| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00589/И |
| Дугаар | 104/шш2024/00367 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 104/шш2024/00367
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******,*******т байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,024,545.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Э. нь *******-тай 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 2,999,800 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,386,928.80 төгрөг, үндсэн хүү 583,267.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,548.52 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 2,024,545.02 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Э.Нямдэлгэр нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 460 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч Э.ээс зээлийн гэрээний үүрэг 2,024,545.02 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан тайлбартаа: ..Нэхэмжлэгчийн шаардлагаас хариуцагч 200,000 төгрөгийг төлсөн учраас 200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,824,545 төгрөгийг нэхэмжилж байна.. гэжээ
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 1,824,545 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөө 8 хувааж, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 228,545 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.ээс зээлийн гэрээний үүрэгт 2,024,545.02 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.өд нэхэмжлэлийн шаардлага 2,024,545.02 төгрөгөөс 200,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 1,824,545 төгрөгийг хариуцагч Э.ээс гаргуулах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын багасгасан үнийн дүн болох 1,824,545 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөө 8 хувааж 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 228,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 228,545 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч хугацаа тогтоон эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг, нэхэмжлэлийг ихэсгэх, багасгах олгосон тул хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47,343 төгрөгийг улсын орлогод үлдээж, 1,824,545 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,142 төгрөгийн тал хувь болох 22,071 төгрөгийг хариуцагчаас, 22,071 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Э. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,024,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 200,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,824,545 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,343 төгрөгийг улсын орлогод үлдээж, 22,071 төгрөгийг улсын төсвөөс, 22,071 төгрөгийг хариуцагч Э.ээс гаргуулан *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА