| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00502/И |
| Дугаар | 104/шш2024/00320 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 104/шш2024/00320
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од*******, *******-ийн ******* дэх салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, , од оршин суух, овогт ы , овогт ийн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 28,743,544 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн *******т дэх салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Б. нар нь *******-иас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 21,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлийн төлбөрийг хэтрүүлсэн тохиодолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар тохиролцож ЗГ1162130119000140 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. ББТ санхүүгийн нэгдэл нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч Ж.гийн нэр дээрх Хаан банкны тоот дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Зээлдэгч нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1,031,049 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт оруулсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2012 онд үйлдвэрлэсэн Toyoto prius 30 маркийн, арлын дугаартай улсын дугаартай цагаан өнгийн машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ББТ санхүүгийн нэгдлийн нэр дээр шилжүүлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр эргэн төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 381 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 17,750,920 төгрөг, хүү 7,957,983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,034,640 төгрөг нийт 28,743,544 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:Хариуцагч Ж., Б. нарын зүгээс *******-ийн нэхэмжилсэн 28,743,544 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Уг төлбөрөө 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд сарын бүрийн 20-ны өдөр 4,700,000 төгрөг, 2024 оны 12 дугаар 20-ны өдөр 5,243,544 төгрөгөөр нэхэмжлэгч төлж барагдуулахаар, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч.. эвлэрэн хэлэлцэж, зохигч гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* дэх салбар нь хариуцагч Ж., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,743,544 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох 2012 онд үйлдвэрлэсэн Toyoto prius 30 маркийн, арлын дугаартай улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага 28,743,544 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, талбөрөө 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд сарын бүрийн 20-ны өдөр 4,700,000 төгрөг, 2024 оны 12 дугаар 20-ны өдөр 5,243,544 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, уг саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 371,868 (70,200+301,668) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 185,934 төгрөгийг улсын төсвөөс, 185,934 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Ж., Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн ******* дэх салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,743,544 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 371,868 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 185,934 төгрөгийг улсын төсвөөс, 185,934 төгрөгийг хариуцагч Ж., Б. нараас гаргуулан нэхэмжлэгч *******-ийн ******* дэх салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж., Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА