Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/02858

 

    

 

 

 

 

 

2024 06 19 182/ШШ2024/02858

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: Ч байрлах, К ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

 

447 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч У.******* нь манай компанитай 2022.05.24-ний өдөр Tentech-2 үйлчилгээний ТТ02581 тоот Хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER, VOO болох сүлжээ хүлээн авагч 374 000 төгрөгийг төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр К ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээг хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-т заасны дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. 2024.04.01-ний өдрийн байдлаар 2023 оны 11, 12 дугаар сарын үйлчилгээний төлбөр 70 900 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 374 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 2 500 төгрөг, нийт 447 400 төгрөгийг хариуцагч У.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч У.*******ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч У.*******оос шүүхэд гаргасан тайлбартаа: У.******* миний бие К ХХК-иас нэхэмжилсэн 447 400 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан эрх, үүрэг, үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* дугаар регистртэй хуулийн этгээдийн улсын бүтгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, К ХХК-ийн ТТ02581 дугаартай тусгай зөвшөөрөл, нэхэмжлэх, ТТ02581 тоот Хэрэглэгчийн гэрээ, хэрэглэгчийн мэдээлэл, У.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, төлбөрийн баримт зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч У.*******од холбогдуулан, нийт 447 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 447 400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 8 282.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 282.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.К ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.*******од холбогдох, нийт 447 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 447 400 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 8 282.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 282.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА