Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02921

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27

182/ШШ2024/02921

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С байрлах М ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 089 294 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Н.******* нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2022.05.23-ны өдөр М ХХК-ийн 99959094 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000760068 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023.04.25-ны өдөр сарын 2,5 хувийн хүүтэй 850 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 2023.05.21-ний өдөр сарын 3,1 хувийн хүүтэй 410 000 төгрөгийг 1 сарын хугацаатай тус тус зээлээр авсан.

Гэвч, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. болон Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, хариуцагчаас 2024.05.08-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа 2023.04.25-ны өдрийн зээл 430 001 төгрөг, зээлийн хүү 124 609 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 260 төгрөг, 2023.05.21-ний өдрийн зээл 410 000 төгрөг, зээлийн хүү 93 211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 213 төгрөг бөгөөд дээрх 2 зээлийн төлбөрт нийт 1 089 294 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.*******тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.******* миний бие М ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1 089 294 төгрөгийг 2024.07.20-ны өдрөөс 2024.08.20-ны өдрийн хооронд 2 хуваан төлөхөөр эвлэрсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: М ББСБ ХХК нь хариуцагч Н.*******тай дараах байдлаар эвлэрч байна.

1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 089 294 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2 хувааж буюу 2024.07.20-ны өдрөөс 500 000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 589 294 төгрөгөөр тус тус төлнө. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр гадны дарамт нөлөөгүйгээр байгуулсан нь үнэн бөгөөд хуульд заасан үр дагаварыг ойлгосон. Цаашид энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй, гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголооо гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2022.05.23-ны өдрийн 140000 дугаар Зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээл зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, 2022.05.23-ны өдрийн зээлдэгч Н.*******гийн М ХХК-д гаргасан хүсэлт, хүү тооцооллын хүснэгт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан, 1 089 294 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.20-ны өдөр 500 000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 589 294 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 694 төгрөгийн 15 347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15 347 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 15 347 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох, 1 089 294 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.20-ны өдөр 500 000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 589 294 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 694 төгрөгийн 15 347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15 347 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 15 347 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА