Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 104/шш2024/00350

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, хаягт оршин суух, овогт ын т холбогдох 

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,462,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .Д.******* миний бие 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Мал авна, зарна гэсэн фэйсбүүкийн зард Бяруу олон тоогоор авна гэж зар байршуулсан болно. Миний байршуулсан зарын дагуу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дугаараас иргэн Г. холбогдож улмаар Улаанбаатар хот, *******, , , *******од буюу манай гэрт ирж уулзан өөрийгөө Дорнод аймгийн Баянтүмэн суманд малтай мөн Дорнод аймгаас Улаанбаатарын хооронд өвс зөөдөг бөгөөд зарах бяруу байгаа гэхээр нь эхний ээлжид нэг бярууг 200,000 төгрөгөөр тооцож 20 бярууг 4,000,000 төгрөгөөр худалдан авах, тээврийн зардалд 400,000 төгрөг төлөхөөр болсон. Тохиролцсоны дагуу миний бие төрсөн эцэг М.*******гаас 4,000,000 төгрөгийг зээлж авч Г.ын хаан банкны тоот дансанд өөрийн эцэг М.*******гийн ХААН банкны тоот данснаас 4,000,000 төгрөг, бэлнээр 400,000 төгрөг нийт 4,400,000 төгрөг өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөн Г.оос өвс авахаар болж өөрийн хаан банкны данснаас нэмж 1,062,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт Г.т 5,462,000 өгсөн болно. Харилцан тохиролцсоны дагуу Г. нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр суманд хүргэж өгөх байсан боловч хүргэж өгөлгүй худлаа хэлэн алга болсон. Улмаар миний утасны дуудлагыг хүлээн авахгүй байгаа бөгөөд мессежээр мөнгийг чинь өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл худал хэлсээр өгөхгүй байна. Иймд Г.оос 5,462,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилсэн 5,462,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,462,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 5,462,000 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 102,342 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 51,171 төгрөгийг улсын төсвөөс, 51,171 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох 5,462,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,342 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 51,171 төгрөгийг улсын төсвөөс, 51,171 төгрөгийг хариуцагч Г.оос гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ      Б.УРАНЗАЯА