| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03384/И |
| Дугаар | 182/ШШ2024/02856 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/02856
| 2024 06 19 | 182/ШШ2024/02856 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, Я ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 626 126.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Я ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь манай компанитай 2020.04.08-ны өдөр 20/044 тоот Зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн, NZE1240035260 арлын дугаартай ******* улсын дугаартай T маркийн суудлын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн зээл авсан. Зээлдэгч ******* нь 2020.04.08-ны өдрийн 20/044 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн төлбөрөөс 905 282.99 төгрөг, зээлийн хүүгээс 525 190.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 32 526.95 төгрөгийг төлсөн буюу нийт 1 463 000 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн. Гэвч ******* нь сүүлд 2021.07.09-ний өдөр төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй, зээлийн гэрээний үндсэн нөхцлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүрлээ. *******д зээлээ төлөх тухай удаа дараа мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэж байсан. Иймд 2024.05.17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 594 717.01 төгрөг, зээлийн хүү 713 757.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142 751.62 төгрөг, нийт 1 451 226.54 төгрөг, мөн хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3 удаагийн нотариатын зардал 34 500 төгрөг, 2 удаагийн эрэн сурвалжлах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 140 000 төгрөг, нийт 174 900 төгрөг, нийт 1 626 126.54 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******тай нэхэмжлэлийн шаардлага болох 1 626 126.54 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2024.06.30-ны өдрөөс 2024.09.30-ны өдрийн хооронд сар бүр 406 531.5 төгрөг төлөхөөр тохирч эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие Я ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 626 126.54 төгрөгийг 4 сарын дотор буюу сар болгоны 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Я ББСБ ХХК нь хариуцагч *******тай дараах байдлаар эвлэрч байна.
1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 626 126.54 төгрөгийг 4 хувааж буюу 2024.06.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөгөөр тус тус төлнө... гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн график, 2020.04.08-ны өдрийн 20/044 дугаартай Зээлийн гэрээ, 2020.07.08-ны өдрийн Фидуцийн гэрээ, Зээлийн хорооны хурлын шийдвэр, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, цахим гүйлгээний баримт, төлбөрийн даалгавар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 181/ШШ2022/01293 дугаар шийдвэр, нотариатын мөнгөний тасалбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.05-ны өдрийн 182/ШЗ2022/12416 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.08-ны өдрийн 181/ШШ2023/03983 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Төрболдын илтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан, 1 626 126.54 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.06.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 968.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 484.1 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 20 484.1 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Я ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, 1 626 126.54 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.06.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.07.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.08.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөг, 2024.09.30-ны өдрийн дотор 406 531.5 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 968.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 484.1 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 20 484.1 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА