Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03227

 

*******24 06 06 184/ШШ*******24/*******227

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ИЭ6212*******17/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, хороолол байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, *******24 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.д *******22 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөгийг зээлдүүлсэн билээ. Тухайн өдөр Б. нь мөнгө зээлээч машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна хэмээн дээрх мөнгийг зээлж авсан бөгөөд нэг байгууллагад хамт ажилладаг байсан тул түүнд итгэж гэрээг бичгээр байгуулаагүй. Мөн мөнгийг өөрийн Хас банкны тоот данснаасаа авч бэлнээр өгсөн юм. Б. нь дээрх мөнгөнөөс 4,*******0,000 төгрөгийг *******22 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл нь 4,800,000 төгрөг үлдсэн. Үүний дараа буюу *******22 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б. нь дахин мөнгөний хэрэг байна түр зээлээч гэсний дагуу түүнд дахин 3,000,000 төгрөгийг зээлдүүлснээр түүний зээлийн үлдэгдэл нь төлбөр нь 7,800,000 төгрөг болсон юм. Мөн *******23 оны 07 дугаар сарын 31-ний өдөр түүнд дахин 2,500,000 төгрөгийг зээлдүүлэн өгснөөр түүний зээлийн нийт үлдэгдэл нь 7,800,000+2,500,000=10.300.000 төгрөг болсон. Дээрх төлбөрөөс зээлдэгч нь буцаан *******23 оны 10 дугаар сарын 16-ны 2,650,000 төгрөгийг, мөн *******23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,650,000 төгрөг, *******24 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн *******24 оны ******* дугаар сарын 07-ны өдөр 800,000 төгрөгийг буюу 6,100,000 төгрөгийг төлсөн. Үүнийг зээлийн үлдэгдэл төлбөр болох 10,300,000 төгрөгөөс хасаж тооцоход 10,300,000-6,100,000=4,*******0,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иймд зээлдэгч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 4,*******0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,*******0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,

75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. П.*******гийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,*******0,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгөөс 138,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /100*******0900941/-аас 69,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР