Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0134/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга            Н.Э 

Улсын яллагч                            Т.Б

Шүүгдэгч                                                         М.М нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох 1739000550028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1982 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өлзийт тосгон 7 дугаар баг Ухаагийн ар гэх газар оршин суух, 200 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгйин хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, М/РД: СО82112411/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Ш.М нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Бүрд гэх газраас Д.Г өмчлөлийн 1 эм хонь, 3 төлөг нийт 4 тооны хонийг нууцаар, хууль бусаар хулгайлж Д.Г 360.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч Д.Г: “... 2017 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Төрбадрах гэдэг залуу надруу утасдаа таны 4 тооны хонь байхгүй болсон байна, хүрч ирээд хонио хайлцаад өгөөч гэхээр нь явж очтол танай хонь чинь энэ урд талд бэлчиж явж байсан юм гэсэн. ... Бид хоёр тухайн Өлзийт тосгоны Бүрд гэх газрын эргэн тойронд бүхий л айлуудаар хайсан. ... тухайн 4 тооны хонь бөгсөн дээрээ хар лакаар тэмдэг тавьсан. ...  3 тооны төлөг, 1 тооны эм хонь байсан. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-13хуу/

 

          Гэрч Я.Ж: ... Намайг гэртээ малаа маллаж байхад буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Мөнхгэрэл өөрийн эзэмшлийн цагаан өнгийн портер маркийн машинаар 4 тооны хонь ачиж ирсэн. Тэгээд Мөнхгэрэлээс яасан хонь вэ гэхэд манай тэр хавиар зуншлага тааруу байна түр чи энэ 4 тооны хонийг хараад байж бай. Өөрөө эргэж ирээд авна гэж хэлээд авчирсан юм. Имийг нь сайн мэдэхгүй байна. Харин хондлой дээрээ хар өнгийн тавтай байсан. 1 тооны эм хонь, 3 тооны төлөг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18хуу/

          

           Гэрч Т.Т: “... 2017 оны 06 дугаар сарын эхээр Д.Ганбаатарын малыг аваад маллаж байхдаа Д.Ганбаатарын эзэмшлийн 4 тооны хонийг бэлчээрт байхад алдчихсан байсан. ... Хэсэг хугацааны дараа 4 хонины сураг гарсан.  ... Би Мөнхгэрэлийг голын эргээр манай хонин дунд явж байхыг харсан. ... 3 тооны төлөг, 1 эм хонь алга болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20хуу/

 

          Хэрлэн сумын үнэлгээний комиссын шийдвэр. /хх-ийн 21-23хуу/

     

          Б.М мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 10-ны үеэр би Д.Ганбаатар гэх залуугийн хонийг өөрийн эзэмшлээс шилжүүлэн өгчихөөд байж байхад нь 2 тооны төлөг, 2 тооны эм хонийг Төрбадрах гэдэг хүний хониноос тасраад явж байхад нь би өөрийн хонин дунд нийлүүлж байгаад маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Жандаа буюу Жавдан гэх айлд аваачиж тавьсан юм. ... Энэ үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг зэрэг болно. 

 

          Шүүгдэгч Ш.М нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Бүрд гэх газраас Д.Г-н өмчлөлийн 1 эм хонь, 3 төлөг нийт 4 тооны хонийг нууцаар, хууль бусаар хулгайлж Д.Гт 360.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Хэрлэн сумын үнэлгээний комиссын шийдвэр, Б.М-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

        Хохирогч нь хохиролоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн болон хэргээ сайн дураар хүлээн мэдүүлсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

  

      

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

  

         1.Шүүгдэгч Бүрд овогт М.Г-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА