| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00594/И |
| Дугаар | 104/шш2024/00369 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 104/шш2024/00369
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******,*******т байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , хаягт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,040,632.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. У. нь *******-тай 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 2,199,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,882,056.76 төгрөг, үндсэн хүү 1,146,317.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,458.56 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 3,040,632.82 төгрөгийн үлдэгдэлтэй байна. У. нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 550 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч У.ээс зээлийн гэрээний үүрэгт 3,040,632.82 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч У. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .. Би нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 3,040,632.82 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө 10 хувааж буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 онэы 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 340,632.82 төгрөгөөр нэхэмжлэгчид хувааж төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч У.ээс зээлийн гэрээний үүрэгт 3,040,632.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У. нь нэхэмжлэлийн шаардлага 3,040,632.82 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч, төлбөрөө 10 хувааж буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 онэы 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 340,632.82 төгрөгөөр хувааж төлөх санал гаргаж, уг саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 63,601 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,800.5 төгрөгийг улсын төсвөөс, 31,800.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч У. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,040,632.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 63,601 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,800.5 төгрөгийг улсын төсвөөс, 31,800.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА