Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 104/шш2024/00372

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, өөрийн байрт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт оршин суух, овогт ийн /РД:/, овогт гийн /РД:/ нарт холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,393,330.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Зээлдэгч овогт ийн нь Худалдаа Хөгжпийн Банк ХК-тай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр № Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх үл хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 1.79 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр № тоот Цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож № БГ/ тоот Баталгааны гэрээ"-г иргэн овогтой тай байгуулсан. Зээлдэгч Ч. , батлан даагч Д. нар № тоот Цалингийн зээлийн гэрээний хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч овогтой , батлан даагч овогтой нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн № тоот цалингийн зээлийн гэрээний 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 13,207,483.24 төгрөг, үндсэн хүү 3,049,040.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,807.33 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 16,393,330.82 төгрөгийг хариуцагч Ч., Д. нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ч., Д. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 16,393,330 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******  нь хариуцагч Ч., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 16,393,330.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлага 16,393,330.82 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 239,916 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 109,958 төгрөгийг улсын төсвөөс, 109,958 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Ч., Д. нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч., Д. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,393,330.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,916 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 109,958 төгрөгийг улсын төсвөөс, 109,958 төгрөгийг хариуцагч Ч., Д. нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч., Д. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ      Б.УРАНЗАЯА