Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 104/шш2024/00368

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт оршин суух,******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 2 дугаар хороо, , хаягт орших суух, гийн д холбогдох

  

7,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Р.******* би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тэтгэврийн 1 жилийн хугацаатай 7,400,000 төгрөгийн зээл авч хүүхэддээ машин авч өгөхөөр тохирсон боловч уг машин он хуучинтай өнгө үзэмж муутай санаа сэтгэлд тохироогүйн улмаас машиныг аваагүй бөгөөд тухайн үед миний 7,400,000 төгрөгийг буцааж өгөөгүй учир Д.Батцэрэнгээс миний мөнгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: .. Р.*******гийн нэхэмжилсэн 7,400,000 төгрөгөөс 6,900,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* хариуцагч Д.д холбогдуулан 7,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлийн шаардлага 7,400,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 6,900,000 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын багасгасан үнийн дүн болох 6,900,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигч эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 133,350 төгрөгийн тал хувь болох 66,675 төгрөгийн улсын орлогоос, эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлага болох 6,900,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 62,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Д. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох 7,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 6,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 133,350 төгрөгийн тал хувь болох 66,675 төгрөгийн улсын орлогоос, 62,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ         Б.УРАНЗАЯА