Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 104/шш2024/00371

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, *******од байрлах ******* /РД:*******8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , , 19 тоотод оршин суух, овогт ийн /РД:/, овогт ийн /РД:/ нарт холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,945,808.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Зээлдэгч Ч., хамтран зээлдэгч Ч. нар нь “Сэндли ББСБ” ХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/15106006******* цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 2,600,000 төгрөгийг сарын 3,5 хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/15106006******* зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг , , , дугаарын утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,083,189.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 787,548.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 75,070.83 төгрөг, нийт төлбөр 2,945,808.78 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Ч., Ч. нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт төлбөр 2,945,808.78 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.. гэжээ.

Хариуцагч Ч., Ч. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 2,945,808.78 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч., Ч. нараас зээлийн гэрээний үүрэгт 2,945,808.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч., Ч. нар нь нэхэмжлэлийн шаардлага 2,945,808.78 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,100 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,050 төгрөгийг улсын төсвөөс, 31,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Ч., Ч. нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч., Ч. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,945,808.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,100 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,050 төгрөгийг улсын төсвөөс, 31,050 төгрөгийг хариуцагч Ч., Ч. нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч., Ч. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.УРАНЗАЯА