| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00590/И |
| Дугаар | 104/шш2024/00365 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 104/шш2024/00365
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт байрлах, *******,******* /РД:*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , хаягт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох
Барьцаат хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 4,557,852.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Манай байгууллага нь Б.тай 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ХЗГ-22/223 дугаартай “Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ”-г байгуулж 3,599,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгээр зээлдүүлсэн. Гэрээний дагуу манай компани нь Нэкст электроникс*******-иас ирсэн барааны үнийг нэхэмжилсэн баримтын дагуу Б.ын худалдан авч буй барааны үнийг тус компанийн дансанд нь шилжүүлсэнээр түүнд зээл олгосонд тооцох бөгөөд хариуцагч нь бидэнд төлөх үүрэгтэй юм. Гэтэл харицуагч нь зээл авснаас хойш эргэн төлөлтөө нэг ч удаа хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан ч зээлээ бүрэн төлж дуусгаагүй, манай компаниас холбогдоход зээлээ бүтнээр нь хаана гэж хэлдэг ч элдэв шалтгаан тоочсоор өдийг хүрээд байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу ХЗГ-22/223 дугаартай “Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,599,900 төгрөг, хүү 647,871.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү буюу 310,080.90 төгрөг, нийт 4,557,852.29 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******,*******-ийн нэхэмжилсэн 4,557,852.29 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч Б.аас барьцаат хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 4,557,852.29 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 4,557,852.29 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87,876 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 42,888 төгрөгийг улсын төсвөөс, 42,888 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан *******,*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.ад холбогдох барьцаат хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 4,557,852.29 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,876 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 42,888 төгрөгийг улсын төсвөөс, 42,888 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулан нэхэмжлэгч *******,*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА