийг дутуу тооцож дээрхи тогтоолуудыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /хүчингүй болсон/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно гэж, Монгол Улсын Ш******* тухай хуулийн /шинэчлэн найруулсан/ 46 дугаар зүйлийн 46.1-д Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна, 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ., 46.4-т Ш******* төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй гэж заасан, энэ нь шүүгчийн цалин хөлсийг ямар ч тохиолдолд бууруулж болохгүй талаар нарийвчлан зохицуулсан зохицуулалт.

Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж тус тус заасан, тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж тодорхойлон улмаар хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах-аар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.4-д Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно, 1.4.1-1.4.5-д үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал гэж, 2.1-д Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж тус тус журамлажээ.

Эдгээр хууль болон журмын заалтаас үзвэл Монгол Улсын Ш******* тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэсэн заалтын сарын дундаж цалингийн хэмжээгээр гэх ойлголтыг агуулгын хувьд сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр гэж тайлбарлаж хэрэглэхээр байна.

Гэтэл Ш******* е******* з******* нь Ш******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан нэхэмжлэгч нарт олгох тэтгэмжийг тооцохдоо нэхэмжлэгч-шүүгч нарын албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлүүдийг оруулан тооцолгүй сарын дундаж цалин-г дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгохоор зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Иймд Ш******* Е******* З*******ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай болон Ш******* е******* з*******ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дугаар тогтоолуудыг агуулгын хувьд эрх зүйн алдаатай захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд Г.Занданшатар....тодруулж тайлбарлахад шүүгчийн цалинг бууруулах асуудал огт яригдаагүй. Харин онцгой нөхцөлийн болон докторын зэрэг нэмэгдэл, ажилласан жилийн, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж тодруулж байгаа. Энэ нэмэгдлүүд нь одоо дагалдан гарах хууль, тогтоолууддаа тусгалаа олж эцэслэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулаад 47 дугаар зүйл хасагдаж байгаа нь шүүгчийн эдийн засгийн баталгаа ...-г төрөөс хангана гэсэн заалттай уялдуулж ярьж байна гээд хуулийн төслийн 47 дугаар зүйлийг хасах санал дэмжигдсэний зэрэгцээ гишүүн Т.Аюурсайханаас ...энэ 36 сарын нэг удаагийн тэтгэмжээс гадна үндсэн цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтооно гэдгийг Улсын Их Хурал дэмжээгүй...цалин хөлс гэдэг нь үндсэн цалин, нэмэгдлээс тогтоно гэж байгаа гэж тайлбарлаж тэтгэврийг цалин хөлсний 80 хувиар тогтоох төслийн заалтыг хасахаар санал гаргаж гишүүдийн 65 хувь дэмжсэнээс үзвэл, хууль тогтоогчид нэг удаагийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин гэдэгт үндсэн цалин болон нэмэгдлүүд багтах-аар тайлбарлаж баталсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөлд олгодог...тэтгэмжид нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлгүй, хуульд заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин гэх агуулга бүхий тайлбаруудыг хүлээж авах үндэслэлгүй.

Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актуудад хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэл болгож улмаар шүүгчид буцалтгүй тусламж олгох-оор шийдвэрлэсэн боловч тухайн асуудал нь буцалтгүй тусламж олгож байгаа асуудал биш харин шүүгч өндөр насны тэтгэвэрт гарсантай нь холбогдуулан түүнд олгож байгаа тэтгэмж болохын хувьд Ш******* тухай хууль илүү нарийвчилсан зохицуулалттай хууль болно.

Өөрөөр хэлбэл, дээрх тушаалуудад буцалтгүй тусламж гэх нэр томьёог хэрэглэсэн нь үндэслэлгүй, Шүүгчийн албан тушаал эрхэлж байсан этгээдийн тухайд Төрийн албаны тухай хуулийн энэ заалт хэрэглэгдэхгүй.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, шийдвэрлэсэн болно.

Хоёр: ...тэтгэмжийн зөрүү Ч.А*******т 83.577.204 төгрөг, Ё.Ц*******д 49.193.892 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтүүдэд хариуцагч Ш******* е******* з*******өөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг болон 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01/1*******8 дугаар албан бичгээр тус тус ...хүсэлтийг хангах боломжгүй гэх хариуг өгсөн байна.

Эдгээр татгалзсан хариу нь хуульд үндэслээгүй, захиргааны байгууллагаас гаргасан актын хууль зүйн үндэслэлийг хянуулах хуулиар олгосон боломжийг олгохгүйгээр шууд татгалзсан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус татгалзал гэж шүүх дүгнэв.

Иймд Ш******* е******* з*******өөс нэхэмжлэгч нарт хуульд заасны дагуу олговол зохих нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа татгалзал, эс үйлдэхүй нь хууль бус байх тул уг тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй, тэтгэмжийн зөрүүд Ч.А*******т 83.577.204 төгрөгийг, Ё.Ц*******д 49.193.892 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Монгол Улсын Ш******* тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А*******, Ё.Ц******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш******* е******* з*******ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дугаар тушаалын Ё.Ц*******д, мөн Ш******* е******* з*******ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай дугаар тушаалын Ч.А*******т холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.А*******т тэтгэмжийн зөрүүд 83.577.204 төгрөг, нэхэмжлэгч Ё.Ц*******д тэтгэмжийн зөрүүд 49.193.892 төгрөгийг тус тус олгохыг Ш******* е******* з*******д даалгасугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН