Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 131

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0129/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                    Д.М

     Улсын яллагч                                         Ц.Ц

     Шүүгдэгчийн өмгөөлөгч         Л.Н

     Шүүгдэгч                    Т.Ө, С.Б нарыг оролцуулан                             

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т.Ө, Боржигон овогт С.Б нарт холбогдох 201723000141 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1983 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 3А-2 тоотод оршин суух, 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Т.Ө

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1976 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ялаар шийтгүүлсэн Боржигон овогт С.Б

 

      Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

    Шүүгдэгч Т.Ө, С.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Ш 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол

2017 оны 05 дугаар сарын 08-наас 10-ны хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг Номгон гэх газраас иргэн Т.Б хонгор зүсмийн азаргатай 14 тооны адууг хулгайлж 10100000 хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Б: “... Биндэр сумын 2 дугаар баг Номгоны гарам гэх газар адууга бүртгэхэд хээр зүсмийн азарга, хонгор зүсмийн адуунууд бүгд 31 тооны адуу бүрэн байсан. Маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойш манай дүү Бат-Эрдэнэ адуугаа эргэж тойрч бүртгэхэд манай хээр зүсмийн 20 тооны адуу Номгоны гарамаас 1 км-т байсан. Харин хонгор зүсмийн 14 тооны адууг олоогүй. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14хуу/

 

Хохирогч Г.Ш: “... Би Биндэр сумын 4 дүгээр баг Таг /зүүн манхаадай/ гэх газраас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2 тооны адуугаа алдсанаа мэдсэн. Дээрх хоёр тооны адуу ухаа азаргатай адуугаа бараадаад явдаг байсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-12хуу/

 

Гэрч Н.Б: “... 2017 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчим би гэрийнхээ гадаа хашаандаа үхэр малаа саагаад байж байсан чинь манай гэрийн ар талын пойлон дундуур хойд зүгрүү нэг хүн адуу туугаад явж байсан. ... адуу туугаад явж байсан хүн наад байдсаа орхичих ах нь хэд хоногоос буцна тэгэхдээ аваад явъя гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24хуу/

 

Гэрч Ц.С “... Би өглөө адуугаа хураагаад явж байхад зүүн зүгт 10 гаран тооны адуу туусан 2 хүн баруун зүгт явж байсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30хуу/

Гэрч Б.Гантулгын: ... Би азрагыг нь мэднэ, бусдыг нь мэдэхгүй. Уржигдар орой Батбаяр ах хэдэн морьд маань Төв аймгийн Батсүмбэр сумаас олдсон сураг гарч байна хамт явъя гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 22хуу/

 

Шүүгдэгч Т.Ө: “... С.Б улсын дугаартай улаан өнгийн мотоцикльтой гарч Биндэр сумын төвөөс зүүн урд зүгт 40-50 км яваад “Эрдэнэ Өндөр” гэх газар байх нэрийг нь сайн мэдэхгүй газраас айлын бэлчээрт байсан адуунаас бор зүсмийн морь, хээр зүсмийн морь барьж аваад би тухайн хоёр морийг унж, Батсайхан мотоциклоо унаад явсан. ... сумын төвөөс хойш модтой ууланд хоёр морио аваачиж модноос уяад явган сумын төв рүү алхаж орсон. 

... С.Б бид хоёр сумын төвөөс явган баруун тийшээ яваад бор зүсмийн хулгай хийсэн морио уясан газарт нь очоод би бор морийг унаад С.Б хээр морийг унаад баруун зүгт уулаараа явж байгаад маргааш нь уулнаасаа баруун зүгт чиглээд хэдэн адуу таарахаар нь туугаад баруун зүгт явсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 82-83хуу/

 

С.Б: “... улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой сумын төвөөс зүүн урд зүгт 40-50 орчим километр яваад нэрийг нь мэдэхгүй газраас бэлчээрт байсан бор зүсмийн морь, хээр зүсмийн морь нийт 2 тооны морь хулгайлаад Ө бор зүсмийн морийг нь унаад хажуу талдаа хээр зүсмийн морь хөтлөөд сумын төв рүү явсан. 

... Ө сумын төвийн ар талаар гарч модтой ууланд хоёр морио оруулж уяна гэж байсан.  Маргааш бид хоёр уулаараа явж байгаад харанхуй болоход уулынхаа өвөр талд хэдэн адуу таарахаар нь туугаад баруун зүгт явсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 90-91хуу/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. /хх-ийн 102хуу/

Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 125,184хуу/

Адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 112хуу/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Ө, С.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Ширсэдийн 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол

2017 оны 05 дугаар сарын 08-наас 10-ны хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг Номгон гэх газраас иргэн Т.Батбаярын хонгор зүсмийн азаргатай 14 тооны адууг хулгайлж 10100000 хохирол тус тус учруулсан болох нь дээрх шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байхад үйлдсэн үйлдэл байх ба шинээр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байдаг ба 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй эрүүгийн хуулинд баривчлах ял байхгүй болсон тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 204, 205 дугаар хуудсанд хохирогч Т.Батбаяр, Г.Ширсэд нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                            

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Ө, Боржигон овогт С.Б нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Т.Ө 06 сар баривчлах ял, С.Б-ыг 06 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө, С.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын баривчлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 27 размерын түлхүүр, бугын эврийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, С. гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, Хятад улсад үйлдвэрлэсэн, улаан өнгийн, хуучирсан, Хүлэг маркийн мотоциклыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь тус бүр 52 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаад,

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА