Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 104/шш2024/00322

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 104/ШШ2024/00322

Улаанбаатар хот 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

        Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, *******,******* хаягт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,, од оршин суух, овогт ийн , овогт ын нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,697,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь *******-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дугаартай цахим зээлийн эрх нээлгэх гэрээ -01 дугаартай цахим зээлийн дэд гэрээг байгуулан 1,999,900 төгрөгийн зээлийг 2,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлж авсан. Гэвч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,184,436 төгрөг, хүү 417,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,371 төгрөг, нотариатын зардал 19,000 нийт 1,697,746 төгрөгийн төлөлт хийгээгүй байгаа тул үндсэн зээлдэгч Б., хамтран зээлдэгч Н. нараас гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Б. Н. нар шүүхэд гаргасан тайлбартаа: ..Бид *******-ийн нэхэмжилсэн 1,697,746 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Төлбөрөө 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 697,746 төгрөгөөр төлж барагдуулая... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч Б., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,697,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., Н. нар нь нэхэмжлэлийн шаардлага 1,697,746 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, талбөрөө 3 хувааж 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 697,746 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, уг тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.

       Зохигчий эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 42,113 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 21,056 төгрөгийг улсын төсвөөс, 21,056 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Б., Н. нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Н. нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 1,697,746 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 42,113 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 21,056 төгрөгийг улсын төсвөөс, 21,056 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б., Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА