| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00173/И |
| Дугаар | 104/шш2024/00318 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 104/шш2024/00318
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******, ******* хаягт байрлах, *******, Баянгол салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, 7 дугаар хороо, **************од оршин суух, ******* овогт ы
Хариуцагч: аймгийн , , од оршин суух, ******* овогт ы нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11,796,419.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б., Б. нар нь манай компанитай 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлд 8,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Б.ийн нэр дээрх Төрийн банкны тоот дансанд зээл 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 5-ны өдөр зээлийг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 11 дүгээр сараас зээлийн гэрээний эргэн төлөх үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд хариуцагч Б., Б. нараас үндсэн зээл 7,172,885 төгрөг, хүү 4,508,830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,703 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг нийт 11,818,919 гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгч *******-ийн Баянгол салбарын захирал П. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ..Хариуцагч Б., Б. нар нь нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөн, зээлийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, Баянгол салбараас нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,818,919 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлага 111,818,919 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
*******-ийн гүйцэтгэх захирал О.өөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/126 дугаар албан бичгээр Баянгол салбаын захирал П.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 203,692 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 101,846 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******, Баянгол салбарын нэхэмжлэлтэй, Б., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,818,919 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,692 төгрөгийг тал хувиар бууруулж, 101,846 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА