| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00521/И |
| Дугаар | 104/шш2024/00343 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 104/шш2024/00343
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , хаягт оршин суух, овогт гийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,521,677.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. А. нь *******,*******-тай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 970,804.47 төгрөг, үндсэн хүү 519,691.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,382.15 төгрөг, нотариатын зардал 7,800 төгрөг, нийт 1,521,677.65 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,521,677.65 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулах,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******,*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,521,677.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 508,022.54 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр 1,013,655.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: ..Бид *******,*******-ийн нэхэмжилсэн 1,013,655.11 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,521,677.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нэхэмжлэлийн шаардлага 1,521,677.65 төгрөгийн 508,022.54 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1,013,655.11 төгрөгийг хариуцагч А.гаас гаргуулах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын багасгасан үнийн дүн болох 1,013,655.11 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигч эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон байх тул түүний татгалзлаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40,000 төгрөгөөс илүү төлсөн 704 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,648 төгрөгийг улсын төсвөөс, эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,013,655 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,438 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч А. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,521,677.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 508,022.54 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,013,655.11 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40,000 төгрөгөөс илүү төлсөн 704 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,648 төгрөгийг улсын төсвөөс, эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1,013,655 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,438 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******,*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА