Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
Хэргийн индекс | 104/2024/00099/И |
Дугаар | 104/шш2024/00340 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 104/шш2024/00340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******, *******, *******, *******, *******
Хариуцагч: Б*******,*******т
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Ж., С.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Ж.,
Шинжээч: Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б., Б., нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд А.ны эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага, агуулгын хувьд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тоот шүүхийн шийдвэрээр Б., А., Б. нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 8,771,883 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,7,809 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан дүнгээр хангуулахаар. Мөн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00291 тоот шүүхийн шийдвэрээр Б., Б., А., Б. нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 276,210,386.38 төгрөг, нотариатын зардал 48,500 төгрөг, нийт 276,258,886.38 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,609,444.5 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. 2 шүүхийн шийдвэрийн нийт дүн 799,392,022.38 төгрөг байгаа. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрүүдийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч Хаан банк ХК-н зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг гаргуулахаар Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүсэлт, материалуудаа өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ байгуулж, ажиллагаа хийлгэж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйлүүд болох Улсын эрхийн дугаарт бүртгэлтэй Б., А. нарын өмчлөлийн , тоот хаягт байршилтай , үл хөдлөх эд хөрөнгө, Улсын эрхийн дугаарт бүртгэлтэй Б.ийн өмчлөлийн , тоот хаягт байршилтай , талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Улсын эрхийн дугаарт бүртгэлтэй Б.ийн өмчлөлийн , , тоот хаягт байршилтай , бүхий үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын Ү дугаарт бүртгэлтэй Б.ийн итгэмжлэлийн Налайх дүүрэг Уурхайчид тоот хаягт байршилтай 576м2 эзэмших эрхтэй газар, Улсын эрхийн дугаарт бүртгэлтэй Б.гийн өмчлөлийн , тоот хаягт байршилтай 15тай үл хөдлөхийн хөрөнгө, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй Б.гийн эзэмшлийн Налайх дүүргийн 153м2 газар, улсын эрхийн дугаарт бүртгэлтэй Б.ийн өмчлөлийн ,, нэг тоот хаягт байршилтай 34 бүхий үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй Б.ийн эзэмшлийн Налайх дүүрэг, нэг тоот хаягт байршилтай талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1,858,106,000 төгрөгөөр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний үнэлгээ хийсэн байсан. Үнэлгээний талаар Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Хаан банк ХК-д 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1196 дугаартай албан тоотоор үнэлгээг мэдэгдсэн. Төлбөр авагч Хаан банк ХК-н зүгээс зах зээлийн үнэ ханшаас хэтэрхий өндрөөр үнэлсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Мөнх-Оргил Трейд үнэлгээ ХХК-ийн үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж тодруулахад дээр дурдсан үл хөдлөх хөөнгүүдийн үнэлгээ 2023 онд гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин томилохдоо үнэлгээчний эрх үүргийг танилцуулсан байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хууль тогтоогчоос судлаад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад үнэлгээчинд сануулсан эрх, үүрэг, танилцуулсан баримт нь 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон эрх, үүргийг танилцуулж, уг эрх үүргийн хүрээнд шинжээч дүгнэлт гаргасан байна. Үүнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байгаа. Уг хүчингүй болсон хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх үүрэг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээний хараат бус байдалтай холбоотой заалт байдаг. Тиймээс хуучин хуулийн зохицуулалтаар эрх үүрэг тайлбарласан нь үнэлгээчин хуульд заасан эрх үүргийн хүрээнд дүгнэлт гаргаж, шинжээчийн үнэлэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн хуульд үнэлгээчин 11 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульд заасан байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 1001 дугаартай дүгнэлтэд харьцуулсан хөрөнгүүд нь бүгд орон сууцын зөрөөтэй хөрөнгүүд байна. Гэтэл тайланд нэг хөрөнгө нь хувийн сууцын зориулалттай, бусад үл хөдлөх эд хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулж дүгнэлтээ гаргасан байдаг. Ижил зориулалттай хөрөнгөтэй харьцуулаагүй байгаа нь шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим буюу 4.1.4-д заасан бодитой байх, 4.1.5-д заасан хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчимтай нийцэхгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно гэсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болж байна. Физикийн итгэлцүүр буюу үнэлгээний дүгнэлтэд үнэлэлтгүй, хөрөнгө нь тоосгон хийцлэлтэй бол 1 болон 2 дугаар хөрөнгө нь тоосгон хийцлэлтэй, 3 дахь хөрөнгө нь каркастай байна гэж дүгнэлтдээ дурдсан. Гэтэл физикийн итгэлцүүрээр тохируулж хийгээгүй тоо дугаараар дугаарлаж хийсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай үндэсний стандарт, олон улсын стандарт болон Сангийн сайдын 2020 оны тушаалаар баталсан хөрөнгийн үнэлгээний аргачлалын 4.10.1, 4.10.2, 4.10.3-д заасныг тус тус зөрчсөн байна. Сангийн сайдын 2020 оны тушаалаар баталсан хөрөнгийн үнэлгээний аргачлалд холбогдох зах зээлд оролцогчдын ашиглах жишилтийн нэгжийг тогтоох, 4.10.2-т заасан үнэлгээний өдөртэй ихээхэн ойрхон гарсан жиших ажил, гүйлгээг тогтоох, тэдгээр ажил, гүйлгээний хувьд үнэлгээний гол хөдөлгөөнийг тооцох, жишиг хөрөнгө болон үнэлэхгүй хөрөнгийн хоорондох тоо хэмжээ, чанарын ижил төсөөтэй ба ялгаатай талуудыг зохих зэрэгцүүлсэн шинжилгээг гүйцэтгэнэ гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.
Шинжээч дүгнэлттэй үнэлж байгаа итгэлцүүрийг бүгдийн 1 гэж үнэлсэн нь үнэлж буй хөрөнгүүд нь аж ахуйн аргаар баригдсан байх ба харьцуулсан хөрөнгүүд нь, ялангуяа 1 болон 3 дахь хөрөнгүүд нь инженерийн зураг төсөлтэй, төмөр каркастай барилгуудад бол тохируулга хийхэд тохируулга дээр анхаарах ёстой. Гэтэл хөрөнгийн үнэлгээчин тохируулгыг буруу хийсэн. Мөн үнэлгээний тайланд тухайн үнэлгээний компанийн захирал н.Энхбаатар гэдэг хүн өөрөө дүгнэлт гаргасан юм шиг байна лээ. Үүнийгээ албан бичгээр ирүүлж байгаа. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.4 дүгээр зүйл дээр хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсвэл үнэлгээний хуулийн этгээдийн захирал, үнэлгээчин гарын үсэг зурж тэмдэг даран баталгаажуулна гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3, 8.3.10 дахь заалтыг тус тус зөрчсөн учраас үнэлгээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., Б. нар нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийдвэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б., Б., Б., А.н нараас нийт 799,392,022 төгрөгийг гаргуулж Хаан банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу тус хэлтэст Хаан банкны нэхэмжлэлтэй хувийн хэргийг 2231007823304 дугаартай 2 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарт бол хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулж, хугацаатай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч тогтоогдсон хугацаанд төлбөрийг төлөөгүй төлбөр төлөгч нарын харилцах данс болон гадаад зорчих эрхийг төлөгдүүлж, барьцаа хөрөнгүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжилсэн. Төлбөр төлөгч ь А.н нь бусад төлбөр төлөгч нарыг төлөөлөх тухай мэдэгдэж, итгэмжлэлээр тус хэлтэст ирүүлснийг баримт бичиг дээр хавсаргасан байгаа. Зээлийн барьцаа хөрөнгүүдийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн , , , 223780/10 дугаартай битүүмжлэх тогтоол 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23304/01,т 23304/02 дугаар тогтоолуудаар тус тус битүүмжилсэн нэр бүхий 8 үл хөдлөх хөрөнгө болох Б.ийн эзэмшлийн , уурхайчдын 20-1250 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 576м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газар, Б.гийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай 15тай, Б.гийн өмчлөлийн уурхайчдын 2-4-2 тоотод байрлах дугаартай үйлчилгээний зориулалттай 1 давхрын 15тай үл хөдлөх эд хөрөнгө, А., Б. нарын өмчлөлийн , уурхайчдын 20-1250 тоотод байрлах дугаартай хувийн сууцын зориулалттай 2 давхар , талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Б.ийн өмчлөлийн , уурхайчдын 20 дугаар гудамж 12150 тоотод байрлах дугаартай үйлчилгээний зориулалттай 2 давхарт , талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Б.ийн өмчлөлийн , уурхайчдын 20 дугаар гудамж 12150 тоотод байрлах дугаартай үйлчилгээний зориулалттай .тай үл хөдлөх эд хөрөнгө, Б.ийн өмчлөлийн , тоотод байрлах нэгж талбарын дугаартай үйлчилгээний зориулалттай талбайтай эзэмших эрхтэй газар, Б.ийн өмчлөлийн тоот тоотод байрлах дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай 34тай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 223100/07, 23304/08 дугаартай тогтоолуудаар хурааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, санал хүсэлтийг тайлбар бичгээр хүлээн авсан. Хураагдсан эд хөрөнгүүдийг үнэлсэн үнийн саналыг талууд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн албан тоот болон бичгийн хүсэлтүүдийг танилцуулахад харилцан тохиролцоогүй, зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.ыг томилж үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч, талуудад 2023 оны 12 сарын 27, 28-ны өдрүүдэд 01/1196, 01/1195 дугаартай албан тоотоор тус тус мэдэгдсэн. Үнэлгээг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Мөнх-Оргил ХХК-ийн үнэлгээний шинжээч Б. хийсэн.
Шинжээч томилж үнэлгээ хийхдээ талуудын үнийн дүнд тохиролцоогүй учраас мэргэжлийн, тусгай шаардлага, мэдлэг, ур чадвар шаардсан шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийг шийдвэр гүйцэтгэгч томилон оролцуулдаг. Ингэхдээ шинжээчийг томилж оролцуулах мэргэжлийн ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтаар шинжилгээ хийх шинжээчдийг сонгодог. Шалгаруулалт явуулахдаа тухайн шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлага бүгдийг танилцуулж, шаардлага хангасны дараа шинжээчээр оролцуулдаг. Нэхэмжлэгч тал шинжээчид хуучин хуулиар эрх үүрэг танилцуулсан гэж байна. Шинжээчид танилцуулсан эрх үүрэг танилцуулсан баримт дээрх хуулийн заалт нь агуулгын хувьд ижил бөгөөд өөрчлөлт байхгүй. Эрх, үүрэг хариуцлага адилхан танилцуулагдсан байгаа. Мөн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчдээ эрх, үүргийг танилцуулж, сонгон шалгаруулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:
4.1 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь (хх-ийн 09-11 хуудас),
4.2 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн № дугаартай /Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө/ Барьцааны гэрээ (хх-ийн 12-19 хуудас),
4.3 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №ЗГ2018434248 дугаартай /Хэрэглээний зээл, малчны зээл/ Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь (хх-ийн 20-22 хуудас),
4.4 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БГҮ2018434248 дугаартай /Үл хөдлөх хөрөнгө/ Барьцааны гэрээ (хх-ийн 23-24 хуудас),
4.5 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн /Хэрэглээний зээл, малчны зээл/ Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь (хх-ийн 25-27 хуудас),
4.6 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө / Барьцааны гэрээ (хх-ийн 28-29 хуудас),
4.7 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь (хх-ийн 30- 32 хуудас),
4.8 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн БГҮ/201843792785 дугаартай /Үл хөдлөх хөрөнгө / Барьцааны гэрээ (хх-ийн 33-49 хуудас),
4.9 Налайх дүүргий Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэр нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 50-62 хуудас),
4.10 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00291 дугаартай шийдвэр (хх-ийн 63-69 хуудас),
4.11 Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №10-01/ш (хх-ийн 70-117),
4.12 Хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ (хх-ийн 118, 162, 203 хуудас),
4.13 Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №10-02/ш (хх-ийн 119-161),
4.14 4.11 Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №10-03/ш (1 хх-ийн 163-202),
4.15 Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1196 тоот албан бичиг (хх-ийн 204-205 хуудас),
4.16 Хаан үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:
5.1 Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 214 хуудас),
5.2 Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10-03/Ш тоот Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичиг, Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №10-03/ш (1хх-ийн 221-250, 2хх-ийн 01-06 хуудас),
5.3 Хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ (2хх-ийн 02, 54, 93 хуудас),
5.4 Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №10-01/ш (2хх-ийн 08-53),
5.5 Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №10-02/ш (2хх-ийн 55-92),
5.6 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 291 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (2хх-ийн 94-95 хуудас),
5.7 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (2хх-ийн 96-108 хуудас),
5.8 Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22310078 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (2хх-ийн 109 хуудас),
5.9 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 391 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (2хх-ийн 110-111 хуудас),
5.10 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00291 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (2хх-ийн 112-118 хуудас),
5.11 Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22304 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар (2хх-ийн 119 хуудас),
5.12 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд (2 хх-ийн 120-198 хуудас)
5.13 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/01 дүгээр (2 хх-ийн 199-200 хуудас)
5.14 Шинжээчид 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрх үүрэг тайлбарласан баримт (2 хх-ийн 201-202 хуудас)
5.15 Нэхэмжлэгч Хаан банк ХК-д шинжээчийн хөрөнгийн үнэлгээ танилцуулсан тухай баримт (2 хх-ийн 208 хуудас) зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН Банк ХК нь хариуцагч Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Мөнх-Оргил Трейд үнэлгээ ХХК-ийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10-01/Ш, №10-02/Ш, №10-03/Ш дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас дээгүүр үнэлсэн, шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа хуучин хуулийг баримталсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, ойлгомжгүй гарсан зэрэг нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна .. гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь үнэлгээчний асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үнэлгээ үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд хандах эрхтэй байсан, энэ хугацаа дууссан тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.. хэмээн маргаж байна.
3.Зохигч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцэж гарсан эсэхэд маргаж байна.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь уг хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан харьяалалын хүрээнд хамаарч байх тул хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
5.Шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үнэлгээ хийх эрх бүхий этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн тайлан гаргасан эсэхэд дүгнэлт хийдэг.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хариуцагч Налайх, Б******* дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч Хаан банк ХК-д 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1196 дугаар албан бичгээр танилцуулсан болох нь зохигчийн тайлбар, уг албан бичиг зэргээр нотлогдож байна. (1 хх-ийн 204-205, 2 хх-ийн 208-209 хуудас)
7.Нэхэмжлэгч Хаан банк ХК хөрөнгийн үнэлгээг 2023 оны 12 дугаар 27-ны өдөр танилцаж, шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул дээрх хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., А., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 742,449,484 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, (1 хх-ийн 50-62 хуудас)
Мөн Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Б., А., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 276,210,386 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00291 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж (1хх-ийн 63-68 хуудас) шийдвэрлэжээ.
9.Шүүхийн дээрх 2021 оны дүгээр шийдвэрийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 291 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22310078 дугаар тогтоолоор,
2022 оны 291 дүгээр шийдвэрийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 391 дүгээр гүйцэтгэх хуудас олгогдож, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23304 дүгээр тогтоолоор Шийдвэр гүйцэтгэгх ажиллагаа тус тус үүсгэсэн байна. (2 хх-ийн 109-119 хуудас)
10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсний дараагаар төлбөр төлөгч Б., Б., Б. нарын зүгээс төлбөр төлөгч А.д итгэмжлэл олгосны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд А. оролцож, Налайх, Б******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс төлбөр төлөгч нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлж, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 23304/04 дүгээр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасанлт хийлгэх тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21/02 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол гарч, төлбөр төлөгчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан болох нь тогтоогдож байна ( 2 хх-ийн 120-164 хуудас хуудас)
Мөн тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22310078/07, 22310078/10, , дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23304/02, 23304/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22310078/07, 23304/07 дугаар тогтоолоор Эд хөрөнгийн хураасан байна. (2 хх-ийн 165-188 хуудас)
11.Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн зүгээс барьцаа 8 үл хөдлөх хөрөнгийг нийт 554,790,000 төгрөгөөр үнэлсэн тухай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлснийг төлбөр төлөх нар эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг зөрүүтэй үнэлсэн тул 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/01 дүгээр тогтоолоор Б., Б., Б., Б. нарын өмчлөлийн 8 төрлийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг, Б.ыг шинжээчээр томилжээ.
12.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд үнэлгээг тус компани 2041537 дугаар тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээчин Б.ын 7120004 дугаар тусгай зөвшөөрөл хугацаагүйгээр олгогдсон төгөлдөр байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шинжилгээ хийх эрх бүхий этгээд байна. (2 хх-ийн 04-07 хуудас)
13.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор зохицуулсан байдаг.
14.Хөрөнгийн үнэлгээчин Мөнх-Оргил трейд ХХК-иас хөрөнгийн үнэлгээг хийж
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10-01/Ш дугаар үнэлгээгээр 3 нэр төрлийн хөрөнгийг ний 952,460,000 төгрөг (2 хх-ийн 38 хуудас)-өөр үнэлсэн, (1 ххийн 70-114 хуудас, 2 хх-ийн 08-42 хуудас)
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10-02/Ш дугаар үнэлгээгээр 2 хөрөнгийг нийт 279,362,600 төгрөгөөр (1 хх-ийн 120-158 хуудас)
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10-03/Ш дугаар үнэлгээгээр 2 хөрөнгийг 626,283,400 төгрөгөөр (1 хх-ийн 163-203) нийт 1,858,106,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч Хаан банк ХК-ийг эс зөвшөөрч, .. зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн, шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлахдаа хүчингүй болсон хуулийн тайлбарласан, хөрөнгийн үнэлгээ ойлгомжгүй.. гарсан хэмээн нэхэмжлэлийн үндэслээ тайлбарлан маргасан.
15.Шийдвэр гүйцэтгэх байгуулагаас үнэлгээ хийлгэхээр томилсон шинжээч нь үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлах учиртай.
16.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээ гаргах үнэлгээчинд хуучин хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн,( 2 хх-ийн 201-202 хуудас) 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эрх үүрэг тайлбарлан өгөхдөө шинээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээ хийсэн шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, тухайн дүгнэлт гаргаж буй шинжээч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаагүй нь уг дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй юм.
17. Мөн нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-т Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно гэж заасан ба 2 өөр шүүхийн шийдвэрт холбогдох хэргийн нэхэмжлэгч хариуцагч нэг тул нэгтгэн нэг хөрөнгийн үнэлгээ гаргуулсан хэмээн хариуцагч тайлбарлах боловч ийнхүү 2 өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэсэн эсэх баримт байхгүй, нэг хөрөнгийн үнэлгээг гаргуулсан хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлон тайлбарлаж чадахгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан, хоорондоо уялдаа холбоо бүхий ажиллагаа байдаг бөгөөд ажиллагаа бүр нь хуульд нийцсэн, оролцогчдын эрх үүргийг хэрэгжүүлэх байдлыг хангасан байх шаардлагатай боловч 2 өөр шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг нэгтгэсэн эсэх нь тодорхойгүй, холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хөрөнгийн үнэлгээ гаргасан үндэслэлээ хариуцагч тайлбарлаж чадахгүй байна.
18.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйл болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээчин, шинжээчийн хуульд заасан эрх үүргийг заасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх үүрэгтэй танилцаагүй буюу хөрөнгийн үнэлгээчин Б.т хуучин үйлчлэл нь дуусгавар болсон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь хуульд заасан эрх үүрэг тайлбарлах ажиллагааг явуулаагүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна.гэж заасныг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
19.Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй хэмээн тайлбарлах боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэ тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахаар зохицуулсан, уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан холбогдох албан тушаалтанд гомдол гаргах харилцаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргах ойлголт тул харицагчийн тайлбар үндэслэлгүй юм.
20.Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд оролцож хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй гарсан хэмээн тайлбар өгсөн болно.
21.Иймд Шийдвэр гүйцэтгэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээдэд хүчингүй болсон буюу үйлчлэл дуусгавар болсон хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь шинжээчийн хуулиар хүлээх эрх үүргийг, хариуцлагыг тайлбарлаагүй гэж үндэслэл болох тул Мөнх-Оргил трейд ХХК-иас гаргасан төлбөр төлөгч Б., Б., Б., А. нарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг нийт 1,858,106,000 төгрөгөөр үнэлсэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10-02/Ш, №10-02/Ш, №10-03/Ш дугаар үнэлгээг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
22.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
23.Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд татуулах хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар хангасан боловч гуравдагч этгээд Б.гаас татгалзсан, гуравдагч этгээд Б., Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд А.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч ХААН Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Налайх, Б******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс холбогдох, Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10-01/Ш, №10-02/Ш, №10-03/Ш дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 104/ШЗ2024/00361 дүгээр захирамжаар авсан арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА