Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02879

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24

182/ШШ2024/02879

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х байрлах, ******* регистрийн дугаартай, Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 516 179.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч иргэн ******* манай Н ББСБ-тай 2022.11.22-ны өдөр ЗГ/2022/37742 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх зээлийн гэрээ байгуулан 2023.03.27-ны өдөр 8 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авсан ба гэрээний 1 дүгээр хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч зээлэн авсан. Хариуцагч нь зээл авснаас хойш үндсэн зээлийн хүүнд 441 057.99 төгрөгийг үндсэн төлбөрт 1 823 467.04 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд 4 039.28 төгрөгийг нийт 2 268 564.31 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөр 6 176 532.96 төгрөг, зээлийн хүү 1 226 507.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113 139.35 төгрөг нийт 7 516 179.41 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин манай байгууллагыг хохироож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас цахим хэрэглээний зээлийн гэрээний 2.1, 2.3, 2.4 болон 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6 дахь заалтад заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2024.04.18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 6 176 532.96 төгрөг, зээлийн хүү 1 226 507.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113 139.35 төгрөг нийт 7 516 179.41 төгрөгийг хариуцагч П.Сүнжидмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг батлаж өгнө үү. Энэхүү эвлэрлийн гэрээг харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүрэг, үр дагаврыг ойлгосон, цаашид энэ асуудлаар маргаан гаргахгүй гэв.

 

3.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Н ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 7 516 179.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд 2024.06.24-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5 516 179.41 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2024.07.25-ны өдөр, 2 516 179.41 төгрөгийг 2024.08.25-ны өдөр төлнө. Энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан ба хуульд заасан үр дагаврыг ойлгосон, цаашид маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулссан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Н ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 7 516 179.41 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд ньтөлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2024.06.24-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5 516 179.41 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2024.07.25-ны өдөр, 2 516 179.41 төгрөгийг 2024.08.25-ны өдөр төлөхөөр энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан ба хуульд заасан үр дагаврыг ойлгосон, цаашид маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулссан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 2022.11.22-ны өдрийн 37742 дугаар цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, зээл зээлийн хүү эргэн төлөх хуваарь, зэргийг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 516 179.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.06.24-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5 516 179.41 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2024.07.25-ны өдөр, 2 516 179.41 төгрөгийг 2024.08.25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ тэдний тайлбараар нотлогдож байна.

Зохигч талын эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 208.87 төгрөгийн 67 604.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 67 604 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 67 604.43 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н ББСБ ХХК нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 516 179.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 7 516 179.41 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.06.24-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5 516 179.41 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг 2024.07.25-ны өдөр, 2 516 179.41 төгрөгийг 2024.08.25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 208.87 төгрөгийн 67 604.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 67 604.43 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 67 604.43 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА