| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00388/И |
| Дугаар | 104/шш2024/00309 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00309
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн *******, *******, *******од байрлах ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, од оршин суух, овогт ийн д холбогдох
1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* миний бие 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр гаас Nissan vingroud маркийн улсын дугаартай автомашиныг асахгүй байхад нь асааж 1,450,000 төгрөгийг шилжүүлэн худалдан авсан. Гэвч удалгүй -аас уг машиныг хураан авсан. Иймд анхаасаа худлаа ярьж луйвар хийсэн байх тул хариуцагч Н.гаас 1,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Н. бид нар 1,450,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр эвлэрч байна. Үүнд: 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сар бүр 150,000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 250,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрлээ. Иймд зохигчийн эвлэрлийг баталж өгнө үү хэмээн гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Н.гаас машины үнэд шилжүүлсэн 1,450,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага 1,450,000 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигч 1,450,000 төгрөгийг төлөх хугацаа тогтоон эвлэрэнэ хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд өгсөн байна.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийг ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.д холбогдох машины үнэ 1,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,075 төгрөгийг улсын төсвөөс, 19,075 төгрөгийг хариуцагч Н.гаас гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА