Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02920

 

    

 

 

 

 

 

 

2024 06 27 182/ШШ2024/02920

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: Х хаягт байрлах, *******, түүнийг төлөөлж Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,

 

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 269 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.18-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолоор ******* нь 2023.02.04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байр гадна талбайд *******тай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөөгүй байна. Хохирогч ******* нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ойрын дуудлага, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж, Сод топаз эмнэлэг болон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд амбулаторийн үзлэгт орсон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нь зөрчил, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна. *******оос эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 269 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ******* тоот дансанд оруулуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 269 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 269 000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2023.10.31-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн хүсэлт, 2023.10.05-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Баянгол дүүргийн Прокурорын газарт олгосон итгэмжлэл, 2023.08.18-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2024.03.14-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн албан бичиг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч нь хариуцагч *******ид холбогдуулан, 269 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 269 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******, түүнийг төлөөлж Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, *******ид холбогдох, 269 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 269 000 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА