Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 104/шш2024/00366

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******,*******,*******,******* хаягт оршин суух, овогт *******гийн *******э /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,*******, хаягт оршин суух, овогт ы /РД:/-д холбогдох

  

12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Д.*******э би өөрийн өмчлөлийн ХОВО маркын улсын дугаартай авто машиныг Э.тай харилцан тохиролцон 20,000,000 төгрөгт тооцон 2020 оны 04 дүгээр сард худалдсан. Ингэхдээ 20,000,000 төгрөгийн урьдчилгаанд хариуцагч Э.гаас түүний өмчлөлийн Прүсс 20 маркын 37-28 УНС улсын дугаартай авто машиныг 8,000,000 төгрөгт тооцож авч үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сараас төлж эхлэхээр амаар гэрээ байгуулан авто машиныг Э.гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш Э. нь тохиролцсоны дагуу авто машины үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөгийг төлөхгүй байсан тул харилцан тохиролцож 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нотариат орж 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд cap бүр 1,500,000 төгрөг төлж байхаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэвч Э. нь худал хэлэх, утсаа авахгүй байх, элдэв шалтгаан хэлж төлөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд Э.гаас авто машины үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******э нь хариуцагч Э.гаас 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 12,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 103,475 төгрөгийг улсын төсвөөс, 103,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Э. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 103,475 төгрөгийг улсын төсвөөс, 103,475 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА