| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00523/И |
| Дугаар | 104/шш2024/00334 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 104/шш2024/00334
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******т *******од байрлах*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******од оршин суух,******* овогт ын д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,417,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай ББСБ-ын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №6720 дугаартай цахим зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж, 800,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 28,900 төгрөгийн шимтгэлтэй, 570,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 12,300 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 4 хувийн хүүтэй тохиролцож зээлж авсан. Гэтэл зээлдэгч А. нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг эргэн төлөх үүргээ зөрчиж авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,333,950 төгрөг, шимтгэл 27,986 төгрөг, хүү 1,055,610 төгрөг нийт 2,417,546 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч*******-ийн нэхэмжилсэн 2,417,546 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 717,546 төгрөгөөр төлж барагдуулая. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,417,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага 2,417,546 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, талбөрөө 4 хувааж 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 717,546 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, уг тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53,640 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26,820 төгрөгийг улсын төсвөөс, 26,820 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч А. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,417,546 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53,640 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26,820 төгрөгийг улсын төсвөөс, 26,820 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА