Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02922

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27

182/ШШ2024/02922

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах, Л ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С байрлах, Ш т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.17-ны өдрийн 1517 дугаар шийдвэрээр М ХХК, "Л ХХК, *******, *******, *******, ******* нараас Т ХХК-д 1 889 407 680 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Банкны төлбөр барагдуулах газрын 211 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бидний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, С тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Тус барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар шийдвэр гүйцэтгэх байгууллага /Банкны төлбөр барагдуулах газар/ нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлал, эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн гишүүдийн хамтын хөлс хөдөлмөрөөр бүтсэн хөрөнгө юм. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл төлбөр төлөгч Л ХХК болон өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж бидний хувьд үзэж байна. Ийм учраас Н ын 2024.03.20-ны мэдэгдэлээр, 2024.03.21-ний өдөр гардаж авсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш т холбогдох иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Б аас Л ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, төлөөлөгч томилсон итгэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцах банкны бүртгэл, И ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсралтын хамт, 2023.09.25-ны өдрийн 958 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2024.03.07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай тогтоол, 2023.09.25-ны өдрийн шүүгчийн 182/ШЗ2023/11928 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2023.05.17-ны өдрийн 182/ШШ2023/01517 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Ш т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч Л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ш т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Л ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу утлсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА