Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 120

 

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.О,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г д холбогдох 1728000060002 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн,

Г.Г нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймаг, ******* сум, 6 дугаар баг, Жаал-Уулын 6-6 тоотод орших иргэн Ш.Т ийн байнга амьдардаг гэрийн цоожийг арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нэвтрэн 32 инчийн Shагp маркийн зурагт хулгайлж 150000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аймаг ******* сум Нисэхийн 9-3 тоотод орших иргэн Э.Х ийн байнга амьдардаг гэрт нэвтэрч Samsung маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 550000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 11-ны өдөр *******ын 186-4 тоотод орших иргэн Б.Д гийн байнга амьдардаг гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэн гэрт нэвтэрч Монел маркийн 39 инчийн LED зурагт хулгайлж 612990 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *******ын 25-3 тоотод орших иргэн Д.Б гийн байнга амьдардаг гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэн гэрт нэвтэрч Grundig маркийн LCD зурагт хулгайлж, 300000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг гэмт хэргийг нууцаар, хууль бусаар нэвтэрч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан хулгайлж нийт 1612990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд ярьсан” гэв.

Хохирогч Ш.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “....2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед аймгийн ******* сумын Жаал-Уулын 06-06 тоотод байдаг гэрээсээ гараад ажилдаа явсан. Манай хүү А.Б  гэртээ унтаад үлдсэн. Өдөр манай хүү над руу залгаад “Би босчихлоо” гэхээр нь “Манай ажил дээр ирээд хоол цай идчихээд яв” гэж хэлсэн. Удаагүй манай хүү А.Б  ирж цай хоол идчихээд сургууль руугаа явсан. Би 19 цагийн үед ажлаасаа тараад 7 дугаар сургууль дээр ирж хүүтэйгээ уулзаад сургуулийн хувиарыг сонсох гэж орой 23 цаг хүртэл түүний сургууль дээр байж байгаад би түрүүлээд гэр рүүгээ явсан. Гэрт очиход гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн гэрт хулгай орсон байдалтай байсан. Гэртээ ороод ямар эд зүйл алга болсныг үзэхэд гэрийн хойд талд авдар дээр байсан 32 инчийн өнгөт зурагт алга байсан. Би цагдаагийн газар руу утсаар дуудлага өгч “Манай гэрийн хаалгыг эвдээд зурагтыг хулгайлсан байна” гэж хэлсэн. Манай хүү өдөр явахдаа гэрийн хаалгаа цоожоор цоожлоод явсан байсан. Намайг орой гэрт ирэхэд гэрийн цоожийг эвдээд гэрт байсан зурагтыг хулгайлаад аваад явсан байсан. Шөнө байсан болохоор хүний ул мөр байсныг анзаараагүй. Би алдагдсан зурагтыг 2013 онд аймгийн “Номинговь” худалдааны төвөөс худалдаж авч байсан, хуучин зурагт байсан. 32 инчийн Sharp маркийн өнгөн зурагт байсан, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Манай зурагтыг ямар хүн авсныг тухайн үед мэдээгүй, цагдаа дуудаад танай зурагтыг Г.Г  гэдэг хүн авсан байна гээд миний зурагтыг надад хүлээлгэж өгсөн. Тухайн үед зурагт хулгайлсан хүнийг олж хохирлоо төлүүлмээр байсан, одоо бол миний зурагтыг хүлээлгэж өгсөн, зурагт ямар нэгэн шатсан эвдэрсэн зүйл байгаагүй бүрэн бүтэн байсан учраас надад гомдол санал байхгүй. Г.Г  миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ /хх-20-22/,

Иргэний нэхэмжлэгч М.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай гэр аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг болох хуучин Нисэхийн 01-01 тоот хашаанд байдаг юм. Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед гэрээсээ гараад хашааныхаа хаалгыг хаах гэтэл манай хашааны урдуур нэг эрэгтэй хүн зурагт тэвэрчихсэн явж байхаар нь очоод “За наад бариад явж байгаа зурагтаа зарах юм уу?” гэхэд “Зарнаа, авах бол 150.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Би тэр залууг дагуулаад гэртээ оруулаад зурагтыг нь тогонд залгаад шалгахад ямар нэгэн эвдэрсэн зүйлгүй асаж байсан. Тэр залууд би “Надад одоо 150.000 төгрөг алга, байгаа нь 100.000 төгрөг байна” гэхэд “100.000 төгрөгөөр ав” гэсэн. Би эхнэр рүүгээ дагуулж очоод 100.000 төгрөг авч тэр залууд өгсөн. Нөгөөдөр нь манай хашаанд цагдаагийн хүмүүс ирээд манай гэрт ороод нөгөө хүнээс худалдаж авсан зурагтыг хараад “Энэ зурагтыг хэнээс яаж авсан” гэж асуусан. Миний худалдаж авсан зурагтыг хулгайд алдагдсан зурагт байна гэсэн. Тэр залуу дунд эргэм насны, боровтор царайтай, намхан биетэй, надад нэрээ хэлэхдээ Г.Г  гэж байсан. Миний авсан зурагт хар өнгийн нимгэн 32 инчийн Sharp маркийн хуучин өнгөт зурагт байсан. Би тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Г.Г  надад “Манай гэрийн зурагт байгаа юм, эхнэр хөдөө явсан, би архи уух гээд зурагтаа зарахаар явж байна” гэж хэлсэн. Г.Г  ганцаараа архи уусан байдалтай амнаас нь архи үнэрсэн согтуу явж байсан. Надад гомдол санал байхгүй, харин Г.Г оос 100.000 төгрөгөө эргүүлж авмаар байна. Өөр хүсэлт байхгүй.” гэжээ. /хх-23-24/,

Гэрч Ш.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би хүү А.Б ийн хамт 2013 оны 07 дугаар сард аймаг, ******* сум, 6 дугаар баг, Бага-Уулын 08 дугаар гудамжний 02 тоотоос 06 дугаар баг, Жаал-Уулын 06 дугаар гудамж 06 тоотод нүүж ирсэн юм. Түүнээс хойш 4 дахь жилдээ тухайн хаяг дээр амьдарч байна. Хүү А.Б  бид хоёр 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 30 минутад сэрээд 08 цаг 30 миунтад гэрээсээ гарч би ажилдаа, харин хүү унтаад үлдсэн. Үүний дараагаар 11 цаг 40 минутын үед хүү А.Б  нь 89... дугаарын утсаар ярин “Ээж би гэрээс гарлаа конкурсны хувиар өгч байгаа газар очлоо” гээд утсаа тасалсан. Миний хүү А.Б  13 цаг 30 минутын үед манай ажил болох Эрүүл мэндийн газрын хойд талд байрлах Зоонозын өвчин судлалын төвд ангийн хүүхэд болох Ц.Н тай хамт ирээд цай уучихаад буцаад конкурсны хувиар өгч байгаа 7 дугаар сургууль руу явсан юм. Тэр үед 14 цаг өнгөрч байсан. Би ажил дээр ачаалалтай байсан учраас орой 21 цаг 20 минутын үед хүү рүүгээ ярихад хүү А.Б  “Ээж миний ажил дөхөж байна, та хүрээд ир” гэхээр нь би 7 дугаар сургууль дээр очоод хүүтэйгээ хамт хүлээж байгаад хүү маань Техникийн Их сургуулийн цахилгааны инженерийн ангид элсэн орж суралцах эрхээ авсан байсан. Би гэртээ ганцаараа такси бариад очиход гадаа хашааны хаалга онгорхой байхаар нь ороод гэрийн хаалгыг онгойлготол хойморт байсан 32 инчийн “Шарп” маркийн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр худалдаж авч байсан хар өнгийн зурагт маань алга болсон байсан. Би хүү рүүгээ утсаар яриад “Хурдан ир гэрээс телевизор алга болсон байна” гэхэд хүү маань удалгүй ирээд “Цоожлоод гарсан даа таныг ирэхэд яамархуу байдалтай байсан бэ?” гэхээр нь болсон зүйлийн талаар хэлсэн. Би тухайн үед зурагтаа Номин трейд компаниас 399.990 төгрөгөөр худалдан авч байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би алдагдсан телевизороо 399.990 төгрөгөөр үнэлж байна. Эвдэрсэн хаалгаа засуулж телевизороо олж авах саналтай байна.” гэжээ. /хх-25-26/,

Арван найман насанд хүрээгүй гэрч А.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би ээж Ш.Т ийн хамт 2013 оноос хойш ******* сумын 6 дугаар баг, Жаал-Уулын 06  дугаар гудамж 06 тоотод амьдарч байна. Ээж Ш.Т 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 миунтад ажилдаа явлаа гээд гэрээс гараад явсан юм. Намайг гэртээ ганцаараа байж байхад манай ангийн Ц.Н 10 цаг өнгөрч байх үед манайд ирээд намайг сэрээгээд 12 цаг хүртэл бид хоёр хамтдаа байж байгаад их дээд сургуульд элсэн орох сурагчдын хувиараа авахаар ******* сумын ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль руу хамтдаа явсан юм. Тухайн үед би гэрээ цоожлоод түлхүүрээ цүнхэндээ хийсэн. Найз Ц.Н ын хамт 7 дугаар сургууль дээр очоод 12 цагаас 13 цаг хүртэл байж байгаад ээжийн ажил руу найзын хамт очоод өдрийн цайгаа уугаад буцаж элсэлт болж байгаа 7 дугаар сургууль дээр очсон юм. Найз Ц.Н ын хамт оройн 18 цаг хүртэл элсэн орох их дээд сургуулийнхаа хувиараа сонсохоор хүлээж байгаад Шинжлэх ухааны техникийн их сургуулийн цахилгааны инженерийн ангийг авч, харин манай найз өмнө нь сургуулиа сонгосон байсан. Тухайн өдөр 13 цагаас оройн 23 цаг хүртэл сургууль дээр байсан. Ээж сургууль дээр ирж уулзчихаад түрүүлээд гэр лүү явсан. Удалгүй ээж над руу утсаар яриад “Яаралтай гэртээ хүрээд ирээ, гэрт хулгай орсон юм шиг байна” гэхээр нь би шууд гэр лүү очсон. Тэр үед манай найз Ц.Н  эмээ өвөө ирсэн байна, би гэр лүүгээ харьлаа гээд явсан. Намайг гэрт ирэхэд ээж Ш.Т  гэрээс зурагт алга болсон байна гэсний дагуу цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн юм. Манай зурагт “Шарп” маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэжээ. /хх-27-28/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорихоос 15 цагийн үед хугацааны өмнө суллагдсан юм. Шууд цагдаа дээр ирээд Баруун сайханы 21 дүгээр гудамж 21 тоотод оршин суух хаягаар бүртгүүлээд дотор камерт хамт байсан Ө.Г ийн хамт гарч “Өнөр бүл” хүнсний дэлгүүрээс би арван мянган төгрөг гаргаж 0,5 литрийн “Ерөөл” архи аваад үлдсэн 2.000 төгрөгийг кармаалаад бид хоёр дэлгүүрээс гарсан. Ө.Г  бид хоёр “Өнөр бүл” дэргүүрийн хойд талын гудамжинд нөгөө архиа хувааж уугаад тэндээсээ бид хоёр салаад явсан юм. Би их согтсон байсан. Нэг гудамж руу ороод алхаж байтал хашааны хаалга онгорхой байхаар нь ороход хашаан дотор цоожтой нэг гэр байсан. Гэрийн баруун хойд тал руу очиход гэрийн хаяагаа төмрөөр сойцон байхаар нь тэр төмрийг аваад гэрийн хаалгыг түгжсэн байсан цоожийг нөгөө төмрөөрөө хөшиж доош нь дарж эвдэж онгойлгосон. Гэрт ороход хойморт нь хар өнгийн хавтай том зурагт байсныг тогноос нь салгаад шууд гэрээс авч гараад хуучин нисэхийн зүгт хулгайлсан зурагтаа тэврээд явж байсан чинь нэг залуу намайг дуудахаар нь очиход тэр залуу наадах зурагтаа зарах гэж байгаа юм уу гэхээр нь ав ав гээд тэр залуугийн гэр болох хуучин нисэхийн баруун талд байсан, хаягийг нь мэдэхгүй байна. Модон хашаатай айлд очиход тэр залуу надад 100.000 төгрөг өгөөд авсан. Би зурагтыг тэр залуугийн гэрт үлдээгээд гараад явсан. Би зурагт худалдсан 100.000 төгрөгөөр архи авч уусан. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор хаанаас ямар дэлгүүрээс архи авснаа санахгүй байна. Миний хулгайлсан зурагт хар өнгийн 42 инчийнх байх, сайн мэдэхгүй байна. Хавтгай дэлгэцтэй өргөж явахад хүнд зурагт байсан. Би тэр залууд 100.000 төгрөгөөр зарсан. Нэрийг нь мэдэхгүй байна. Хаяг нь хуучин нисэхэд байсан. Би өөрөө очвол хаягийг нь мэднэ.” гэжээ /хх-29-30/,

Гэрч М.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манайх ******* сумын 6 дугаар баг, хуучин нисэхийн 01 дүгээр гудамж 01 тоотод нүүж ирээд 1 жил болж байна. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед гэрээсээ гараад хашааны хаалгаа хаах гэтэл манай хашааны урд талд нэг хүн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрсэн согтуу явж байхаар нь би тэр залуугаас “Наадах зурагтаа зарах гэж байгаа юм уу?” гэхэд “Авбал ав 150.000 төгрөгөөр ав” гэсэн. Би тэр залууг дуудаад бид хоёр хамт манай гэр лүү орсон. Би тэр залуугийн авч явсан зурагтыг тогонд залгаж шалгахад ажиллаж байсан. Тэр залууд би “Надад байгаа нь 100.000 төгрөг байна” гэсэн чинь “За за 100.000 төгрөгөө өгчих” гээд би тэр зурагтыг нь үлдээгээд надад өөрийгөө Баян-Овоо сумын харьяат Г.Г гэж танилцуулсан. Зурагт зарсан залуутай хамт эхнэрийнхээ ажил дээр очоод эхнэр Баяртуяагаас 100.000 төгрөг аваад тэр хүнд өгсөн. Тухайн үед тэр хүн мөнгөө аваад явсан, согтуу байсан. “Шарп” маркийн сүүлийн үеийн байж болохуйц 42 инчийн зурагт байсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, тухайн үед тэр залуу надаас мөнгөний хэрэг гараад өөрийнхөө зурагтыг зарах гэж явж байна. Хулгайн эд зүйл биш минийх гэж хэлэхээр нь би 100.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэжээ. /хх-31-32/,

Гэрч Г.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Г.Г  нь миний төрсөн ах байгаа юм. Мэдүүлэг өгөхөөс ямар нэгэн татагалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. Г.Г  ах өмнө нь ямар нэгэн ажил хийж байгаагүй, бага боловсролтой, ганцаараа амьдардаг өөрийн гэр орон байхгүй, ах дүү нарынхаа гэрээр нь хэсээд явж хонодог. Өмнө нь хулгайн хэрэгт холбогдоод шоронд явж байсан өөрөөр бол сайн мэдэх зүйл байхгүй. Хүнтэй зүгээр л харьцдаг, сүүлийн 1 жилийн хугацаанд архинд их орсон. Өвчнөө намдаах гэж архи уудаг болсон гэж надад ярьж байсан. Г.Г ахын учруулсан хохирлыг хэн төлөх талаар мэдэх зүйл алга. Г.Г ах өөрөө л төлөх ёстой байх гэж бодож байна.” гэжээ. /хх-33/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорихоос хугацааны өмнө суллагдсан юм. Тэгээд шууд цагдаа дээр ирээд Баруун сайханы 21 дүгээр гудамж 21 тоотод оршин суух хаягаар бүртгүүлээд камерт цуг байсан Ө.Г ийн хамт “Өнөр бүл” хүнсний дэлгүүр лүү орж Ө.Г  бид хоёр дэлгүүрээс 0,5 граммын 1 шил “Ерөөл” архи аваад гарсан. Худалдаж авсан “Ерөөл” архийг Ө.Г  бид хоёр Өнөр бүл дэргүүрийн хойд талын гудамжинд хашааны буланд сууж байгаад хувааж уугаад дуусгасан. Ө.Г  би одоо харьлаа гээд явсан. Би Ө.Г өөс салаад төв цэнгэлдэхийн хойгуур явж байгаад Жаал-Уулын 06-06 тоот хаягтай хашааны том хаалга нь онгорхой байхаар нь хашаан дотор орсон. Бариатай байсан гэрийн үүдэнд очиход хаалга нь цоожтой хүнгүй байсан. Би гэрийн хаяаг шуусан байсан арматурын нарийн төмрийг авч гэрийн хаалганы цоожийг нөгөө төмрөөрөө доош нь дарж хөшөөд цоожийг эвдэж онгойлгосон. Гэрт ороход гэрийн хойд талд ширээн дээр хар өнгийн хавтгай том зурагт байсан. Зурагтыг тогноос салгаад тэврээд гэрээс гараад чигээрээ яваад хуучин нисэхийн хавьд явж байтал нэг залуу намайг дуудсан. Түүн рүү очиход тэр залуу “Та барьж байгаа зурагтаа зарах гэж байгаа юм уу?” гэхээр нь “Ав ав” гээд тэр залуугийн гэр болох хуучин нисэхийн баруун талын хаягийг нь мэдэхгүй байна модон хашаатай айлд очиход тэр залуу надад 100.000 төгрөг өгөөд зурагтыг би тэр залуугийн гэрт үлдээгээд гараад явсан. Би зурагт худалдсан 100.000 төгрөгөөр архи авч ууссан. Хаанаас ямар дэлгүүрээс архи авснаа санахгүй байна, архи их уугаад тасарсан байсан. Маргааш өглөө нь цагдаа дээр бүртгүүлэх гээд ирэхэд Б цагдаа надтай уулзаад урьд шөнө хаагуур явсан гэхэд би урьд шөнийн хийсэн хэргээ үнэн зөвөөр ярьсан. Гадаа харанхуй болчихсон учраас тэр айлын гэрийн хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод гэрт байсан хар өнгийн зурагтыг ганцаараа хулгайлж авсан. Гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Гэрийн үүдийг цагаан өнгийн дунд зэргийн хэмжээтэй цоожоор цоожилсон байсан. Би хулгай хийхдээ архи уусан их согтуу байсан. Урьд нь хулгайн хэргээр 7 удаа ял авч шоронд явж байсан. 2017 оны 07 дугаар сарын 03-нд аймгийн ******* сумын Цагдан хорих төвөөс суллагдсан. Архи уух гэсэн чинь мөнгө байхгүй болохоор мөнгө олох гэж бусдын эд зүйлийг хулгайлдаг байсан. Нимгэн хар өнгийн том зурагт байсан, ямар маркийн зурагт байсныг мэдэхгүй. Хулгайлсан зурагтаа нэрийг нь мэдэхгүй танихгүй залу байсан түүнд 100.000 төгрөгөөр өгсөн. Би бусдад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Хулгай хийсэндээ их гэмшиж байна.” гэжээ. /хх-46-47/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорихоос хугацааны өмнө суллагдсан юм. Тэгээд шууд цагдаа дээр ирээд Баруун сайхын 21 дүгээр гудамж 21 тоотод оршин суух хаягаар бүртгүүлээд дотор цуг камерт байсан Ө.Г ийн хамт “Өнөр бүл” хүнсний дэлгүүр лүү орж дэлгүүрээс 0,5 граммын 1 шил “Ерөөл” архи аваад дэлгүүрээс гарсан. Худалдаж авсан “Ерөөл” архийг Ө.Г  бид хоёр “Өнөр бүл” дэргүүрийн хойд талын гудамжинд хашааны буланд сууж байгаад хувааж уугаад дуусгасан. Ө.Г  би одоо харьлаа гээд явсан. Би Ө.Г өөс салаад төв цэнгэлдэхийн хойгуур явж байгаад Жаал-Уулын 06-06 тоот хаягтай хашааны том хаалга нь онгорхой байхаар нь хашаан дотор орсон. Бариатай гэрийн үүдэнд очиход хаалга нь цоожтой хүнгүй байсан. Би гэрийн хаяаг шуусан байсан арматурын нарийн төмрөөр гэрийн хаалганы цоожийг доош нь дарж хөшиж эвдэж онгойлгосон. Гэрт ороход гэрийн хойд талд ширээн дээр хар өнгийн хавтгай том зурагт байсан. Зурагтыг тогноос нь салгаад тэврээд гэрээс гараад чигээрээ яваад хуучин нисэхийн орчимд явж байхад нэг залуу намайг дуудсан. Би очтол тэр залуу “Та барьж байгаа зурагтаа зарах гэж байгаа юм уу?” гэхээр нь “Ав ав” гэсэн. Тэр залуугийн гэр болох хуучин нисэхийн баруун талын хаягийг нь мэдэхгүй байна модон хашаатай айлд очиход тэр залуу надад 100.000 төгрөг өгөөд зурагтыг би тэр залуугийн гэрт үлдээгээд гараад явсан. Би зурагт худалдсан 100.000 төгрөгөөр архи авч ууссан. Архи их уугаад тасарсан байсан болохоор хаанаас ямар дэлгүүрээс архи авснаа санахгүй байна. Маргааш өглөө нь цагдаад бүртгүүлэхээр ирэхэд цагдаа надтай уулзаад “Урьд шөнө хаагуур явсан” гэж асуухаар нь би урьд шөнийн хийсэн хэргээ үнэн зөвөөр ярьсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ******* сумын худалдааны төв зах дээр очоод хүмүүстэй архи уусан, цагаа сайн мэдэхгүй байна. Хайрхан дэлгүүрийн ойролцоо очоод тэндээ жаахан байж байгаад Нисэхийн нүүрэн эгнээнд байдаг 9 дүгээр гудамжны хэдэн тоот хашаа байсныг сайн санахгүй байна. Хашааны хаалга нь онгорхой байхаар нь хашаан дотор ороход нэг гэр байсан. Гэр дээр гараад гэрийн тооноор харахад гэрийн хойморт зурагт байгаа харагдсан. Гэр дээрээс буугаад хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод гэрийн хойд талд байсан хар өнгийн зурагтыг  удирдлагатай нь хамт аваад хашаанаас гараад баруун зүгт явсан. Тухайн зурагтаа *******ын гудамжны ойролцоо нэг танихгүй өвгөнд 100.000 мянган төгрөгөөр зарсан. Уг мөнгөөрөө архи авч уугаад тасарсан. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна.

Би 1977 оны 10 дугаар сарын 20-нд аймгийн Ханбогд суманд айлын бага хүүхэд нь болж төрсөн. Аав ******* овогтой ******* 2008 онд өвчний улмаас нас барсан. Ээж ******* ******* мөн 1979 онд нас барсан. Би эхнэр хүүхэдгүй, 3 дугаар ангийг аймгийн 2 дугаар 10 жилд төгссөн. Мэргэжил байхгүй, ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй, 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймаг дахь Сум дундын шүүхийн 08 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймаг дахь Сум дундын шүүхийн 160 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймаг дахь Сум дундын шүүхийн 63А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймаг дахь Сум дундын шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр Сум дундын 15 дугаар шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №27 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №63 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял авч байсан. Одоо мөн хулгайн хэрэг үйлдэж цагдан хоригдож байна. Би удаа дараа айлуудын гэрийн хаалгыг төмрөөр хөшиж эвдээд гэрт нь орж зурагтыг авдаг байсан. Таарсан хүндээ хулгайлсан зурагтаа зараад тэр мөнгөөрөө архи авч уудаг юм.  Нэрийг нь мэдэхгүй танихгүй хүмүүс байсан. Тухайн үед хулгайлж авсан зурагтнуудаа 100.000-120.000 төгрөгөөр зарчихсан. Хулгайлж авсан зурагтнуудаа хүнд зараад тэр мөнгөөрөө архи аваад бүх мөнгөө дуусгасан. Би бусдад учруулсан хохирлыг төлөөгүй харин зурагт зарсан хүнээс буцаагаад зурагтыг аваад хүнд өгсөн байх. Би удаа дараа хулгай хийсэндээ их гэмшиж байна.” гэжээ. /хх-48-49/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн ******* сумын төв *******ын хойд хэсгийн гудамжаар өдрийн цагаар явж байгаад хашаандаа хүнгүй цоожтой гэр байхаар нь хашаа руу ороод цоожтой байсан хаалганы цоожийг хөшиж онгойлгоод гэр дотор байсан нимгэн LCD маркийн зурагтыг хулгайлж аваад гэрээс гарсан. Тэр хашааны гэрийн баруун талд нь саарал өнгийн тэвштэй машин байсан. Би тухайн үед зурагт, удирдлаганы хамт хулгайлж аваад *******ын гудамжаар урагш хашаандаа гурван айлын хамгийн баруун талын гэрийн гадаа хаяанд нь тавьсан. Тэр айл эзэнгүй айл байсан. Бусдын эд зүйл хулгайлсан өөр үйлдэл байхгүй. Би архи уух гэж хулгай хийдэг байсан, амьдрал минь их тааруу, тэгээд удаа дараа хулгай хийсэн нь үнэн. Өмнө нь олон удаа хулгай хийж шоронд явж байсан. Би удаа дараа айлуудын гэрийн хаалгыг төмрөөр хөшиж эвдээд гэрт нь орж зурагтыг авдаг байсан. Хулайлсан зурагтаа таарсан хүндээ зараад тэр мөнгөөрөө архи авч уудаг юм. Би бусдад учруулсан хохирлыг төлөөгүй, харин зурагт зарсан хүнээс буцаагаад зурагтыг аваад эзэнд нь өгсөн байх. Би удаа дараа хулгай хийсэндээ их гэмшиж байна.” гэжээ. /хх-50/,

Хохирогч Э.Х ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 07 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед аймгийн ******* сумын Нисэхийн 9-3 тоотод байдаг гэрээ эргэх гээд эхнэртэйгээ явсан. Манай гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн байхаар нь гэрт хулгай орчихсон юм болов уу гээд орж эд зүйлээ шалгахад гэрийн хойд талд байсан хар өнгийн 42 инчийн LCD маркийн өнгөн зурагт байхгүй байсан. Би утсаараа цагдаа дуудсан. 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр цагдаагаас дуудаад миний алдагдсан зурагтыг надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.  Шөнө болчихсон байсан болохоор тухайн газар их хатуу газар тул хүний ул мөр байгаагүй. Би алдагдсан зурагтыг 2015 онд Улаанбаатар хотоос 42 инчийн LCD маркийн өнгөт шинэ зурагт худалдаж авч байсан, одоо хуучин зурагт байгаа. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Цоожтой байсан гэрийн цоожийг юмаар хөшиж эвдээд гэрт орсон байсан. Тухайн үед мэдээгүй, сүүлд нь цагдаагийн хүмүүс дуудаад танай зурагтыг Г.Г  гэдэг хүн авсан байна гээд зурагтыг надад хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан.” гэжээ /хх-62-64/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг болох *******ын 7-1 тоот хашааныхаа гадаа тамхи татаад сууж байтал манай хашааны баруун талын гудамжнаас нэг эрэгтэй хүн зурагт тэвэрчихсэн, цээж нүцгэн явж байсан. Над руу хэсэг харж байгаад буцаж манай хашааны гадаа хүрч ирээд “Наймаа хийе та энэ зурагтыг авах уу?” гэхэд би “Чи хаанаас хулгай хийж аваад явж байгаа юм” гэхэд “Би хулгай хийгээгүй энэ манай гэрийн зурагт байгаа юм, эхнэр бид хоёр салаад эд хөрөнгөө хувааж авсан юм. Би Баян-Овоо сумын харъяат” гэж надад хэлсэн. Би “Чи Баян-Овоо сумаас хүн таних уу?” гэхэд тэр залуу миний таньдаг хүний нэрийг хэлсэн тэгэхээр би итгээд тэр зурагтыг нь авъя гээд тэр залуугаас зурагтыг 100.000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Нэрийг нь асуухад Б гэж өөрийгөө танилцуулсан. Маргааш өглөө 09 цагийн үед манай гэрт дахиж ирээд надаас 20.000 төгрөг нэмж аваад явсан, нийт 120.000 төгрөг авсан. Тэр залуу дунд насны, боровтор царайтай, намхан биетэй, өөрөө нэрээ надад хэлэхдээ Б гэж хэлж байсан. Надад зарсан зурагт хар өнгийн нимгэн 42 инчийн Samsung маркийн өнгөт хуучивтар зурагт байсан. Би тухайн үед мэдээгүй, Б надад хэлэхдээ манай гэрийн зурагт байгаа юм. Эхнэр бид хоёр салчихсан. Зурагтаа зарах гээд явж байна гэж хэлж байсан. Бусдаар бол хулгайн зурагт гэдгийг мэдээгүй дараа нь цагдаагийн хүмүүс ирээд “Таны авсан зурагт хулгайн зурагт байна, үүнийг Г.Г  гэдэг хүн айлаас хулгайлж авчираад танд зарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би хулгайн зурагт юм байна гэж мэдсэн юм. Г.Г  ганцаараа явж байсан, архи уусан байдалтай амнаас нь архи үнэртсэн, согтуу байсан. Надад гомдол санал байхгүй, харин тэр Г.Г оос боломж бололцоо байдаг бол 120.000 төгрөгөө эргүүлж авмаар байна. Өөр санал хүсэлтгүй.” гэжээ. /хх-65-67/,

Гэрч Э.Х ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай нэг гэр ******* сумын 6 дугаар баг Нисэхийн 9-3 тоотод, нөгөө гэр маань ******* сумын 6 дугаар баг 12 байр 24 тоотод байдаг юм. Хоёр талд ирэн очин эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 7 дугаар сарын 11-ны өдөр эхнэр Ш хүүхдүүдтэйгээ Нисэхийн гэрээ эргэх гээд 20 цагийн үед очиход гадна талын жижиг хаалга бага зэрэг онгойсон хашаанд ороод гражаас юм харах гээд гэр лүү харахад үүдний пингийн цоож зүгээтэй байхаар нь очоод харсан чинь юмаар хөшөөд эвдсэн байсан. Тэгээд гэр лүү ороход хойморт байсан хар өнгийн монел үйлдвэрийн 42 инчийн өнгөт LCD зурагт алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай зурагт удирдлагатайгаа хамт алга болсон байсан. Би алдагдсан зурагтаа 2 жилийн өмнө 850.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан болохоор авсан үнээрээ үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Зурагтаа олж авмаар байна.” гэжээ. /хх-68-69/,

Гэрч Г.Ш ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би гэр бүлийн хамт 12 дугаар байрны 24 тоотод байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын 6 дугаар баг Нисэхийн 09-03 тоот гэр лүүгээ явмаар санагдаад хүүхдүүдээ аваад нөхөр бид хоёр 20 цагийн үед очиход нөхөр Э.Х  хашаанд ороод гэрийн пин онгорхой байна гэж хэлээд очиж харахад хаалганы цоожийг нь зүүчихсэн, юмаар хөшөөд эвдсэн байсан. Гэрт ороход хойморт байдаг хар өнгийн 42 инчийн Монел үйлдвэрийн өнгөт Эл Си Ди зурагт алга болсон байсан. Үүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манайх зурагтаа 2 жилийн өмнө найр хийхдээ Улаанбаатар хотоос 1.000.000 төгрөг орчимд авсан сайн санахгүй байгаа болохоор 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Зурагтаа олж авмаар байна.” гэжээ. /хх-70-71/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тасралтгүй 5 хоног уугаад энэ хооронд юу болсоныг санахгүй байна. 2017 оны 07 дугаар сарыг 11-ний өглөө 11 цаийн үед аймгийн зах дээр очоод хүмүүстэй архи ууж байгаад цагаа сайн мэдэхгүй байна, хойш Хайрхан дэлгүүрийн ойролцоо очоод тэндээ удалгүй Нисэхийн нүүрэн эгнээнд байдаг 9 дүгээр гудамжны айлын хаалга онгорхой байхаар нь ороход хашаан дотор гэр байсан. Гэр дээр гараад тооноор харахад гэрийн хойморт зурагт байхаар нь буугаад гэрийн үүдний хаалгыг төмрөөр хөшиж онгойлгосон. Гэрт ороод хойморт байсан зурагтыг удирдлагтай нь аваад гэрээс гараад баруун зүгт яваад *******ын ойролцоо ирээд танихгүй нэг өвгөнд 120.000 төгрөгөөр худалдаад мөнгөөрөө архи авч уугаад тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Би ямар дэлгүүрээс архи авч уусан талаараа мэдэхгүй байна тааралдсан газраасаа архи уугаад согтсон байсан. Би архины мөнгөгүй болоод архи авч уухаар тэр айл руу орж зурагтыг нь хулгайлаад зарж тэр мөнгөөрөө архи уусан юм. Миний хулгайлсан зурагт хар өнгийн 42 инчийнх байх сайн мэдэхгүй байна. Хавтгай дэлгэцтэй өргөж явахад хүнд зурагт байсан. Тухайн зурагт авсан газраа сайн санахгүй байна, өөрөө очвол хаягийг нь гадарлах байх. Би дахиж хулгай хийхгүй, архи уухгүй, хулгайлсан зурагтын хохирлыг ажил хийж байгаад төлнө.” гэжээ. /хх-72-73/,

Гэрч Б.Ц гийн мөрдөн байцаатын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өглөө ******* сумын 2 дугаар баг *******ын 17 гудамжны 01 тоот хашааныхаа гадна тамхи татаад сууж байтал манай баруун талын гудамжнаас сугандаа том зурагт тэвэрчихсэн танихгүй цээж нүцгэн хүн гарч ирсэн. Тэгээд над руу нэлээд харж байгаад буцаж манай хашааны гадаа ирээд “Ах наймаа хийе энэ зурагтыг авах уу?” гэхээр нь “Чи хаанаас хулгай хийж аваад ийм эрт явж байгаа юм бэ?” гэсэн чинь “Би хулгай хийгээгүй энэ зурагт манай гэрийн зурагт юм аа, эхнэр бид хоёр салаад эд хөрөнгөө хувааж авсан юм” гэж хэлсэн. Тэгээд надад тэр залуу Баян-овоо сумын харьяат гэж өөрийгөө хэлсэн. Би “Чи , Баян-овоо сумаас хүн таних уу” гэхэд танина гээд миний таньдаг хүмүүсийн нэрийг хэлсэн. Тэгэхээр нь би итгээд тэр зурагтыг нь авъя гээд эхнэртэйгээ утсаар холбогдож яриад 100.000 төгрөг аваад надад зурагт зарна гэсэн өөрийгөө Б гэж танилцуулж байсан залууд 100.000 төгрөгөө өгсөн. Үүний дараа бид хоёр 1 шил архи хувааж уугаад манай гэрээс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед гараад явсан юм. Харин би гэртээ үлдэж нөгөө худалдаж авсан зурагтаа үзээд үлдсэн. Маргааш өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө эрт манайд нөгөө Боо гэж өөрийгөө танилцуулж байсан зурагт зарсан залуу ирээд надаас нэмээд 20.000 төгрөг авсан. Ер нь Б гэдэг залуугаас нийтдээ 120.000 төгрөг төлж зурагт худалдаж авсан. Би хулгайн зурагт гэдгийг мэдсэн бол шууд цагдаад мэдэгдэх байсан. Харин тэр Б гэдэг хүн нэлээн зальтай миний итгэл үнэмшлийг олж байгаад ийм асуудалд хүргэлээ. Би өөрөөсөө гаргасан 120.000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна.” гэжээ. /хх-74-75/,

Хохирогч Д.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед аймаг ******* сум 2 дугаар баг *******ын 25-03 тоотод байх өөрийнхөө гэрээс гараад ажилдаа явчихаад орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожыг юмаар хөшсөн байдалтай цоож нь хаалганы цүүнээс зүүлттэй байсан. Би гэрийнхээ цоожыг аваад гэртээ ороход манай гэрийн хойд талд байсан хар өнгийн Grundig маркийн LCD зурагт, удирдлаганы хамт алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Зурагтны ар талын 3 өнгийн кабелын залгуурын цагаан өнгийн залгуурын үзүүр нь дотор талдаа хугарч үлдсэн байсан. 32 инчийн LCD маркийн нимгэн дэлгэцтэй зурагт байсан. Би аав, ээжийн дүү нарын хамт амьдардаг. Тухайн өдөр би гэртээ ганцаараа байсан. Гэрээс эд зүйл алдагдсан талаар өөр хүн мэдээгүй. Би гомдолгүй, зурагтаа хүлээн авсан. Зурагтны удирдлага олдоогүй байсан. Зурагтаа олж авсан болохоор тэр зүйлд гомдолгүй байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй.” гэжээ /хх-95-97/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2017 оны 07 сарын 13-ны өдөр аймгийн ******* сумын төв *******ын хойд хэсгийн гудамжаар өдрийн цагаар явж байгаад хашаандаа эзэнгүй цоожтой 1 жижиг гэр байхаар нь хашаа руу нь орж очин цоожыг нь хөшиж онгойлгоод гэр дотроос нь хойд талд нь байсан нимгэн LCD зурагт байхаар нь авсан. Уг хашаанд байсан гэрийн баруун талд саарал өнгийн тэвштэй машин байсан. Би тухайн зурагтыг удирдлаганы хамт *******ын гудамжаар урагшаа явж байгаад хашаандаа 3 гэртэй айлын хамгийн. Баруун талын гэрийн хаяанд тавьсан. Баруун талын айлд хүн байгаагүй. Уг хашааны хойд талын том хаалга нь онгорхой байсан. Урд талын хашааных нь хаалгаар ороод гэрийн зүүн талд байсан төмрөөр гэрийнх нь хаалганы цоожыг хөшиж онгойлгосон. Би тухайн өдөр ганцаараа хулгай хийсэн. Архи уусан согтуу байсан. Уг айлаас өөр зүйл аваагүй.” гэжээ. /хх-99/,

Хохирогч Б.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу утсаар залгаад “Гэрт хулгайч ороод зурагт аваад явсан байна” гэж хэлсэн. Гэртээ очтол гэрийн хойно байсан хар өнгийн 39 инчийн LED зурагт байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би тэр өдрийн 8 цаг 30 минутад гэрээсээ гарсан. Гэрт хүн үлдээгүй, нөхөр өглөө эрт 6 цагт гарч явсан байсан. Манайх зурагтаа 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Номин говиос 630.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай зурагт шинээрээ байсан. Хулгайд алдагдсан зурагтаа буцаагаад олж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ /хх-118-120/,

Иргэний нэхэмжлэгч Ж.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аймгийн ******* сумын *******ын 3-15 тоотод байрлах хүнсний дэлгүүртээ юм янзлаад байж байтал намхан, туранхайвтар биетэй өтгөн хар хөмсөгтэй залуу нэг ширхэг хар өнгийн Монелын LED зурагтыг 100.000 төгрөгөөр зарна гэж хэлээд дэлгүүрт орж ирсэн. Би “Наадах чинь асдаг юм уу?” гэхэд “Тиймээ миний энэ зурагт асдаг юм” гэхээр нь гэр лүү дагуулж ороод тухайн зурагтыг тогонд залгаж үзэхэд асч байсан. Би дахиад “Чи наад зурагтаа хэдээр зарах гэж байгаа юм бэ?” гэхэд мөн л “Би энэ зурагтыг 100.000 төгрөгөөр зарах гэж байна” гэхээр нь би “Чи яагаад энэ зурагтыг 100.000 төгрөгөөр зарах гээд байгаа юм бэ? Энэ чинь арай хулгайн зурагт юм биш биз” гэхэд “Өө эгчээ энэ зурагт хулгайн зурагт биш ээ надад мөнгөний хэрэг гараад л би зарах гэж байгаа юм, та итгэхгүй байгаа бол манай гэрт очоод үз” гэхээр нь би итгээд “За тэгвэл эгч нь 80.000 төгрөгөөр авъя” гээд бэлэн 80.000 төгрөг өгөөд авсан. Би зурагтыг гэр рүүгээ аваад орсон. Би 80.000 төгрөгийн хохирлоо зурагт зарсан хүнээс нэхэмжилж байна.” гэжээ. /хх-121-123/,

Гэрч Б.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би нөхөр *******ийн *******ын хамт ******* сумын 2 дугаар баг Их- Уулын 186 гудамж 04 тоот хашаанд аймгийн Цогтцэцийгээс нүүж ирээд 2 жил гаран болж байна. Намайг аймгийн ******* сумын 6 дугаар баг “Гэгээ говь” зоогийн газрын хойд талд “Дугуй хуушуур” цайны газарт ажил дээрээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 40 минутын үед нөхөр Э.Б  89690907 дугаарын утаснаас залгаж хэлэхдээ “Ханиа би гэрт ирээд орох гэтэл хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрээс Монел маркийн 39 инчийн LCD зурагтыг маань хулгай аваад явчихжээ” гэхээр нь би одоо яваад очлоо гээд ажлаас гараад гэрт очиход нөхөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гээд ганцаараа байж байсан. Манай гэрээс алдагдсан зурагт удирдлагатайгаа алга болсон. Зурагт хар өнгийн Монел маркийн 39 инчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 630.625 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Зурагтаа олж авмаар байна.” гэжээ. /хх-124-125/,

Гэрч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай гэр ******* сумын 2 дугаар баг, *******ын 18б-04 тоотод байдаг юм. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө эхнэр Дэлгэрмөрөн гэрт үлдээд би 07 цагт Зүүнсайхан руу гагнуур хийхээр явсан. Өдөр нь би цайгаа уухаар гэртээ 14 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Гэрийн цоожийг эвдээд гэрийн хаалгыг хаасан байхаар нь орж үзэхэд манай 39 инчийн Монелийн LCD загварын зурагтыг хулгайлсан байсан. Би эхнэртээ болсон зүйлийн талаар ярилцаад цагдаад дуудлага өгсөн юм. Манай зурагт удирдлагатайгаа хамт алга болсон. Зурагт хар өнгийн Монел маркийн 39 инчийн LCD зурагт байсан. Манайх зурагтаа 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Номин говиос 630.625 төгрөгөөр худалдаж авч байсан болохоор авсан үнээрээ үнэлж байна.” гэжээ. /хх-126-127/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр байх он, сар, өдрөө сайн санахгүй байна. Өглөө нь худалдааны төв, захаар согтуу явж байгаад аймгийн төвөөс *******ын 18 дугаар гудамж байх хаягийг нь сайн мэдэхгүй байна. Урагш харсан хаалга нь онгорхой айл руу ороход хашаан дотор байсан гэр рүү хаалгыг нь эвдэж орсон. Юугаар эвдсэнээ санахгүй байна. Би гэрийн хойд талд байсан зурагтыг хулгайлж аваад Бат-Эрдэнэ нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын цагаан өнгөтэй дэлгүүрт ороод хулгайлсан зурагтаа нэг эрэгтэй хүн байхаар нь 80.000 төгрөгөөр зарна гэхэд тэр залуу дэлгүүрийнхээ хаалгаар цааш ороод буцаж гарч ирэхдээ нэг хөгшинтэй хамт гарч ирсэн. Тэр хөгшин намайг таниад надад 50.000 төгрөг өгөх ёстой гээд надад 20.000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Би гараад 20.000 төгрөгөөр архи авч уусан. Миний 20.000 төгрөгөөр зарсан зурагт хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт байсан. Архины мөнгөгүй болоод архи зорилгоор хулгайлсан юм.” гэжээ. /128-129/,

            Гэрч Б.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би ******* сумын 2 дугаар баг *******ын 3 дугаар гудамж 15 хуучин барааны дэлгүүрийг 2013 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байна. 2017 оны 07 дугаар сард байх өдөр хоногоо сайн мэдэхгүй байна. Манай дэл хойд талын “Хатан өгөөж” нэртэй хүнсний дэлгүүрт би орж очиход Г.Г  хулгайч залуу 4 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт бариад зогсож байсан. Г.Г ыг би 2 жилийн өмнө надад хулгайн хивс авч ирээд 50.000 төгрөгөөр зарахаар нь тэр хивсийг гэртээ аваачаад тавьчихсан байсан чинь миний төрсөн дүүгийн хүүхэд ирээд энэ хивч чинь манай гэрээс хулгайд алдсан хивс байна гээд аваад явсан. Би 50.000 төгрөгөөр хохироод үлдсэн юм. Тухайн үед цагдаа дээр Г.Г  шалгагдаад би мөнгөө авч чадаагүй юм. Би Г.Г -с 2 жилийн өмнөх 50.000 төгрөгөө тэр дэлгүүр дотор бариад байж байсан 80.000 төгрөгөөс нь шууд булаагаад 60.000 төгрөгийг нь аваад Г.Г  өөрт нь 20.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Тэгсэн чинь тэр 80.000 төгрөгөө миний төрсөн дүү Жамцийн Ж.А тэй дэлгүүр дотор ярилцаж байгаад зурагт зарж мөнгө авсан байсан. Үүнийг би дүү Ж.А гээс олж мэдсэн. Г.Г -с 60.000 төгрөг аваад 20.000 төгрөг буцааж өгөөд Г.Г  дэлгүүрээс гарсны дараа “Хатан өгөөж” дэлгүүрийн залгаа нэг хашаанд амьдарч байсан дүү Ж.А гийн гэрт ороход шинэ зурагттай болсон байхаар нь асуухад хүнээс 80.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэр зурагт хар өнгийн Монел маркийн зурагт байсан. Би Ж.А  дүүгээс “Хэнээс авсан бэ?” гэж асуухад дэлгүүр дотор танихгүй хүнээс худалдаж авсан гэж хэлэхээр нь “Би дэлгүүр дотор байсан согтуу хулгайч Г.Г гэдэг хар царайтай, жижиг биетэй хүн надад 50.000 төгрөгийн өртэй залуу гартаа 80.000 төгрөг барьсан байхаар нь мөнгийг нь шууд аваад 20.000 төгрөг үлдээгээд бусдыг нь авсан. Чи тэр хүнд 80.000 төгрөг өгсөн үү?” гэхэд “Өгсөн” гэсэн.  Би тэр зурагтыг Г.Г  манай дүү Ж.А д өгч байсныг хараагүй дараа нь Г.Г  дэлгүүрээс гараад явсаны дараа Ж.А гийн гэрт ороод шинэ зурагт тавьсан байхаар нь дүүгээс асуугаад мэдсэн. Би хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй учраас цагдаад мэдэгдээгүй.” гэжээ. /хх-130-131/,

            Шүүгдэгч Г.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би өмнө нь мэдүүлэг өгсөн учир надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Цагдан хорихоос 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гараад 4 удаа айлаас зурагтнууд хулгайлсан. Хулгайлж авсан айлынхаа хаягийг мэдэхгүй. Архи уухаараа л хулгай хийчихдэг юм. Би хулгай хийсэн эд зүйлээ хүнд зараад мөнгөөр нь архи аваад уучихдаг. Би цагдан хорихоос гараад л архи уугаад хулгай хийчихсэн. Уг нь Цогтцэций сум явж ажил хийх гэж байсан юм.” гэжээ. /хх-137/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1728000060002 дугаартай Прокурорын тогтоол /хх-01/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-02/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоол /хх-03/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-04/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоол /хх-05/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-06/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-07/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-12/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-13/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, фото зураг /хх-14-15/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-16/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай Прокурорын тогтоол /хх-17/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-18/,

Эд мөрийн баримт харуулсан фото зураг /хх-19/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-34/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №73 тоот хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “Хуучин зурагт худалдах зарын сайтын үнийн мэдээлэл үнэ ханшийг судалж зах зээлийн дундаж ханшийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үнэлэв. Уг зурагт нь худалдаж аваад 5 жил ашигласан тул элэгдэл тооцон одоогийн бодит үнийг 150.000 төгрөгөөр тооцов.” гэжээ. /хх-35/,

Эд зүйлийн фото зураг /хх-36/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай Прокурорын тогтоол /хх-37/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-38-40/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн санал /хх-41/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамж /хх-42/,

Шүүгчийн захирамж танилцуулсан буюу гардуулсан тухай баримт /хх-43/,

Яллагдагч Г.Г ын гараар бичсэн хүсэлт /хх-44/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-45/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1728000170003 дугаартай Прокурорын тогтоол /хх-51/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-52/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-53/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-54/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-57/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, фото зураг /хх-58-59/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-60/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай Прокурорын тогтоол /хх- 61/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-76/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-77/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №74 тоот хөрөнгө үнэлгээний дүгнэлт /хх-78/,

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-79-80/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-81/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Мөрдөгчийн санал /хх-82/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-83/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-84/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-85-88/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Мөрдөгчийн санал /хх-89/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-90/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-91/,

Эд мөрийн баримт хураан авах тухай 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-92/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-93/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-94/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-100/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-101/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн №78 тоот хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд:  “Хуучин зурагт худалдах зарын сайтын үнийн мэдээлэл, ижил төстэй шинэ зурагтын үнэ ханшийг судалж зах зээлийн дундаж ханшийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 300.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоов.” гэжээ. /хх-102/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-103/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-104/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-105/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-106/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-107-109/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн санал /хх-110/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, фото зураг /хх-111-112/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургууд /хх-113-115/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-116/,

Хэрэг бүртгэлтийн 172800016 дугаартай хэрэгт зарим гэрч нараас мэдүүлэг авах тухай баримт /хх-117/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-133/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-134/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №75 тоот хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...2017 оны 04 дүгээр сард авсан “Монел” маркийн 39 инчийн LED зурагтны зах зээлийн үнийг аймгийн “Номин” дэлгүүрийн зах зээлийн үнэ судлан 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 612.990 төгрөгийн үнэтэй болохыг тогтоов.” гэжээ. /хх-135/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-136/,

аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №48/1623 тоот албан бичиг /хх-138/,

аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №48/1649 тоот албан бичиг /хх-139/,

аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний №1/861 тоот албан бичиг /хх-140/,

Шүүгдэгч Г.Г ын данс болон хадгаламжийн талаар банкны байгууллагуудаас авсан тодорхойлолт /хх-141-146/,

аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №48/1623 тоот албан бичгийн хуулбар /хх-147/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-148-150/,

аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 23-ны 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-151/,

аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 63А дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-152-153/,

аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын /хх-154-156/,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-157-159/,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-160-165/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоол /хх-166/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай Прокурорын тогтоол /хх-167/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай Прокурорын тогтоол /хх-168/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай Прокурорын тогтоол /хх-169/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоол /хх-170/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-171/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-172-177/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай Мөрдөгчийн санал /хх-178/,

Шүүгчийн захирамж гардуулсан тухай баримт /хх-179/,

Шүүх хуралдааны тэмдэглэл /хх-180/,

Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулсан тухай баримт /хх-181/,

Яллагдагчийг хорьж мөрдөх 1 дүгээр хугацааг сунгах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 17а дугаартай шүүгчийн захирамж /хх-182/,

Г.Г ыг цагдан хорих төв /урьдчилан хорих байр/-д хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-183/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-184-186/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-187/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймаг, ******* сум 6 дугаар баг Жаал-Уулын 6-6 тоотод орших иргэн Ш.Т ийн байнга амьдардаг гэрийн цоожийг арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нэвтрэн 32 инчийн Shагp маркийн зурагт хулгайлж 150000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аймаг ******* сум Нисэхийн 9-3 тоотод орших иргэн Э.Х ийн байнга амьдардаг гэрт нэвтэрч Samsung маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 550000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *******ын 186-4 тоотод орших иргэн Б.Д гийн байнга амьдардаг гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэн гэрт нэвтэрч Монел маркийн 39 инчийн LED зурагт хулгайлж 612990 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *******ын 25-3 тоотод орших иргэн Д.Б гийн байнга амьдардаг гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэн гэрт нэвтэрч Grundig маркийн LCD зурагт хулгайлж, 300000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг гэмт хэргийг нууцаар, хууль бусаар нэвтэрч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан хулгайлж нийт 1.612.990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Яллагдагч Г.Г ын “...Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Цагдан хорихоос 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гараад 4 удаа айлаас зурагт хулгайлсан. Хулгайлж авсан айлынхаа хаягийг мэдэхгүй. Би хулгайлж авсан эд зүйлээ хүнд зараад мөнгөөр нь архи аваад уучихдаг...” гэсэн мэдүүлэг /хх-134/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймаг, ******* сум 6 дугаар баг Жаал-Уулын 6-6 тоотод орших иргэн Ш.Т ийн байнга амьдардаг гэрийн цоожийг арматурын төмөр хэрэглэн эвдэлж, нэвтрэн 32 инчийн Shагp маркийн зурагт хулгайлж 150000 төгрөгийн, мөн 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аймаг ******* сум Нисэхийн 9-3 тоотод орших иргэн Э.Х ийн байнга амьдардаг гэрт нэвтэрч Samsung маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 550000 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр *******ын 186-4 тоотод орших иргэн Б.Д гийн байнга амьдардаг гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэн гэрт нэвтэрч Монел маркийн 39 инчийн LED зурагт хулгайлж 612990 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *******ын 25-3 тоотод орших иргэн Д.Б гийн байнга амьдардаг гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэн нэвтэрч Grundig маркийн LCD зурагт хулгайлж, 300000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авч нийт 1612990 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан хулгайлж, нийт 1612990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба түүний үйлдлийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан.

Шүүгдэгч Г.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Шүүх шүүгдэгч Г.Г ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд буюу түүний  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Т , Э.Х , Б.Д , Д.Б  нарт учруулсан хохирлоо барагдуулсан, хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй, хохиролгүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч М.Б д 100.000 төгрөгийн, Б.Ц д 120.000 төгрөгийн, Ж.А д 80.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй болох нь иргэний нэхэмжлэгч М.Б  /хх-24,31/, иргэний нэхэмжлэгч Ц.Ц /хх-66-67/, иргэний нэхэмжлэгч Ж.А  /хх-122-123/ нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г с дээрх хохирол төлбөрийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г д 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба  цагдан хоригдсон нийт 68 /жаран найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 49 см урттай металл арматур төмөр 1 ширхэг, цоож 4 ширхэг, 1 ширхэг хар, 1 ширхэг шар төмөр зэргийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,

36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Г.Гыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Г -с 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Б д /РД:КИ.../, 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан  иргэний нэхэмжлэгч Б.Ц д /РД:КЕ.../, 80000 /наян мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч  Ж.А д /РД:КЮ.../ тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-д зааснаар битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 49 см урттай металл арматур төмөр 1 ширхэг, цоож 4 ширхэг, 1 ширхэг хар, 1 ширхэг шар төмөр зэргийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ