Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 104/шш2024/00301

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2024/00301

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******ны *******од оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,  , од оршин суух, овогт ын т холбогдох 

 

Эд хөрөнгөд учирсан хохирол 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Миний бие 2023 оны 8 дугаар сард Налайх дүүргийн *******ны төмөр гүүрээр гарч явтал зүүн урдаас хар өнгийн приус 20 маркийн автомашин хурдтай дохиогүй ирж миний унаж явсан портер машиныг мөргөж жолооч талын ходй талын гуферыг мөргөж гэрлийг хагалсан. Машиныг авгай нөхөр хоёр нилээн согтуу бууж ирээд хөлд суух холгүй гуйгаад байхаар нь миний хүүхдүүдээс ялгаа юу байхав гэж бодоод 1сая гаран төгрөг болно гээд урьдчилгаа 500,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөрөө өгнө гээд 8-3 сар хүртэл 8 сар явлаа. Аргаа бараад сүүлийн үлдэгдэл 600,000 төгрөгөө авах гээд залгахад утсаа авдаггүй, гэрээр нь очиход эзэнгүй байгаад байсан тул миний автомашинд учруулсан хохирол 1,100,000 төгрөгийг үлдэгдэл 600,000 төгрөгийг хариуцагч З.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч С.*******ын нэхэмжилсэн 600,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч З.аас автомашинд учруулсан хохирол 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,325 төгрөгийг улсын төсвөөс, 9,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч З. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч З.т холбогдох эд хөрөнгөд учруулсан хохирол 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,325 төгрөгийг улсын төсвөөс, 9,325 төгрөгийг хариуцагч З.аас гаргуулан нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА