Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0979

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан  т ХХК-ийн нэхэмжлэлтэй Б******* о******* а******* ж******* с*******ад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  т ХХК-ийн захирал Д.Ш******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ..нэхэмжлэгч талаас Б******* о*******, а******* ж******* с*******ын ХХК-д газар ашилах эрх олгосон 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б******* о*******, а******* ж******* с*******ын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр тушаалаар маргаан бүхий дээрх захиргааны актыг хүчингүй болгосон тушаалыг нотлох баримт, тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхөөргүй болсон гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн тух******* нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн тул нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг дэмжиж байна. Нэхэмжлэлдээ дурдсан маргаан бүхий актыг Б******* о******* а******* ж******* яам чиг үүргийнхээ хүрээнд алдаагаа засаж хүчингүй болсон байна. Гуравдагч этгээдүүд тусдаа нэхэмжлэлээ гаргаад явах нь зүйтэй байх.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  т ХХК-иас Б******* о*******, а******* ж******* с*******ад холбогдуулан Б******* о*******, а******* ж******* с*******ын ХХК-д газар ашиглах эрх олгосон 2021 оны 01 дүгээр 19-ний өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч  т ХХК-ийн захирал Д.Ш*******гээс уг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах хүсэлт гаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...-ээр тус тус заасан.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн татгалзал нь хууль зөрчөөгүй, түүний эрх хэмжээнд нийцсэн, нэхэмжлэгч  т ХХК-ийн захирал Д.Ш******* нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байх тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн  т ХХК-ийн захирал Д.Ш*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан болно.

Энэ хэрэгт, гуравдагч этгээдээр оролцож буй ХХК-иас Б******* о*******, а******* ж******* с*******ад холбогдуулж, Б******* о*******, а******* ж******* с*******ын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах-аар бие даасан шаардлага гаргасан.

Шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар гаргасан бие даасан шаардлага гэж үзэж бие даасан шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба тухайн тохиолдолд нэхэмжлэгч  т ХХК нь үндсэн нэхэмжлэлээс татгалзсан, уг Шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнээс улбаалан гарсан, ХХК-ийн бие даасан шаардлагыг шүүх эдгээр үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Энэ захирамж нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-иас тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргахад саад болохгүйг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д Нэхэмжлэгч  т ХХК-иас Б******* о*******, а******* ж******* с*******ад холбогдуулан Б******* о*******, а******* ж******* с*******ын ХХК-д газар ашиглах эрх олгосон 2021 оны 01 дүгээр 19-ний өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж 128/2023/0513/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан ХХК-иас Б******* о*******, а******* ж******* с*******ад холбогдуулж, Б******* о*******, а******* ж******* с*******ын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-иас тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН