| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00554/И |
| Дугаар | 104/шш2024/00342 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 104/шш2024/00342
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, MN tower 19 давхар, ******* хаягт байрлах, *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,, хаягт оршин суух, ийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 364,341 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай ББСБ-ын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №15979 дугаартай цахим зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж, 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 11,900 төгрөгийн шимтгэлтэй, 520,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 4 хувийн хүүтэй тохиролцож зээлж авсан. Гэтэл зээлдэгч А. нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг эргэн төлөх үүргээ зөрчиж авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 196,916 төгрөг, шимтгэл 10,830 төгрөг, хүү 156,595 төгрөг нийт 364,341 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: ..хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 364,341 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 364,341 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч А.ийг нэхэмжлэлийн шаардлага 364,341 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,590 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,975 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 364,341 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,590 төгрөгийг тал хувиар бууруулж, 5,975 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******,*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА