| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00391/И |
| Дугаар | 104/шш2024/00308 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00308
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, *******од байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , , од оршин суух, овогт ын т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 276,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани хариуцагч Г.ын хүсэлтээр 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 29236 тоот зээлийн гэрээ байгуулан 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5,8 хувийн хүүтэй зээлсэн. Бид уг зээлийн Г.ын нэр дээрх Хаан банкны тоот дансанд шилжүүлэн өгсөн. Зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш удаа дараа сануулсан боловч төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд түүнээс үндсэн зээл 100,000 төгрөг, хүү 148,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,459 төгрөг нийт 276,552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 276,552 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.аас зээлийн гэрээний үүрэгт 276,552 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 276,552 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 276,552 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,947 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,474 төгрөгийг улсын төсвөөс, 4,474 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА